Дэлхийд
алдартай “New York Times” сонин 2013 онд жуулчдын заавал очиж үзэх
ёстой 46 газар, орныг нэрлэхэд Монгол Улс 15 дугаарт бичигджээ. Тэнд
бичихдээ “Монгол бол дэлхийн хамгийн том газар нутагтай орнуудын нэг
болохын дээр ногоон байгалиараа зартай. Адал явдалт аялагчдыг уулга
алдуулам сонин содон бүхэн дүүрэн байдаг ч жуулчлалыг хөтлөх дэд бүтэц
муутай. Гэвч уул уурхайн асар их баялаг нь энэ улсыг хэдхэн жилийн дотор
нүд ирмэхийн зуур өөрчилж буй юм” гэсэн байв.
Мөн 2015 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэхээр төлөвлөж байгаа тус улсад 2011 онд хагас сая жуулчин зорчсон гэх мэдээллийг ч багтаажээ. “Улсын нийслэл Улаанбаатар хотод нь өнгөрсөн онд “Ramada” сүлжээ бууриа засаж, 273 өрөөтэй “Shangri-La” ч үүдээ нээсэн. Мөн Засгийн газрын ордны өмнөх Чингис хааны хөшөөг жуулчид үзэхэд нээлттэй болгоод удаагүй байгаа” гэж бичжээ.
Сонирхуулахад, уг жагсаалтад Рио Де Жанейро, Гана, Нигарагуа, Бутан, Амстердам, Истамбул зэрэг хот, улсууд багтсан байв.