Бичлэгийн тоо 3,329
 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн боллоо. Энэ жилийн тэмцээнд 45 орны 221 эрэгтэй, 136 эмэгтэй, нийт 357 бөх хүч сорьсон юм. Манай улсаас эрэгтэй 14, эмэгтэй долоон бөх Германы татамид хүч сорилоо. Эхний өдөр манайхан хэрхэн барилдсан талаар өгүүлье.

ЭРЭГТЭЙ

60 кг: “Лондон-2012”-ын циклд олимпийн эрхийн бүст багтаж байсан ОУХМ Ганбатын Болдбаатар Дюссельдорфийн гранпригээс гурав дахь медалиа авлаа. Тэрбээр 2010 онд тавд орж байсан бол 2011 онд хүрэл, 2012 онд мөнгөн медаль авсан. Тэгвэл өнөө жил амжилтаа ахиулж, Германы дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүллээ. Болдбаатар энэ тэмцээнд таван барилдаан хийж түрүүлсэн бөгөөд эхлээд Тунисын Ф.Доубиг минут хүрэхгүй хугацааны дотор цэвэр савав. Дараа нь Голландын М.Салминен, Францын И.Ноур нарыг мөн л иппон буулгажээ. Г.Болдбаатар өмнө нь франц жүдочтой гурав барилдаж, бүгдэд нь ялж байв. Болдоо хагас шигшээд Их дуулгын хоёр түрүүт Гүржийн А.Папинашвилитэй таарч, бас нэгэн цэвэр ялалт байгууллаа.

Болдбаатар 2010 онд Венагийн Дэлхийн цомд түүнд ялагдаад дараа жил нь Абу Дабигийн гранприд даагаа нэхэж байв. Харин энэ удаа хайнаа хагалах барилдаанд илүүрхсэнээр хоёр жил дараалан Дюссельдорфийн гранпригийн аваргын төлөө барилдахаар боллоо. Харин финалд Бразилийн залуу жүдоч Д.Сантостай хүч үзэж хэн хэн нь үнэлгээ салгаж чадаагүй бөгөөд шүүгчийн саналаар манай бөх илүүрхсэн байна. Түүний амьдай Чимэд-Ёндонгийн Болдбаатар энэ жинд Японы И.Хиронориг ялж, гараагаа сайхан эхэлсэн ч дараа нь Чехийн П.Петриковт вазаригаар ялагдчихав.

66 кг: С.Мияарагчаад медаль тун ойрхон байлаа. Манай бөх Беларусийн Д.Шершан, Кыргызстаны И.Баилинов, Испанийн С.Уриарте нарыг дараалан ялж, их шөвөгт үлдэв. Ялангуяа ДАШТий мөнгөн медальт Уриартег цэвэр савж, хүчтэй байгаагаа харуулсан. Гэвч мөнгөн медалийн төлөө Их дуулга, Гранпри тэмцээний таван алтан медальт Японы М.Фүкүокад иппоноор дийлдсэн байна. Улмаар хүрэл медалийн төлөө Израилийн залуу бөх Г.Поллакт вазаригаар хожигдож, тавдугаар байр эзэлжээ. Мияарагчаа 2011 онд Чиндаогийн Гранпри тэмцээний 1/16 шатанд хожиж байв. Энэ жинд зодоглосон Д.Алтансүх Румыний Р.Лазеаг вазари, Испанийн А.Родригесийг цэвэр ялаад япон бөх, 2011 оны дэлхийн аварга, Лондоны олимпийн хүрэл медальт М.Эбинумад иппон буусан байна.

73 кг: Энэ жинд зодоглосон хоёр залуу бөх маань эхний даваандаа дийлдэн тэмцээнээ өндөрлүүллээ. Ц.Нарантогтох Украины А.Тищенкод иппон, Н.Хадбаатар Казахстаны Э.Зарипкановт вазаригаар дийлджээ.

ЭМЭГТЭЙ

48 кг: Энэ жил анх удаа улсын аварга болсон Г.Отгонцэцэг Японы залуу жүдоч Р.Окамотод цэвэр ялагдав.

52 кг: А.Цолмон Унгарын Б.Марошыг цэвэр саваад Японы Н.Танимотод дийлджээ. Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ Венесуэлийн тамирчныг түвэггүйхэн ялаад тус тэмцээнд аваргалсан Косовогийн М.Келмендид хоёр юүкогоор дийлдэв.

57 кг: Д.Сумъяа өнгөрсөн жил тус тэмцээний эхний даваанд Голландын Ж.Франссентай тааран хожиж, цааш явсаар хүрэл медаль авч байв. Тэгвэл өнөө жүдочтойгоо дахин нэгийн даваанд учирч, иппон буужээ. Голланд бөх энэ тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд бүдэрсэн байна.

63 кг: Залуу тамирчин Б.Мөнгөнчимэг Буркина Фасогийн С.Небиг зовлон багатай иппон буулгаад Австрийн хашир туршлагатай бөх Х.Дрекслерт вазаригаар ялагдлаа. Б.Мөнгөнчимэг өнгөрсөн жил Абу Дабигийн гранпри тэмцээний дунд шөвөгт түүнийг хожиж байлаа. Өчигдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд болсон.

Энэ өдөр эрчүүдээс Г.Алтанбагана, Г.Түвшинжаргал (81 кг), Б.Жанчивдорж, Х.Цогтгэрэл (90 кг), Д.Анар, Э.Энхбат (-100 кг), Х.Мөнхбаатар, Н.Батсуурь (+100 кг), эмэгтэйчүүдээс Ц.Цэрэнханд (70 кг), Б.Мөнхтуяа (-78 кг) нар дэвжээнд гарсан. Эхний өдрийн дараах байдлаар гурван алтан медальтай Франц багийн дүнгээр тэргүүлж, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэлтэй Япон удаалж байна. Харин нэг алттай Монгол гуравт жагсаж байгаа юм. Эхний өдөр 13 улс ямар нэг медаль авчээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7068873/b35/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1569 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12066
1568 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
1567 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
1566 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
1565 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
1564 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
1563 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
1562 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
1561 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
1560 “New York Times” жуулчдыг Монголд очихыг уриалав 2013-03-08 10760
1559 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
1558 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
1557 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
1556 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
» Г.БОЛДБААТАРТ ДЮССЕЛЬДОРФИЙН ДЭВЖЭЭ ЭЭЛТЭЙ 2013-02-25 10560
1554 Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ 2013-02-25 11817
1553 “РИО ТИНТО”-ГИЙН ХАР ДАРСАН ЗҮҮД 2013-02-22 11458
1552 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
1551 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
1550 “KATYA ZOL” БРЭНДИЙН талаар гадаадууд ам сайтай байна [2] 2013-02-21 10237
배너신청
자생병원

배너신청