Бичлэгийн тоо 3,329
 “Bloomberg”-ийн цахим хуудаст нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Рио Тинто” группийн Монгол дахь алт, зэсийн орд Хятад гэх цадашгүй том зах зээлийн дэргэд ёстой л мөрөөдлийн цэгт байршдаг билээ. Гэвч Монголын Засгийн газар уг орд дахь “Рио Тинто”-гийн эрх мэдлийг багасгах тухай ярьж эхэлснээр байдал буруу тийшээ эргэчихэв үү дээ. 6.6 тэрбум ам.долларын энэхүү төсөл нь Монголын уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулалт болохоор ингэх ч бас аргагүй. Хууль боловсруулагчид нь Оюутолгой төсөлд Монголын талын эзэмших хувийг нэмэхээр зүтгэж байгаа бол, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь удирдлагын хяналтыг илүү хүчтэй болгохыг хүсэж байна. Тэрбээр ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, дэлхийд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж буй (17 хувь) энэ орныг үргэлжлүүлэн удирдах оноо цуглуулах ажлаа хэдийнэ эхэлчихээд буй юм.

“Рио Тинто” группийн зүгээс Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудалд анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. 20 жилийн өмнө тус компани Папуа шинэ Гвиней дэх Пангуна ордод мөн л дээрхтэй төстэй эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд өдгөө ч АНУ-ын шүүх маргааныг нь таслаагүй байгаа билээ. Хөгжиж буй орнуудын Засгийн газрууд “өөрсдийн баялгийн үнэ цэнийг мэдэрч, хүчтэй байр суурьтай байх хэрэгтэй” хэмээн Сиднейн их сургуулийн эдийн засагч, Жеффрей Нелсон ярив. “Уул уурхайн компаниуд ордын гэрээг хөдөлшгүй бат нот байлгахын тулд тал талаас нь харж, ярилцаж, зөвшилцөх нь чухал. Засгийн газрууд ч ялгаагүй. Жишээ нь, Пангуна орд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж 1989 онд хаагдахдаа тулж байсан” гэж Австралийн Төвбанкны ахлах судлаач Майкл Буш хэлэв. Уурхайчин Франсис Онагаар толгойлуулсан Пангунагийн босогчид байдлыг буруу тийш чиглүүлж, Боугайнвилл (уг орд байрладаг) арлыг тусгаар улс болгох асуудлыг Папуа шинэ Гвинейн Засгийн газар цуцлахдаа тулж, олон мянган хүний амь нас эрсэдсэн юм. Буруу алхам буруу үр дүнд хүргэдгийн жишээ энэ.

УУЛ УУРХАЙН ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ

Монголын Оюутолгойн ордын үйлдвэрлэл ирэх зургадугаар сард эхлэх бөгөөд 50 жилийн дотор 25 сая тонн зэс олборлосны дараа компани анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дуусах юм. Энэ нь УИХ-ын гишүүд болоод “уул уурхайн эх орончид”-ын дургүйг хүргээд байгаа. “Эх оронч үзэл энд (Монголд) сэргэж байгаа гэж би бодохгүй байна. Энэ нь анхнаасаа л энд хүчтэй байсан юм” гэж Улаанбаатар хотод бүртгэлтэй “Monet capital” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Видур Жайн бидэнд ярьсан. Тэрбээр цааш нь “Засгийн газар удахгүй болох сонгуульд гол анхаарлаа хандуулж байна. Мэдээж хэрэг, гадаадын хөрөнгө оруулагчид санал өгөхгүй учраас тэдний хүсэл, сонирхлыг авч хэлэлцэхгүй байгаа хэрэг” гэлээ. Уул уурхайн салбар өдгөө Монголын хамгийн чухал асуудал болсон учраас энэ салбарт олон нийтэд таалагдсан шийдвэр гаргавал ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч нам ялахад чухал түлхэц болох юм.

МОНГОЛ VS “РИО ТИНТО”

Энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын танхимд Оюутолгой дахь Монголын талын хяналтыг өсгөх хэрэгтэй гэдэг байр сууриа нийт гишүүд болон ард түмнийхээ өмнө илэрхийлсэн. Францаас даруй гурав дахин том газар нутагтай тус улс өдгөө Оюутолгойн ордын 34 хувийг л эзэмшиж буй юм. Ц.Элбэгдорж хүн амынх нь 50 хувийг эзлэх, өдөрт 1.25 ам.доллараар амь зуудаг иргэддээ итгэл олохын тулд “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолштой нүүр тулахаар шийджээ. С.Уолш энэ албан тушаалд ирээд хоёр сар ч болоогүй байгаа юм. “Миний бодлоор “Рио Тинто” Оюутолгойн гэрээг дахин өөрчлөхгүй байх. Хэрэв тэд үүнийг өөрчилбөл, тус компанийн эзэмшлийн бусад орд оршдог орнууд ч бас барьцах болно. Тэдний бизнес дампуурахдаа ч тулж мэднэ” гэж Видур Жайн ярилаа. “Рио Тинто” Оюутолгойн төсөлд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан ч одоо болохоор 24.4 тэрбум гэж мэлзэж буй. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх тусам л Монголын Засгийн газрын хүртэх ашиг холдсоор байгаа учраас хууль боловсруулагчид эсэргүүцэх болсон.

Харин “Оюутолгой” компанийн албан ёсны цахим хуудас хөрөнгө оруулалтыг 6.6 тэрбум ам.доллар гэж бичсэн байв. Энд бид нэг жишээ дурдахыг хүслээ. Өнгөрсөн жил ОХУ-ын Засгийн газар “Сахалин-2” газрын тос, байгалийн хийн ордыг эзэмшдэг “Royal Dutch Shell” компани хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр дахин өсгөх хүсэлтийг цуцалж байсан удаатай. Учир нь уг төслийн тал хувийг ОХУ-ын төрийн өмчит “Gazprom” эзэмшдэг бөгөөд энэ нь Оюутолгойтой холбоотой үүсээд буй асуудалтай төстэй жишээ юм. Гэвч Монголын Засгийн газар бодлоготой шийдвэр гаргахгүй бол Пангуна ордынх шиг аль аль талдаа хожилгүй, харин ч хохиролтой үлдэж мэдэхээр. “Пангуангийн жишээ уул уурхайн компаниудад томоохон үлгэр болж байна. Тэд Засгийн газрын хүсэлт, шаардлагыг урьдынхаас илүү хүлээцтэй, нааштайгаар хүндэтгэн үздэг болсон” гэж “BT Financial group”-ийн хөрөнгө оруулалтын шинжээч Тим Баркер ярив.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7060662/af7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1569 ШАТАР МОНГОЛООС ҮҮССЭНИЙГ ГЭРЧЛЭХ ЧУЛУУ 2013-03-13 12066
1568 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
1567 “ЭЗЭГНЭГЧ” КИНО АЗИАС ГАНЦААРАА ШИЛДЭГ ЖҮЖИГЛЭЛТ НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ 2013-03-13 12559
1566 ТЭМЭЭН ПОЛОГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДЭЭР ЗАРЛАВ 2013-03-11 12945
1565 Анхны хурдны замыг евро стандартаар барина 2013-03-11 11692
1564 Японоос суралцаж, Монголдоо боловсруулна 2013-03-11 12947
1563 “iTunes App store”-т Д.Болдын аппликейшн хамгийн эрэлттэй байна 2013-03-11 11961
1562 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
1561 Монгол эрдэмтэд нано кальцитай шүдний оо хийх технологи боловсруулжээ 2013-03-08 12487
1560 “New York Times” жуулчдыг Монголд очихыг уриалав 2013-03-08 10760
1559 Сэтгүүлчид 100 жилийн түүхээ дурслаа 2013-03-07 12131
1558 УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хамтран ажиллах боллоо 2013-03-07 12067
1557 Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг 2013-03-07 11937
1556 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
1555 Г.БОЛДБААТАРТ ДЮССЕЛЬДОРФИЙН ДЭВЖЭЭ ЭЭЛТЭЙ 2013-02-25 10560
1554 Бүх дэлхийн байгаль хамгаалах өдрийг Монголд тэмдэглэнэ 2013-02-25 11817
» “РИО ТИНТО”-ГИЙН ХАР ДАРСАН ЗҮҮД 2013-02-22 11458
1552 НҮҮРСНИЙ САЛБАРЫНХАН ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ШАВДУУЛАВ 2013-02-22 12119
1551 “Элэгний тэжээл” үйлдвэрлэжээ 2013-02-22 13393
1550 “KATYA ZOL” БРЭНДИЙН талаар гадаадууд ам сайтай байна [2] 2013-02-21 10237
배너신청
자생병원

배너신청