Бичлэгийн тоо 3,329
Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ
Уншсан 11169 vote 0 2013.02.19 16:21:43
ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургуулийн Эмнэлзүйн мэдрэл, сэтгэцийн ахлах багш С.Дэлгэрмаа “Манай сургууль Монгол Улсдаа таван мэргэжлээр магадлан итгэмжлэгдэж байсан. Энэ удаа олон улсын хэмжээнд анх удаа магадлан итгэмжлэгдлээ. Багш, оюутны мэдлэгийн түвшин, сургуулийн суралцах орчин бүрдүүлсэн зэрэг нь гол шалгуур болсон. Тухайлбал, хичээлээ англи хэлээр зааж, сургалтад сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашигладаг байх гэх мэт шалгуурыг давсан.
Манай
хамт олон мөнгөн медалиа алт болгох зорилготой ажиллана” гэв. Энэ үеэр
Австралийн Мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдсан тус сургуулийн 14
багшид багшийн арга зүйн дөрөвдүгээр түвшний гэрчилгээ олгосон юм.
mmmmmmmmmmmmmmm