Ходоодны хавдар

Ходоодны эдийн ба эсийн гаралтай эсийн зохицуулалтгүй хэт ургалтыг ходоодны өмөн гэнэ.
Ихэнхдээ 50-60 насны хүмүүс өвддөг бөгөөд 40-50 насны хүмүүс нийт өвчлөгсдийн 25%-ийг дангаараа эзэлдэг байна.Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү өвддөг ба ходоодны хавдар анх оношлогдсон бүх тохиолдлын 50%-д нь алсын үсэрхийлэл өгсөн, харин алсын үсэрхийлэлгүй хавдартай өвчтөнүүдийн 50%-д төгс мэс засал хийх боломжтой үедээ оношлогддог.
Шалтгаан, эмгэг жам:
Ходоодны хорт хавдрын өвчлөл нь хүн амын амьдралын түвшин,тухайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй урвуу хамааралтай байдаг. Ходоодны хорт хавдрын үүсэл хөгжилд хооллолтын онцлог ба амьдралын хэв маяг онцгой нөлөөтэй байдаг.
Гадаад шалтгаан:
 А. Хоол хүнсний нитрат, нитритүүд удаан хугацаагаар ходоодны салстад нөлөөлж хорт хавдар үүсгэдэг нилээд бодис болж улмаар ялангуяа пеститээр бохирлогдсон байцаа, лууван, өргөст хэмх, сонгинод нитрозамин их байдаг. Европын бяслаг, пиво, мөөг, амтлагч, загас гэх мэт пестицүүд их нитрат, нитритүүд агуулсан байдаг.
 Б. Давс хэт их хэрэглэх. Их давстай хоол нь ходоодны салст бүрхэвчийн эсийн хэт ургалтыг бий болгож, ходоодны салст бүрхэвчийн хоригийг эвдэлснээр канцероген бодисуудыг ходоодны салстанд нөлөөллийг ихэсгэж улмаар гэдэсний төст хувирал үүсгэдэг.
 Хүнсний бүтээгдэхүүнийг даршлах, борцлох, утах зэрэг аргаар хадгалахад нян ба мөөгөнцөр, нитрозамин, нитрозамид мэтийн канцроген бодисуудын хуримлалыг ихэсгэдэг.
 Г. Архи,дарс, пиво, виски болон бусад согтууруулах төрлийн ундаанд нитрозамин бүхий ходоодны канцероген агуулагдаж байдаг.
Дотоод шалтгаан:
 А. Хатингиршилт архаг үрэвсэл: 7385%
 Б.Ходоодны аденоматоз ургацгууд 30-40%
 В.Ходоодны шарх 65-80%
 Г. Менетрийн өвчин 6-8%
 Д.Пернициоз цус багадалт 16%
 Е.Ходоод тайруулсны дараах архаг үрэвсэл
12 хуруу гэдэс ба ходоодны рефлюкс дээд гэдэсний агууламж ходоод руу орсноос бактерийн нөлөөн дор анхдагч цөсний хүчлээс хоёрдогч цөсний хүчил үүсдэг. Түүний нөлөөн дор ходоодны салст өөрчлөгдөж эхлээд нарийн гэдэсний хэлбэрийн метаплази дараа нь бүдүүн гэдэс төст хэлбэрийн метаплази болж өөрчлөгддөг. Хучуур эд эсийн хувирлыг дагалдаж PH багасч ходоодны нян устгах үйлчилгээ буурснаар ходоодонд хоёрдогч бактерүүд үржих таатай нөхцөл бүрддэг байна. 1983 онд Warren Marshall ходоодны архаг үрэвслийн шалтгаан Helicobacter Pylori гэж тогтоосон. Түүнээс хойш 11 жилийн дараа 1994 онд Өмөн судлалын олон улсын агентлагаас Helicobacter Pylori нь ходоодны өмөн үүсгэх канцроген гэж тогтоожээ.
Ходоодны шарх болон бусад шалтгааны улмаас мэс засал хийлгэсэнээс хойш 15-20 жилийн дараа өмөн үүсэх магадлал их байдаг. Эрт үеийн өмөн 2-3 мм-ээс 8 см хүртэл зөвхөн салстад байж болох ба үсэрхийлэл өгөх нь ховор, бүрэн эмчлэгддэг.

 

Манай байгууллага нь БНСУ-ын шилдэг эмнэлэгүүдэд шуурхай найдвартай үйлчлнэ. Холбоо барих утас 010-7213-4388