jasen
Бичлэгийн тоо 4,494

ЭРИЙН ТЭНГЭР

Уншсан 3107 vote 0 2008.09.07 12:06:58


          Г.Жамьяан


Тэр хачин хүнээс, эх­лээд айж, дараа нь бодолд автаж, одоо хүртэл өрөвдөж явдаг юм.

Бид тэр нэгэн хад бар­таатай замаар хичнээн ч цаг мөлхөв дөө. Халуунд үүрэг­лэн духалзаж явтал жолооч  маань "Хүн" гэж дуу алдлаа.  Биднийг амдсан бололтой нэг нүцгэн хүн харайлгаж байна. Машин хорин миллтэй хөдөлж цөхөж байхад өнөө хүн хадан дундуур харайлгаад хүрч ирлээ. Бид ч зогслоо.

Их хачин хүн байна. Гэм хоргүй гэснээ илтгэх  мэт хэдэн өргөн шар шүд гарган инээмсэглээд  машинд ойр­тоод ирлээ.

-Сайн байна уу? гэсэн чинь

-Сайн. Сайн явцгааж бай­на уу гэж эвлэгхээн мэндлэх аж.

Харваас, цагаан буурал үстэй, настай хүн шиг ши­рэлдсэн цагаан буурал үс нуруугий нь  дагаад унжсан байна. Хөлийнхөө аяар хэл­бэж хатаасан ширэн улавч­тай, түүнийгээ үдээрээр баг­лажээ.

Арьсан богино өмдтэй боловч салтаа нь урагдаад, дөнгөж л эрхтнийг нь хаах  төдий.  Түмэн сорви болсон цээ­жин бие нь нүцгэн, хү­зүүндээ ширэн хуйтай хутга юмуу жад зүүсэн харагдана. Тэр хутгыг савлалтаас хам­гаалж, мөн л үдээрээр хоёр тийш нь татаж нүцгэн биен дээ баглажээ.

Юу хийж яваа юм гэсэн чинь

-Мэдэхгүй гээд толгой сэгсэрч байна

-Сум хаана байна гэсэн чинь, зүүн уулын цаад руу заа­гаад, хойшоо харан га­раараа махир дүрс үзүүлсэн нь уулын хойгуур тойрч очно гэсэн санаа бололтой, Өөрөө сум руу очих уу гэсэн чинь очно гэж байна. Машинд суу­гаад хамт явах уу гэсэн чинь,  инээмсэглээд цаашаа эр­гэлээ.

Арын суудлаас хэн нэг нь чангааж байгааг ажвал, "Бит­гий суулга" хэмээн айсан дохио бололтой. Нөгөө хүн зүүн уул руу чиглэн алхаж, бид хойт талаар нь тойрохоор хөдөллөө.

Үүрэглэж явсан бид сэр­гэчихлээ. Өнөө хүний тухай эх захгүй  яриа өрнөлөө.

-Ер нь тэгээд эр хүн үү, эм хүн үү?

- Хоёр мээмтэй юм шиг харагдсан.

-Мээм  биш ээ. Зангирсан булчин байна билээ, Дуу нь эрэгтэй хүн байгаа биз дээ.

-Яриангүй эрэгтэй хүн билээ. Би цаашаа эргэхэд нь хараадахсан. Нэлээн яггүй  "юм"  харагдсан,

-Энэ хүүхнүүд овжин шүү, Бас хараад амжиж гэнэ.

-Энэ тэгээд зэрлэг хүн үү?

-Тийм ил задгай юмыг чинь, та нар ч харж л таа­раашүү дээ.

-Тэгж л таарлаа, Хайр­ханы онгон савдаг нь биш байгаа даа.

-Бидэнд л үзэгдэх юм үзэгдэв үү?

Ингэж ярилцсаар нэг мэ­дэхнээ сумын бараа, хардаг байгаа.

Бид төөрөөд очих су­маа­саа өнгөрөөд, дараагийн су­манд ирчихэж .

Таньдаг айл юу билээ гэлцэв.

Нэг нөхөр маань "За­хи­рал нь миний шавь байх ёстой"  гэж байна. Манай хүргэний ах Дуулгынх энд байх ёстой  гэсэн яриа ч өрнөлөө. Юутай ч сумын захиргаа руу хүрч оч­лоо. Албаныхан үдийн цайн­даа явцгаачихаж.  Дуул­гынхыг сурагласаар баруун эн­­­гэрийн олон гэрүүдэд байгаа сураг гарган газарчлуулсаар хүрч очлоо. Дуулга түлээнд явсан гэнэ. Эхнэр нь тарган шар авгай найзыг маань та­ним­хайран угтаж хоол цай боллоо.

Нутгийн сонин сонсож байснаа бидний яриан мөн л нөгөө хачин хүн рүү ха­дуур­лаа. Дуулгын авгай Цэрмаа "Өө тийм хүзүүндээ хутгатай  хүн байна уу? Манай Ээнээ таарч л дээ" хэмээн таним­хайрав. Тэгснээ " Гэмгүй амьтан. Бидэнд л тус болж явдаг юм. Хайрханы наана таарав уу, цаана таарав уу гэнэ.  Уулын цаана, хүн амь­тангүй газар таарснаа  ам булаалдан ярьж, машинд суугаагүй тухай нь хуучилла. Цэрмаа бидэнд тэр хачин хүний тухай танилцууллаа.

-Миний л мэдэхийн  Ээнээ гэж ийм хүн байсан. Жинхэнэ нэр нь Эрэнцэнхорлоо  гэлүү дээ. Хар залуудаа зэрлэгшээд, уул усаар явдаг болсон юм гэсэн. Хүний ганц хүү гэлүү дээ. Мэдрэлийн жаахан саа­талтай байх. Тэхдээ хүнд хоргүй. Дандаа л тус болж явна. Манай энэ хавийн зар­лага, шууданч, ачигч, анчин бүгдийг хийнэ. Хүний үгнээс ердөө гарахгүй, их хурдан, чадал тэнхээ сайтай байсан юм.

Залуудаа бол хэр баргийн моринд гүйцэгддэггүй хурдан, бяруу тугал өргөөд явчихдаг хүн байсан юм. Машин унаа­гүй цагт энэ маань л хэл хүр­гэнэ шүү дээ.  Урин дулаанд бол уул хадаар л хонож өнжиж явна. Тарвага зурам, зээр гөрөөс барьж аваад үстэй  хөрстэй нь шараад идчихдэг юм.

Бидэнд авчирч өгнөө  гээд ярьж байтал гэрийн гадаа хүнд юм нурах шиг болж, улаан цусанд будагдсан нүцгэн хүн орж ирлээ. Ээнээ маань бид­нийг тойруулж хараад инээж байна. Гөрөөс алаад үүрч авчран, эдний гадаа хаяж байгаа нь тэр гэнэ.

Цэрмаа  ч сандарч "Хээ, Ээнээ минь наад цусаа угаа" гээд шанагатай ус барин да­гуулж гарлаа. Морьтын хишиг явганд  гэж, бид тэднийд тарган гөрөөсний мах чанаж идэн оройхон хөдөлж билээ.

Ээнээ ингэж, энэ хав­ийнхныг ангийн мах, арьс хөрсөөр дутаадаггүй гэнэ.

Ээнээ энэ хавийнханд байнга тус болдог хэрнээ хэнийд нь ч унтаж хо­ног­лодоггүй, урин дулаан цагт бол уулын агуй хонгилоор гэр хийгээд явчихна. Хүйтэн сэ­рүүн болохоор сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол­ны газрын нэг буланд унтаад өгнө. Хоолны газрын түлээ мод хагалахаас эхлээд бүх хүнд хүчир ажлыг нь хийж өгнө.

Тэгээд бид замын танил Ээнээтэйгээ салах ёс хийж замд гарлаа. Бидний машинд нутгийн нэг хөгшин дайгдсан юм. Замд бас л нөгөө хачин хүний тухай яриа өрнөлөө. Хөгшин ярианд оролцсон нь бүр ч амттай болгов.

Ээнээ маань ядуу айлын ганц хүү, сайхан залуу өсч өндийжээ. Сумын төв дээр олны нүд булаасан "Халиуны хар нүдэн"  буюу Жимсээ гэж сайхан охин, арван зургаа долоо хүрч хэн хүнгүй шо­хоорхож хардаг хүүхэн  бол­сонсонж.  Нутгийн энэ хоёр залуу танилцаж ямар сайхан хосууд болсон гээ. Хайрхан уулнаасаа хөтлөлцөөд бууж ирж байхад нь нутгийн залуус атаарх­даг байсан гэдэг. Наад­маар ижил зүсмийн хон­гор морь уначихаад ирж очиж явахад нь хүмүүс "Ёс­той л нэг Араг нуурын хун шиг"  гэж өхөөрддөг  байсан юм билээ.

Нэг л өдөр Жимсээ охин сумын сургуулийн тогооч баян луухааныг дагаад хот хүрээ рүү оргочихсон чинь буцаж ирээгүй юм гэсэн. Ээнээ бүтэн жил хүлээсэн гэж хуучцуул ярьдаг юм. Тэгж байтал ээж нь таалал төгсөөд Ээнээ ганцаараа үлдэж.

Ээжийнхээ дөчин ес хо­ног өнгөрсний маргааш шөнө гэрээ шатааж улаан гал бол­гож орхичихоод уул руу орго­чихсон юм гэсэн. Тэгээд энэ маань "Уулын хүн" болсон. Тэр цагаас өнөөг хүртэл манай суманд дандаа охин төрөх болсон. Хааяа нэг хүү төрөхөөрөө заавал нэг со­гогтой, чихгүй  юм уу  хэлгүй, хөл гаргүй ч хүүхэд төрнө. Тэгээд, манайхныг чинь эр­ийн тэнгэр хаясан газар гэх болсон юм даа гэж хөгшин хуучлах нь тэр.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/703675/fba/trackback

profile

эди хугда

2012.12.07 20:16:02
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
174 Чамин үзэгний "донтой" Жанцанноров [2] Boog_3399 2008-09-08 2710
173 kiss me [1] bmbm 2008-09-08 1875
172 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] ttak 2008-09-07 2937
171 NARANPRINT file Naiman sharga 2008-09-07 2127
» ЭРИЙН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-09-07 3107
169 ЖАРГААХ ЗҮРХЭН [2] Boog_3399 2008-09-06 3393
168 amraltaaraa yahavee gej ta sanaa zovoh hereggui naashaa..... [1] picnic. 2008-09-06 2780
167 ....................... MGL гишүүн** 2008-09-06 2574
166 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] ttak 2008-09-06 2610
165 Ondor bolgodog vitamin [1] hulan turaah tov 2008-09-03 2813
164 ЭНД УНАХ БОЛОН МОНГОЛ АЧУУЛАХ МАШИН, ГАЗРЫН АЧАА БАЙНГА АВЧ -25-30 ХОНОГТ ХҮРГЭЖ ҮЙЛЧЭЛНЭ,,, ttak 2008-09-03 2616
163 ###ХАМТДАА ХАЙРЛАЯ###"Дэлгэрмөрөн" ramzai 2008-09-03 2351
162 Баримтат кино - Гарын таван хуруу (ZOLJARGAL and SON film) daruuhan01 2008-09-03 3416
161 ХЯТАД ХҮНИЙ САНАА ШУНАЛ ХОЁР [3] Мичидмаа 2008-09-02 3550
160 ***Биеийн ядаргаа арилгаж, тамир тэнхээ сайжируулах... Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-09-02 2120
159 ***ДУНДГОВЬ***** [2] ДУНДГОВЬ 2008-09-01 2448
158 Олимпийн медальтай холбоотой 36 сонирхолтой баримт Levi`s 2008-09-01 4342
157 Ingej boloh uu? bmbm 2008-08-31 2027
156 Japan show bmbm 2008-08-31 1910
155 Iim negen yavdal bmbm 2008-08-31 3979
154 Jeju Аялалд урьж байна. file Naiman sharga 2008-08-30 2269
153 wqsdvsv file [1] baagii2 2008-08-30 1850
152 Сонирхолтой ярилцлагууд bmbm 2008-08-30 3403
151 Jesse Mccartney *New song* bmbm 2008-08-30 1708
150 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-08-30 2770
149 УРГАЦЫН БАЯРТ ЗОРИУЛСАН ХА ХА ФИСТИВАЛЬ otgohtugs 2008-08-29 3490
148 chusookoor uitgarlaj suuh gej baina uu(yaraltai burguulne yy!!!) picnic. 2008-08-29 2676
147 LAND-VS-UAZ bmbm 2008-08-29 2218
146 SPORT-oo gej bmbm 2008-08-29 1741
145 Pокeр гэрээсээ тоглох уу [6] Haniri 2008-08-28 2778
144 Jeju Аялалд урьж байна. file Naiman sharga 2008-08-27 2644
143 Монгол Улс 31-т биш 3-т шүү [3] Levi`s 2008-08-27 10348
142 CHUSOKOOR HAMTDAA [3] picnic. 2008-08-25 2945
141 bayar hurgie badara uugandaa!!!! [1] COHATA 2008-08-25 2286
140 МОНГОЛ УЛСАД ОЛИМПИЙН АВАРГА ИХЭРЛЭЛЭЭ [2] MGL гишүүн** 2008-08-24 3815
139 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [1] sana3ds 2008-08-24 3096
138 boks [1] chingis011 2008-08-24 2769
137 *БОРНЫГ ХАРААНДАА АВ* уран сайхны кино /монгол хэлээр/ [1] bmbm 2008-08-23 12325
136 BADAR-UUGAN, SERDAMBA BUTEN SAIND 14.30,15.06 TSAGAAS ALTAN MEDALIIN TULUU TOGLONO [1] huhtenger 2008-08-22 3061
135 badar-uugan bas altiin tuluu toglono [8] vatang 2008-08-22 2914
134 boxing yaj uzeh ve? [1] mmh 2008-08-22 2507
133 yalalt [1] vatang 2008-08-22 1945
132 ЧИНГИС ХААНЫХАА НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВААРАЙ [1] Мичидмаа 2008-08-21 3754
131 olympic basketball usa vs spain -1,2 [1] deny 2008-08-20 2752
130 chusokoor ta yu hiih gej baina.uitgarlaj suuh gej baival.... [2] picnic. 2008-08-20 2760
배너신청
자생병원

배너신청