
Сүрьеэ янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушиг, / уушги /- нд гол төлөв нэг ба түүнээс олон тооны үрэвслийн голомт үүсгэдэг халдварт өвчин юм. 1882 онд Роберт Кох гэгч германы эрдэмтэн нь сүрьеэгийн халдвар үүсгэгчийг анх нээжээ. Иймд сүрьеэгийн халдвар үүсгэгчийг “кохын савханцар“ гэж нэрлэх болсон юм. Кохын савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хүчил ба шүлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай юм. Зөвхөн өндөр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодисонд үхдэг байна.
Шалтгаан
Сүрьеэгээр өвдөхөд дан ганц сүрьеэгийн микобактери хангалтгүй гэж үздэг. Жишээлэхэд, зарим хүний дархлалын систем хүчтэй байдаг тул өвчин үүсгэгчийг устгачихдаг. Нөгөө хэсэг хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгчийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь сулравал “зүүрмэглэж байсан” Кохын савханцар идэвхтэй үржиж, өвчнийг үүсгэнэ. Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:
o Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал
o Хангалтгүй хооллолт
o Архи хэрэглэх, тамхи татах, мансуурах
o Дархлаа сулрах
o Стресс
o Дагалдах өвчнүүдтэй байх (чихрийн шижин, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, уушгины өвчин).
Өвчтэй хүнээс сүрьеэгийн халдвар авах амархан. Өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний Кохын савханцар тархаж байдаг. Ховор тохиолдолд сүрьеэ өвчтэй амьтны сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхэд халдварладаг байна.
Шинж тэмдэг
Уушгины сүрьеэгийн үндсэн шинж тэмдэг дараах байдлаар илэрнэ, үүнд:
o Бие сульдах, амархан ядардаг болох
o Хооллох дур багасах, богино хугацаанд 5-10 кг турах
o Шөнөөр хөлрөх
Биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах
o Тогтмол 37-37,5 хүртэл халуурах
o Ханиалгах, цустай цэр гарах
o Нүдний харц гялалзсан болох
Сүрьеэгийн явц ба эдгэрэл нь хүний дархлалын ерөнхий байдлаас ихээхэн хамаардаг.
БНСУ-ын хамгийн шилдэг эмнэлэгүүүдэд найдвартай шуурхай үйлчлэнэ. Манайхаар үйлчлүүлэхийг хүсвэл 010-7213-4388 утсаар холбоо бариарай.