Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж, ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн үе үеийн 48 тамирчин өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигийн үр шимийг хүртэв. Тив, дэлхий, олимпийн тэмцээнд амжилт гаргаж, медаль хүртэн алдраа мандуулсан тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгох тухай зарлигийг Төрийн тэргүүн өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан билээ.

Уг шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж, өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар дээрх тамирчдад “Голомт” банкны алтан карт, мөнгөн урамшуулал авах батламжийг гардуулсан юм. Олимпийн медальт 11, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай 11, паралимпийн медальт нэг, дэлхийн аварга 25 тамирчин Төрийн ордонд нэг дор цугласан нь сүрдэм сайхан байлаа.

Эх орныхоо алдар гавьяаг мандуулах чадварлаг тамирчдад тэмцээнд оролцох зардал олддоггүй, хувиасаа гаргах тохиолдол бий. Тэгвэл одоо Төр спортын хөгжилд санаа тавьж, эдийн засгийн баталгааг нь хангаж эхэлсэн нь энэ. Олимпоос алтан медаль авсан тамирчинд сард дөрвөн сая, мөнгө авбал гурван сая, хүрэл бол хоёр сая төгрөгийн урамшуулал олгоно. Арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Алдраа дуурсгаж, ард түмнийхээ өмнө гавьяа байгуулах нь хүн бүгдийн хийж чадах ажил биш. Ерөнхийлөгчийн зарлигийг ажил болгосон Засгийн газарт баярлалаа. Та бүхэн эрүүл монгол хүний төлөөлөл, даян дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн одод. Цаашид тив, дэлхий, олимпийн тавцнаас олон аварга төрөх болтугай” гэв. Амжилт гаргах, медалийн тоо нэмэгдэхийн хэрээр сард авах урамшууллын хэмжээ өсөхийг салбарын сайд нь дуулгана лээ.

Сонирхуулахад, 1976 оны Монреалын зуны олимпийн мөнгөн медальт тамирчин З.Ойдов гуай сард хамгийн өндөр буюу 7.5 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг алтан картынхаа дансаар авахаар болж буй аж. Сар бүр уг урамшууллыг тамирчдын картын дансанд шилжүүлэх юм билээ. Монгол Улс 1964 оноос олимпод орж эхэлсэн. Улмаар 1984 оны ЛосАнжелесийн олимпоос бусад зуны бүх олимпийн тэмцээнд манай тамирчид оролцож, хоёр алт, есөн мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль аваад байна. Монгол Улсын олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр АНУ-д эмчлүүлж буй тул өчигдрийн арга хэмжээнд ирсэнгүй. Гэхдээ тэрбээр мэндчилгээ илгээсэн байв. Олон улсын хэмжээнд амжилт гаргасан эдгээр тамирчин бүгд Монгол Улсын гавьяат тамирчин цолтой. Тамирчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

З.Ойдов (1976 оны Монреалын олимпийн мөнгөн медальт) -Ерөнхийлөгчийн зарлигаар насан туршийн цалин авах боллоо. Манай баг тамирчид, тэдний ар гэрийнхэн, Монголын ард түмэн бүгд үнэхээр баяртай байна. Олимп, дэлхийн наадамд амжилт гаргаж, төрийн далбаагаа мандуулна гэдэг том амжилт, бас гавьяа. Үүнийг Төр, засаг минь үнэлж байгаа нь сайхан юм. Ийм амжилт гаргахын тулд хүний бие бялдрын хөгжлийн хамгийн дээд чадвар, хөдөлмөр шаарддагийг ойлгосон учир мөнгөн урамшуулал олгож байгаа биз ээ. Тамирчдын ар гэрт энэ урамшуулал маш их нэмэр болно.

Э.Бадар-Ууган (2008 оны Бээжингийн олимпийн аварга) -Бүх тамирчныхаа өмнөөс баярлаж байна. Ерөнхийлөгч уг зарлигийг уншихдаа “Энэ бол Монголын ард түмнээс та бүхэнд барьж байгаа бэлэг шүү” гэж хэлж байсан. Тиймээс Монголынхоо ард түмэнд баярлалаа. Залуус маань хоёргүй сэтгэлээр спортоор хичээллэвэл насан туршийн эдийн засгийн баталгаатай болж болох нь. Би бэртлээ эмчлүүлж байгаа учраас ойрд тэмцээнд оролцохг үй байх. Бие гайгүй бол эмчилгээ хийлгээд тэмцээн уралдаандаа явна, бодсон зүйл мэдээж бий.

Д.Баатаржав (2008 оны Бээжингийн паралимпийн аварга) -Төрийн түүхэнд тэмдэглүүштэй үйл хэргийг санаачилсан багийн хамт олон, ажил болгож хэрэгжүүлсэн түшээддээ их баярлалаа. Бидний гаргасан амжилтыг Төр ингэж үнэлж буй нь бахархууштай. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Одоогоор шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар ажиллаж байна. Паралимпийн тамирчдаа олон тэмцээн, уралдаанд бэлтгэн оролцуулж, амжилт гаргах болно.

П.Сэрдамба (2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт) -Олимп, дэлхийн аварга болбол эдийн засгийн баталгааг Төрөөс хангах юм байна гэсэн ойлголт өгч байна. Боксын спортоор 12 дахь жилдээ хичээллэж байна. Харьцангуй орой буюу 15 наснаасаа хичээллэсэн. Одоо бол хүүхдүүд ес, 10 настайгаасаа эхэлдэг болсон байна. Тэгээд 11, 12 настайдаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог. 16-17 настайдаа аварга болно. Манай Н.Төгсцогт дөрвөн жил хичээллээд л дэлхийн аваргаас медаль авсан шүү дээ. Залууст ирээдүй байна. Гол нь өөрөө сайн хөдөлмөрлөх хэрэгтэй гэж захья.

Х.Цагаанбаатар (2004 оны Афины олимпийн хүрэл медальт) -Спортын зүтгэлтэн, тамирчдынхаа өмнөөс энэ шийдвэрт баярлаж байна. Манай ирээдүйн тамирчдад тэмүүлэл бий болголоо. Би спортоор 18 дахь жилдээ хичээллэж байна. Жингээ их хасдаг, бэлтгэл хийдэг. Спорт хүнийг тэвчээр, хатуужилтай болгодог. Хөдөлмөрлөвөл амжилтад хүрдэг, бас төр засгийнхаа хишгийг хүртдэгийг харлаа. Залуус маань хүсэл тэмүүлэлтэй байж, насан туршийн цалин авахад зорьж хичээллээрэй.

О.ПҮрэвбаатар (ДАШТ-ий хошой мөнгөн медальт) -Тамирчдад насан туршийн мөнгөн урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангаж байгаа Төр, засагтаа баярлаж байна. Энэ шийдвэр залуу тамирчдад илүү урам зориг өгөх болно. Бид ч бас дэвжээн дээрээ сурсан мэдсэнээ залуу тамирчдадаа сургах үүрэг хүлээж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7001677/26e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1529 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
1528 БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДНИЙ ӨРГӨӨ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО [3] 2013-02-05 9870
1527 Монгол туургатныг нэгтгэсэн гал бадраах ёслол хийнэ [2] 2013-02-05 9695
1526 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
1525 “Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ 2013-02-04 11626
1524 ОЛИМПИЙН ЦИКЛИЙН ЭХНИЙ СОРИЛГОД ХОЁР ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ 2013-02-04 10935
1523 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
» “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
1521 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12213
1520 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
1519 ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУД ТОГТМОЛ УРАМШУУЛАЛТАЙ БОЛНО [6] 2013-01-30 9105
1518 Э.ЛХАГВА-ОЧИР: БАРУУНЫ ЖИШИГТ ХҮРСЭН ТОГЛОЛТ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА [2] 2013-01-30 9674
1517 Дизайнер С.Ариунаа “Мерседес Бенз”-ийн шоунд оролцоно [2] 2013-01-30 10178
1516 Э.МӨНХ-ОЧИР БУУДЛАГА СПОРТЫН ТӨВИЙН ТӨЛӨӨ [3] 2013-01-24 10488
1515 Д.БАТБИЛЭГ: ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГЭМТЛИЙГ ИЛРҮҮЛЭХЭД НОХОЙ АШИГЛАЖ, ХУГАЦАА ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ [4] 2013-01-24 9891
1514 МОНГОЛЧУУД ДЭЭД ГУРВАН ЗИНДААНД ТЭРГҮҮЛЖ БАЙНА [2] [8] 2013-01-24 10689
1513 Японд болох цээж бодолтын тэмцээнд 11 настай хүү оролцоно [3] 2013-01-24 9653
1512 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14187
1511 Хисаёши Иноүэ симфони найрал хөгжим удирдана [2] 2013-01-22 9689
1510 Монгол эрх чөлөөтэй [1] 2013-01-22 10816
배너신청
자생병원

배너신청