ДАГУУРЫН ТАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВИЙН УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ
Уншсан 10622 vote 0 2013.01.18 14:12:38
Дагуурын талыг дэлхийн байгалийн өвд гарцаагүй багтаана гэдэгт гурван улсын мэргэжилтнүүд итгэлтэй байгаагаа мэдээлжээ. Ингэснээр эл жагсаалтад орсон дэлхийн 26 дахь нутаг дэвсгэр болох юм. Дэлхийн байгалийн өвд багтсанаар Дэлхийн онгон байгалийн сан (WWF)-гаас санхүүжүүлт авах боломжтой гэнэ.
Монгол орны зүүн хойд хязгаарт орших Дагуурын тал хээрийн бүсэд тархсан амьтан, ургамлын төрөл, зүйлийг хамгаалах зорилгоор 1992 онд Монгол Улсын Бага хурлын арваннэгдүгээр тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалал тад авчээ. 1994 онд Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрийн дагуу Монгол Дагуурын дархан цаазат газар, ОХУ-ын Даурский дархан газар, ӨМӨЗО-ы Далай нуурын дархан газрыг хамарсан 17000 ам километр талбай бүхий эл бүс нутгийг Олон улсын дархан цаазат газар хэмээн хамгаалахаар болсон байна. Энэхүү тал нутгийн эко систем онгон байдлаараа хадгалагдан үлдсэнээрээ онцлогтой.
Дэлхийн
байгаль хамгаалах сангаас тогтоосон хүн ба шим мандлын нөөц газар, ус,
намгархаг газар буюу олон төрөл, зүйл усны шувуудын орчны тухай Рамсарын
конвенц, шувуудад чухал нутаг, Зүүн хойд Азийн тогоруу хамгаалах олон
улсын сүлжээ нутаг зэрэг дэлхийн хэмжээний статус бүхий газар нутагт
хамрагддаг Олон улсын Дагуурын дархан газрыг 2000 онд дэлхийн зайлшг үй
хамгаалах 200 эко бүс нутгийн жагсаалтад багтаасан юм. Олон улсын
эрдэмтэд энэ бүс нутгийг ургамлан далай хэмээн тодорхойлсон байдаг.
Гурван дархан цаазтай газар хилээ нэгтгэснээс хойш тэнд ургамал, амьтдын
төрөл зүйл олширч, тоо толгой нь өссөн байна.
mmmmmmm