Бичлэгийн тоо 3,329
 Ерөнхий сайд Н.Алтанхуяг Tайм сэтгүүлд ярилцлага өглөө.Tус сэтгүүл Их Британид хэвлэгддэг долоо хоног тутмын дугаартаа Монгол дахь бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжийн талаар онцолж байгаа аж.

Хөрөнгө оруулалтын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нөлөө бүхий 500 мянган уншигчдаа манай орны талаар цогц нийтлэл бэлтгэн хүргэх болсон нь “Монгол Улс хөрөнгө оруулалтын чухал талбар, үүний зэрэгцээ энэ онд Монгол-Их Британи улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа” хэмээн Time сэтгүүлийн төлөөлөл хэллээ.

Монгол Улс ямар амжилтуудаар 2012 оноо үдсэнийг, 2013 оныг ямар төлөвлөгөөтэй угтаж буйг “Тайм” сэтгүүл Ерөнхий сайдаас тодрууллаа.

Дөрвөн жил тутамд болдог парламентын болон орон нутгийн сонгуульд ардчилсан хүчин олонх болж, улс төрийн бусад нам хүчинтэй хамтран төрийн бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байгааг Ерөнхий сайд үдэж буй оны онцлох үйл явдал хэмээн нэрлэсэн юм.Түүнчлэн“Монгол Улсыг гадаадын зарим шинжээч “Монгол моодонд орлоо” хэмээн ярьж, бичиж байгаа нь манай улсын эдийн засгийн эрчимтэй, хурдацтай өсөлттэй холбоотой. Зарим судлаачийн дүгнэлтээр эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс дэлхийн 200 гаруй орнытэргүүнд нэрлэгдсэн, энэ онд ч өсөлтөө хадгална гэсэн урьдчилсан төлөв гаргасан байна” гэлээ. Өнгөрсөн онд манай эдийн засгийн өсөлт 2011 онтой харьцуулахад арай доогуур, тодруулбал 12 орчим хувьтай гарсан ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэн өндөр хэвээр байгаа нь манай улсыг олон улсын тавцанд онцлон сонирхох шалтгаан болж байна хэмээн Ерөнхий сайд нэмж хэлсэн юм. 

2013 он Монголын хувьд томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх жил байна гэж Засгийн газрын тэргүүн тодотгоод, улсын төсөв болон олон улсын зах зээлээс богосон 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр төлөвлөснөө дурьдлаа. Төмөр зам, цахилгаан станц, орон сууцны хөтөлбөрзэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг Монгол Улс эхлүүлэх гэж байгаа ба эдгээрт хамтран ажиллах боломж гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тайм сэтгүүлд онцлоод “Монгол бол хөрөнгө оруулалт татах чадвартай улс гэдгийн тод жишээ нь Оюутолгойн уурхай юм” гэлээ.

Ярилцлагын төгсгөлд Монгол-Их Британи хоёр улсөнгөрсөн хагас зуун жилд соёлын олон түвшинд хамтын ажиллагаагаанайрсгаар хөгжүүлж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид энэ найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа эдийн засагжуулах өргөн боломж байгааг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6955778/fd5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1509 НЬЮ-ЙОРКИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЧУУД ОРОЛЦОНО [2] 2013-01-22 10031
1508 МОНГОЛ УЛС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ГУРВАН САЯ ИРГЭНТЭЙ БОЛНО [4] 2013-01-18 9489
1507 ДАГУУРЫН ТАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВИЙН УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ [3] [3] 2013-01-18 10622
1506 Манай сийлбэрчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ 2013-01-18 11016
» Монгол Улсын бизнес, эдийн засгийн орчин дэлхий дахинд нээлттэйг Ерөнхий сайд Time сэтгүүлд онцоллоо 2013-01-17 11463
1504 ШАДАР ГУРАВ [1] 2013-01-17 9192
1503 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
1502 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
1501 Харүмафүжи тэргүүлж байна 2013-01-17 10581
1500 Монголын циркчид олон улсад нэрээ цуурайтууллаа 2013-01-17 10800
1499 Газрын наймааны сүлжээг албадлагын аргаар тасална [2] [5] 2013-01-15 10247
1498 Шилдэг бүтээлүүдийг 100 сая төгрөгөөр улсын санд худалдан авлаа [1] 2013-01-15 10714
1497 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё [1] 2013-01-15 9700
1496 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё 2013-01-15 10505
1495 ТАВАН ЖИЛ ДУНШСАН “АНОД”-ЫН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ [1] 2013-01-14 9789
1494 Д.Болдбаатар Дакарыг орхилоо 2013-01-14 11449
1493 Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөр 75 дугаарт жагсав 2013-01-14 10447
1492 “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг 16-нд тайзнаа тавина [2] 2013-01-11 9495
1491 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
1490 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
배너신청
자생병원

배너신청