Бичлэгийн тоо 3,329

“Made in Mongolia” гэсэн шошго бүхий шинээр угсарсан троллейбус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээд багагүй хугацааг үдлээ. Дулаахан, шил нь цантдаггүй, хуримтлуулсан эрчим хүчээрээ 15-25 км явдаг, шаардлагатай тохиолдолд шатахуунаар ажилладаг. Өмнөх троллейбусаа бодвол маневр, хурд зэрэг олон үзүүлэлтээрээ илүү. Камер, зурагт, радиотой, жолооч нь чанга яригчаар ярьдаг гээд сайн талтай юм билээ. Энэ бол “Цахилгаан тээвэр” компанийн монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн “Дуобус”, “Монбус”, “Jea 800” юм. Өнгөрсөн онд 21 ширхэгийг угсарч үйлчилгээнд гаргана гэж төлөвлөж байснаас ес нь явж байна. Таван “Дуобус” нэмж үйлчилгээнд гаргахад бэлэн болсон талаар тус компанийн захирал Д.Жаргалсайхан ярив.

Гадаадад 400 мянган еврогийн өртөгтэй байдаг троллейбусыг монгол инженерүүд дотооддоо ийнхүү 150 сая төгрөгт багтаан угсарч байна. Шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, утаа өтгөрсөн өнөө үед троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд олноор нэвтрүүлэх нь зүйтэй. Сая гаруй хүн амтай нийслэлд дор хаяж том оврын 1000 гаруй автобус шаардлагатай гэсэн тооцоо байдаг юм билээ. Хүн ам өсөхийн хэрээр одоо үйлчилгээнд явж буй 862 автобус хүрэлцэхгүй. Үлдсэнийг нь нөхөхийн тулд гаднаас өөрийн орны уур амьсгалд тохирохгүй “хөлдүү” автобусыг өндөр үнээр оруулж ирж байна. Энэ байдлыг халахын тулд шинэ троллейбус хэрэгтэй боллоо. Гадагшаа урсгаж буй тэр их хөрөнгийг автобусны үйлдвэрлэлд зарцуулбал яасан юм бэ.

ХӨГЖЛИЙН ХӨДӨЛГҮҮР ХИЙГЭЭД ШИНЭ СОНГОЛТ

Монгол Улсад автобус ангиллын 17300 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Одоо мөрдөж буй Авто тээврийн хуулиар нэг автобусны насжилтын хугацааг 12 жилээр хязгаарладаг бол, бусад улсад эдлэгээний нормыг 7-10 жил гэж тогтоосон байдаг. Дээрх тооны автобуснаас жил тутам 2076 ширхгийг актлан парк шинэчилье гэвэл жилд 415.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагаттай. Улс орны эдийн засгийн чадавх, аж ахуйн нэгжүүдийн хуримтлал ийм хэмжээний мөнгө гаргаад байх боломжгүй. Монгол Улсын эдийн засгийн хөгж лийн хандлага нь үндэсний авто бус үйлдвэрлэлийг тэтгэх 400 гаруй тэрбум төгрөгийн эргэлттэй зах зээлийн багтаамжийг бий болгон баталгаажуулж өгч байгаа. Гадагш урсан буй энэхүү валютын урсгалыг саармагжуулж дотооддоо шин гээх ажлын эхлэлийг цаг алдахгүй тавих хэрэгтэй байна. Энэ оны нийслэлийн төсөвт Монгол Улсын цаг агаар, уур амьсгалын нөхцөлд таарсан 100 автобусыг 25.0 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тусгасан.

Автобусны дэлхийн зах зээлийн дундаж үнэ нь тухайн автобусанд тавьсан хөдөлгүүр болон бусад нэмэлт тоног төхөөрөмжөөс хамаарч 150.0- 350.0 сая төгрөгт эргэлдэж байгаа. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг Улаанбаатарт иргэдийн үйлчилгээнд тохи ромжтой 100 автобусыг Монгол Улс дотооддоо угсарч, үйлдвэрлэх боломж бий. Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Б.Шагдар “Бид өөрсдөө автобусаа үйлдвэрлэх суурь тавилаа. “Цахилгаан тээвэр” компанийхан хөдөлгүүрээс бусдыг бараг үйлдвэрлэж байна. Төрөөс дэмжээд, шаард лага тай тоног төхөөрөмжийг нь оруу лаад ирвэл болохгүй гэх юм байхгүй. Автобусны үйлдвэрлэл асар их хөрөнгө, хүч, хугацаа шаарддаг. Одоо бид угсрах үйлдвэрлэл эрхэлж байгаа ч үүнийгээ үйлдвэр болтол хөгжүүлэх хэрэгтэй” гэв.

Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан энэ талаар “Агаар, байгаль орчин бохир дуулдаггүй EURO-3-аас дээш хөдөлгүүрийн стан дарттай, хөгжлийн бэрх шээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломжийг хангасан, халаалтын болон сэрүүцүүлэх нэмэлт тоног төхөөрөмж суурилуулсан 100 автобусыг Монгол Улсад үйлдвэрлэх төслийн зардлыг ойролцоогоор тооцвол төсөл үргэлжлэх хугацаа нь хоёр жил, төслийн санхүүжилт 25.0 тэрбум төгрөг, мэргэжлийн өндөр ур чадвартай 300 ажилтны цалингийн фонд 5.76 тэрбум төгрөг болох юм. Гааль, худалдааны татвар болон дотоодын тээвэр зуучийн ком паниудын тээврийн зардалд нэг тэрбум, дулаан, уур, ус, цахилгаан эрчим хүч 300.0 сая төгрөг, цаашлаад бусад 700.0 сая төгрөгийн зардал Монгол Улсад шингэхийн зэрэгцээ өндөр технологи, инноваци үйлдвэрлэлийн олон жижиг, дунд үйлдвэр компани, аж ахуйн нэгж байгуулаг даж, эдийн засаг, технологи, хариуцлагын интеграцид орох замаар дамнасан ажлын байрууд бий болно” гэв.

17300 ширхэг автобусны паркаа жил бүр 2076 автобусаар шинэчилж чадахгүй юм гэхэд үүний ядаж 10 хувь буюу жилд 200 автобус угсарч үйлдвэрлэх үйлдвэр барьж ашиглалтад оруулж, цаашлаад жижиг, дунд, хүнд даацын ачааны машины угсрах үйлдвэрийг Монгол Улсад бий болгох хууль эрх зүй, бизнес, түншлэлийн орчинг бий болгох хэрэгтэй байна. Д.Жаргалсайхан “Бид улсынхаа түүхэнд анх удаа машин угсарсан. Одоогоор цахилгаан хөдөлгүүрийн ачааллыг 13 горимд удирддаг транзистрын блок систем хийж, оросуудад нийлүүлж байна. Нэг их дэлгэрээгүй жижиг бизнес л дээ. Цаашид дэлхийн стандартад хүрсэн “Дуобус”, “Монбус”, суудлын цахилгаан машин болон үтрэмийн будаа ачигч үйлдвэрлэнэ. Улс үндэстнийхээ үсрэнгүй хөгжлийг хангахын тулд хоёр хөршөөр дамжин орж ирж буй хуучирсан үйлдвэрийн технологитой зууралдах хэрэггүй болно.

Шууд Япон, Герман, Америк зэрэг орны үйлдвэрлэлийн стандарт, технологийг нутаг шуулах замаар өндөр технологийн үйлдвэрийн бааз суурийг бий болгоно” гэв Улс орны хэмжээнд өргөн цар хүрээтэй бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжигдэх ёстой машин үйлдвэрийн салбарын хөгжлийн га рааны алхмуудыг “Ца хил гаан тээвэр”, “Эрдү” ком па нийн инженер, техникийн ажилтнууд өөрс дийн санаа чилга, хичээл зүтгэлээр бий болгон, машин үйлдвэрлэл хөгжүүлэх хууль эрх зүйн акт, Монгол Улсын стандартыг боловсруулан батлуулахын хамт Олон Улсын Машин үйлдвэрлэлийн холбоо ноос “VIN CODE” байршуулах эрхийг аваад байгаа юм билээ. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй зэрэг олон салбар Монгол Улсад амжилттай хөгжин байгаа бөгөөд машин үйлдвэрийн салбарыг төрөөс дэмжих замаар хөгжүүлж чадвал Монгол Улс хөгжлийн хурдаа дахин нэмж Азийн бар улсын тоонд багтах цаг ойрхон байна.

ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА

Төр засаг, эрх баригч намуудын зүгээс Шинэ мянганы хөгжлийн бодлого, эдийн засгийн хувьсгал , “Монгол хүн-2020”, 2030”, Үйлдвэржүүлэлт зэрэг нэр томъёо бүхий олон уриа, хөтөлбөр гарч, улс орон маань их бүтээн байгуулалтын босгон дээр ирээд байна. Аливаа улс үндэстэн хөгжлийн бодлого, зорилгоо хэр том тодорхойлж чадна, тэр хэмжээгээр хөгжлийн хурдыг авдаг гэдэг.

Энэхүү хөгжил нь үндэстнийг нэмүү өртөг шингэсэн, өндөр технологийн машин үйлдвэрлэлд тулгуурлаж ирсэн олон орны туршлага харуулж байгаа. Манай улсын хувьд өнгөрсөн зууны 70, 80-иад онд машин үйлдвэрийн эхлэл тавигдсан ч нийгмийн хөгжлийн шинэ чиг хандлага, огцом өөрчлөлтөд тэсвэрлэн үлдэж чадаагүйг бид мэдэх. Нийгмийн ардчилал, чөлөөт эдийн засгийн зах зээлд ажиллаж амьдарч үзээгүй, туршлагагүй ард иргэдийн буруу сонголт, төрийн түшээдийн алдааны үр дагавраас манай улсыг импортоос хэт хараат орны тоонд оруулсан билээ.

Өндөр технологийн машин үйлдвэрлэл бий болгох нийгмийн сэтгэл зүй, хөрөнгө мөнгөний боломж бүрдэж буй өнөө үед энэхүү шинэ салбар өсөж бойжих хууль эрх зүй, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгараад буй. Импорт орлох машин, тоног төхөөрөмж, өндөр технологийн үйлдвэрлэл нь гарааны хөрөнгө оруулалт өндөртэй, техник технологийн болон инженерийн мэргэжил мэдлэг шаардсан ажил тул хурдан ашиг хийх сонирхолтой бизнесменүүд энэ салбарлуу ордоггүй. Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг дагаад манай улсын импортоор авдаг машин, механизмын тоо эрс нэмэгдэх хандлага бий болсоныг анзаарсан орнууд Монголын зах зээлийн шинэ хэрэгцээг хангахаар өрсөлдөж эхлээд байна. 2009, 2010, 2011 оны гаалийн импортын судалгаагаар таван тонн хүртэл даацтай 18593 автомашиныг 72.8 сая ам.доллараар, 20 тонн хүртэл даацтай 1994 автомашиныг 32.6 сая ам.доллар, 20 тонноос дээш даацтай 6098 автомашиныг 273.5 сая ам.доллар, нийт 379.0 сая ам.доллар буюу 523.02 тэрбум төгрөгийн автомашиныг импортоор авсан нь машин үйлдвэрлэл манай эх оронд хөгжих зах зээлийн чадамж буйг харуулж байна.

Өндөр даацын болон бусад машин, тоног төрөөрөмжийн бор луулалтын зах зээлд өрсөлдөж байгаа гадаадын компаниу дын өрсөлдөөн дундаас Монголын ард түмэнд хэрэгтэй хөгжлийн нүүдэл хийх цаг болоод байна. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар өндөр технологит машин үйлдвэрийн эхний алхам нь машин, тоног төхөөрөмжийн угсрах үйлд вэрлэлээс эхэлдэг бөгөөд 50-80 тонн даацтай ачааны машины угсрах үйлдвэр нь үндсэн 56 дамжлагатай байдаг бө- гөөд энэхүү дамжлага үйлдвэрийг улс орондоо бий болгосноор 3000 ажлын байр шинээр нэмэгдэх боломж бүрдэх гэнэ. Бид сэлбэг, эд ангийг Монгол улсад оруулж ирэн угсран үйлдвэрлэх хууль эрх зүй, бизнесийн орчныг бүрдүүлэх замаар дотооддоо машин үйлдвэрийн технологийг нутагшуулж үйлдвэрлэлийн баазтай болж гэмээнэ мэргэжил, ур чадвар бүхий шинэ ажиллах хүчин төлөвшин бойжих юм.

МОНГОЛЧЛОХ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЬЕ

Үйлдвэржилт гэдэг алив улсын хувьд ярихгүй, хийхгүй, хөгжүүлэхгүй байж болохгүй салбар. Нэг үгээр хэлбэл үйлдвэр бол мөнхийн хөдөлгүүр. Хаврыг алгасаад зун болох юм шиг хэт том амлалт өгч, шууд л дэлхийд байхгүй үйлдвэр байгуулахыг амлаад, маргааш нь ард түмнийг баян болгоно гэвэл үнэндээ үлгэр. Харин асуудлыг шийдвэрлэх хамгийн гол гарц нь хүн. Том, жижиг, ашигтай, ашиггүй гэж цэцэрхэхээс урьдаар монгол хүнд өөрт нь баяжих, өөрт нь үйлдвэрлэх боломж олгох хэрэгтэй. Чулуу байгаль дээр байдаг. Түүнийг өөртөө ашигтай зүйл болгож хувиргах нь үйлдвэрийн үндсэн тодорхойлолт. Автобус, машины үйлдвэртэй болъё гэхээр эрх мэдэлтнүүдэд мянгуужингийн үлгэр мэт санагдаж байж болох. Гэхдээ дэлхийн олон оронд үйлдвэржүүлэлт гэдэг анх эхлэхдээ тийм амархан байгаагүй. Бүр манайхаас дор нөхцөлтэй нь ч бий. Үйлдвэр хөгжихийн үр дүнд хоосноос эхэлж байсан шигээ хоосон дуусаж байгаагүйд асуудал орших биз.

Өнөөдөр “Үйлдвэржилтийн шинэ эрин үе ирлээ”, “Үйлдвэрлэлийг дэмжих жил” гээд л амтай болгон нь ярьж байна. Үнэндээ хэний үйлдвэрийг хэрхэн дэмжээд байгаа нь асуудалтай. Үндэсний үйлдвэрлэл гэсэн үгийн цаана зүгээр л хэний ч хамаагүй технологи, хаанахынх нь ч мэдэгдэхгүй төхөөрөмжөөр ямар нэгэн зүйлийг Монгол Улсад үйлдвэрлэхийг хэлээд байх шиг. Ийм үйл ажиллагаа их, бага хэмжээгээр нэмүү өртөг шингээж буй нь сайшаалтай ч үндэсний гэгдэж байгаа бүх үйлдвэр, бараа бүтээгдэхүүний өртгийн дийлэнх хувийг үйлдвэр бий болгоход зарцуулагддаг болохыг хэн хүнгүй мэдэх биз. Жижиг дунд үйлдвэр нэг үеэ бодвол сайн хөгжиж байгаа. Зэрэгцүүлээд өндөр технологийн томоохон үйлдвэрийг бий болгоход юу нь болохгүй байна вэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6948247/98e/trackback

Global dentel clinic

2013.01.17 14:13:38
*.152.234.176

mmmmmmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1509 НЬЮ-ЙОРКИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЧУУД ОРОЛЦОНО [2] 2013-01-22 10031
1508 МОНГОЛ УЛС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ГУРВАН САЯ ИРГЭНТЭЙ БОЛНО [4] 2013-01-18 9489
1507 ДАГУУРЫН ТАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВИЙН УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ [3] [3] 2013-01-18 10622
1506 Манай сийлбэрчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ 2013-01-18 11016
1505 Монгол Улсын бизнес, эдийн засгийн орчин дэлхий дахинд нээлттэйг Ерөнхий сайд Time сэтгүүлд онцоллоо 2013-01-17 11463
1504 ШАДАР ГУРАВ [1] 2013-01-17 9192
1503 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
1502 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
1501 Харүмафүжи тэргүүлж байна 2013-01-17 10581
1500 Монголын циркчид олон улсад нэрээ цуурайтууллаа 2013-01-17 10800
1499 Газрын наймааны сүлжээг албадлагын аргаар тасална [2] [5] 2013-01-15 10247
1498 Шилдэг бүтээлүүдийг 100 сая төгрөгөөр улсын санд худалдан авлаа [1] 2013-01-15 10714
» Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё [1] 2013-01-15 9700
1496 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё 2013-01-15 10505
1495 ТАВАН ЖИЛ ДУНШСАН “АНОД”-ЫН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ [1] 2013-01-14 9789
1494 Д.Болдбаатар Дакарыг орхилоо 2013-01-14 11449
1493 Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөр 75 дугаарт жагсав 2013-01-14 10447
1492 “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг 16-нд тайзнаа тавина [2] 2013-01-11 9495
1491 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
1490 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
배너신청
자생병원

배너신청