Бичлэгийн тоо 3,329
Тамирчдын тэсвэр, хатуужлыг шалгадаг алдарт “Дакар” раллид монголчуудаасаа анхлан уралдсан хоёр тамирчны нэг Д.Болдбаатар техникийн саатлын улмаас уралдааныг орхилоо. Чилийн Арикагаас Калама хотын хооронд болсон 767 км-ийн зургадугаар гараанд манай тамирчны мотоциклийн жолоо (руль) нь хугарчээ. Түүнд нөөц жолоо байгаагүй тул уралдааныг орхихоос аргагүй болсон байна. Хэрвээ байсан бол олон цаг хоцроод ч болов барианд орж, дараагийн гараанаас уралдах боломжтой байсан гэнэ. Гэхдээ манай тамирчин ямар нэг хүнд гэмтэл аваагүй аж. Хэдий эцсийн зорилгодоо хүрч чадаагүй ч “Дакар”-т зориглон уралдсан Болдбаатартаа баяр хүргэх нь зүйтэй. Дараа жил техникийн илүү сайн бэлтгэлтэй, илүү туршлагатай болоод даагаа нэхэх биз ээ.

Харин ганц дайчин болсон Н.Лхамаа маань уралдаанаа үргэлжлүүлсээр байна. Тэрбээр зургадугаар гараанд лидерээс гурван цаг, 18 минут хоцрон 06:55:20 амжилтаар 132-р байр эзлэв. Улмаар уралдаан Чилээс Аргентин руу шилжсэн долдугаар гараанд (806 км) 03:23:59 үзүүлэлтээр 139-р байр эзэлсэн юм. Уншигч та бүхэн ийм хол зайг ийм богино хугацаанд яаж туулдаг байна хэмээн гайхаж магадгүй. Тухайн гарааны нийт зай 800 гаруй км боловч үүнээс тусгайлан заасан 220 км замынх нь үзүүлэлтээр тамирчдын цагийг гаргажээ. Тус гараанд түрүүлсэн Америкийн К.Каселли гэхэд дээрх зайг нэг цаг, 51 минутад туулсан юм.

Харин Аргентиний Сальтагаас Сан-Мигель-де-Тукуман хотын хооронд 849 км зайд болсон наймдугаар гараанд Н.Лхамаа 03:03:29 амжилтаар 106-р байр эзэллээ. Анх мотоциклийн төрөлд 196 тамирчин тоосоо өргөсөн ч явцын дунд хасагдсаар сүүлийн гараанд 139 хүн барианд оржээ. Найман гарааны дараах байдлаар мотоциклийн төр өлд “YAMAHA” хөлөглөсөн франц тамирчин Д.Касто 19:56:33 амжилтаар тэргүүлж, Португалийн Р.Фариа (20:07:49), Чилийн Ф.Лопес (20:08:33) удаалж байна. Испанийн Ж.Барредо гурван ч гараанд түрүүлсэн хэдий ч бусдад нь жигд сайн уралдааг үйн балгаар дөнгөж 41-д бичигдэж байна. Манай тамирчин Н.Лхамаа 31:33:38-аар 113-д жагсаж яваа юм.

Автомашины төрөлд 106 тамирчин уралдаанаа үргэлжлүүлж буйгаас Францын Петерансель/ Коттрегийн “Mini” баг 18:31:04 амжилтаар тэргүүлж, Катарын Аль Аттия, Испанийн Л.Крузийн “Buggy” баг аман хүзүүдэж явна.

Ачааны машины төрөлд 64 баг тунан үлдсэнээс Италийн “Iveco” 19:26:06 үзүүлэлтээр тэргүүн байрт гарч ирлээ. Энэ төрөлд олон жил ноёрхлоо тогтоосон Оросын “Камаз” (Николаев, Савостин, Рыбаков гэсэн бүрэлдэхүүнтэй) тэднээс 22 минутын алдагдалтай дэд байрт яваа бол Чехийн “Татра” (Коломы, Р.Килиан, Д.Килиан нарын жолоодсон) 20:07:31 амжилтаар гуравт хурдалж байна.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6944892/c75/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1509 НЬЮ-ЙОРКИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЧУУД ОРОЛЦОНО [2] 2013-01-22 10031
1508 МОНГОЛ УЛС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ГУРВАН САЯ ИРГЭНТЭЙ БОЛНО [4] 2013-01-18 9489
1507 ДАГУУРЫН ТАЛЫГ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВИЙН УРЬДЧИЛСАН ЖАГСААЛТАД ОРУУЛЖЭЭ [3] [3] 2013-01-18 10622
1506 Манай сийлбэрчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ 2013-01-18 11016
1505 Монгол Улсын бизнес, эдийн засгийн орчин дэлхий дахинд нээлттэйг Ерөнхий сайд Time сэтгүүлд онцоллоо 2013-01-17 11463
1504 ШАДАР ГУРАВ [1] 2013-01-17 9192
1503 Тувагийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдэнэ 2013-01-17 11829
1502 Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ 2013-01-17 11807
1501 Харүмафүжи тэргүүлж байна 2013-01-17 10581
1500 Монголын циркчид олон улсад нэрээ цуурайтууллаа 2013-01-17 10800
1499 Газрын наймааны сүлжээг албадлагын аргаар тасална [2] [5] 2013-01-15 10247
1498 Шилдэг бүтээлүүдийг 100 сая төгрөгөөр улсын санд худалдан авлаа [1] 2013-01-15 10714
1497 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё [1] 2013-01-15 9700
1496 Угсардаг биш үйлдвэрлэдэг болъё 2013-01-15 10505
1495 ТАВАН ЖИЛ ДУНШСАН “АНОД”-ЫН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ [1] 2013-01-14 9789
» Д.Болдбаатар Дакарыг орхилоо 2013-01-14 11449
1493 Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөр 75 дугаарт жагсав 2013-01-14 10447
1492 “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”-ийг 16-нд тайзнаа тавина [2] 2013-01-11 9495
1491 Үзэг нэгт нөхөр маань “БОЛОР ЦОМ” гардав 2013-01-11 12594
1490 БАРИЛДААН МЭДЭЭЖ, ТҮҮНИЙ ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ [1] 2013-01-11 11591
배너신청
자생병원

배너신청