emoticonЗүүдэндээ л чамтай учирдгаа хэндээ би хэлэх вэ

 

Зөвхөн чамайг л хайрладгаа хэнээс би нуух вэ

 

Булиглах зүрхнийхээ цохилт бүрийн тоогоор

 

Бодлын гүнд эргэлдэх чамдаа үгээ хэлэхсэн...

 

Хүний нутгийн салхи нь хүртэл хатуу юм гэнэ лээ

 

Хайрагдаж жиндэхвий дээ амраг минь

 

Хүүхнүүдийн сайхан нь олон л юм гэнэ лээ

 

Хүний сайнтай нь учраасай даа хонгор минь

 

Бурханаас ч нууж чадалгүй чинийхээ л төлөө залбирдаг юм

 

Буян нуглийг ч сөхөөрөлгүй чамайгаа л гэж явдаг юм

 

Бусдынх билээ гэж цэрвэж би чаддаггүй юм

 

Буруу гэсэн бүхнийг нь сэтгэлийн сүүгээрээ сүлдэг юм аа

profile
bi durtai