Бичлэгийн тоо 3,329

Монголын уран зургийн галерей (МУЗГ), Японы “Аминас” галерейтэй хамтран зохион байгуулсан үзэсгэлэнд ахмад зураач Н.Адъяабазар, Каллиграф зургийн холбооны дэд тэргүүн, зураач Д.Баттөмөр, МУЗГ-н дарга, зураач А.Чадраабал, СУИС-ийн багш Д.Батмөнх, О.Энхтайван нарын бүтээлийг дэлгэжээ.
Монгол хүний сэтгэлгээний онцлог, ахуй, ёс заншил, өв уламжлалыг эдгээр таван зураач өвөрмөц шийдлээр илэрхийлсэн бөгөөд өнгө будгийн тод ялгарлаар монгол хүний эрч хүч, эрэмгий шинжийг харуулсан нь Японы үзэгчдэд онцгой сэтгэгдэл үлдээлээ хэмээн “Аминас” галерейн захирал Мизүма Тошитака ярьсан тухай Японы хэвлэлүүдэд мэдээлжээ.
mmmmmmm