Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. “Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй” гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ.

  - Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

- Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлд­сөн. Манай улсын засгийн газраас Азийн орнуудад хэрэгжүүлдэг боловс­ролын хөтөлбөр байдаг. Манай сур­гуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргиз, Казахс­тан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьс­наар энд ирсэн дээ. Интернэтээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагд­сан. Энд ирсэн­дээ ч харамс­даггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань егүүтгэсэн түүх байдаг шүү дээ.

 - Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу?

 - Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагд­сан. Европын газар нутгийн талтай тэн­цэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай суд­лаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэн­шилд шилжээд удаа­гүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад такси­даад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л бий.

- Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

- Хүмүүстэй харь­цах харьцааны тал дээр бэрхшээл байгаа­гүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийл­дэггүй. Монгол­чууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахарх­даг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьд­ралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийн­хөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэг­тэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

- Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

- Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байх­гүй. Гурван сая хүрэх­гүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахарх­маар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүний­гээ товойлгож тодруу­лаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүний­гээ монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаа­гаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуу­тай танилцлаа. Монголд хоёр жил амь­дарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд тэр “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан шүү. Энэ л монгол гэсэн тодорхойлолт.

- Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу?

- Гадаад улсад амьд­рахаар ирж байгаа хүмүүст “Соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулж, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрт нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийн­хөө нутаглаж байсан уулсынхаа хор­мойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шил­жээд удаагүй.. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодог­гүй юм шиг.

- Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд ямар бодолтой явдаг вэ?

- Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүн­тэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүх­дүүд бидний үеийнхээс өөр гэхчлэн гомдоллох хүмүүс олон. Энэ бол газар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авч­раад ажиллуулах хэрэг­тэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой.

М.Гэрэлтуяа    http://tsagtur.news.mn

Хайр амьд хvнд л хамаатай
Дугаар
Гарчиг
Нэр
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ 10 2 file
ADVertisement
2012-05-02 175743
Зарлал ***АНХААРУУЛАГА***
Levi`s
2010-01-15 518834
Зарлал MIAT болон KAL Олон улсын билет борлуулалт ХАМГИЙН ХЯМД ХАМГИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ 26
ADVertisement
2009-05-11 825971
1385 Celine Dion - When i need you
Hotel California
2008-09-04 11020
1384 The power of love
Hotel California
2008-09-04 11936
1383 Celine Dion & Jennifer Rush - The Power Of Love
Hotel California
2008-09-04 11213
1382 Celine Dion - I'm alive (Live @ Divas Las Vegas)
Hotel California
2008-09-04 9604
1381 bi saihan busgui 1
bujin_2
2008-09-04 21077
1380 shuleg 1
bujin_2
2008-09-04 21774
1379 Монголын элчин гэж байдаг биз дээ? 1 file
altan_tooroi
2008-09-04 15740
1378 sanaad bh ym 3
bujin_2
2008-09-04 4368
1377 2008 1
altan_tooroi
2008-09-04 15848
1376 УРУУЛ file
Хулан
2008-09-04 3765
1375 ,,,DUU,,SONSOOD,,CHATLII,,YAMR,,BE,,ALL?
Bvlt_Bvlt66
2008-09-03 2905
1374 nadad tus bolooch 1
galsantundev
2008-09-03 2940
1373 ○♡♡♡○ file
나이키
2008-09-03 6351
1372 INTERNET INTERNET INTERNET INTERNET...........
MGL гишүүн**
2008-09-03 15639
1371 zugeer l 1
bujin_2
2008-09-03 17233
1370 zugeer l 1
bujin_2
2008-09-03 16407
1369 bi anduurchee 1
bujin_2
2008-09-03 3624
1368 chat____________________CHAT*******************____________chat
saakaaa
2008-09-03 4985
1367 ♣♣..**~~Зүрхэнд эрхэлсэн хайр~~ **..♣♣
daruuhan01
2008-09-03 23091
1366 Counter Strike endless_love muu jaald 2
www.MB
2008-09-03 4862
1365 ДУНДГОВЬ НУТГИЙНХАНД
ДУНДГОВЬ
2008-09-03 25523
Цаана чинь монгол болохыг хүсдэг америк залуу байна
Monte_kristo
2008-09-03 25066
1363 ###ХАМТДАА ХАЙРЛАЯ###"Дэлгэрмөрөн"
ramzai
2008-09-03 5494
1362 hi dermeed 1
dior_875
2008-09-03 4947
1361 Chat>>>>>>>>>>>>Chat>>>>>>>>>>>>Chat
NB_NTN
2008-09-03 4003
1360 Xайрийн Тухай Зөвхөн Чамдаа Яримаар Байна 1
Harisu*
2008-09-03 9373
1359 CHAT ----CHAT----------NAIZUUDIIN-CHAT 1
eegii5
2008-09-03 7246
1358 ******** (-_*) *** (^0^) *********
redhorse
2008-09-03 5241
1357 ♣♣..**жаргаж сууна аа би**..♣♣ 7
daruuhan01
2008-09-03 31719
1356 Egasan1980 chamd 2
naiza
2008-09-03 3756
1355 Egasan1980 chamd 1
naiza
2008-09-03 5929
1354 8888888888888 1 file
Hotel California
2008-09-03 10038
1353 Никитон "Хос хунгийн дууль"
HENZA
2008-09-02 6966
1352 Michael Flatley Lord of the dance..........i love this dance.................. 2
Monte_kristo
2008-09-02 5252
1351 8888 1
1937
2008-09-02 5048
1350 Broken Heart by Britney Spears
redhorse
2008-09-02 5464
1349 Spice Girls feat. Pavarotti Viva Forever
redhorse
2008-09-02 7970
1348 Clon 1
hare_jt
2008-09-02 5494
1347 zugeer l 2 file
bujin_2
2008-09-02 18209
1346 burhan chamd min durlavuu ? 1
shuriq
2008-09-02 3558
1345 BI CHAMD MASH IH BVR HYZGAARLASHGVI HAIRTAI 1
shuriq
2008-09-02 5212
1344 ,,,DUU,,SONSOOD,,CHATLII,,YAMR,,BE,,ALL? 1
Bvlt_Bvlt66
2008-09-02 3412
1343 ***---Chat***---Chat***---Chat***---
NB_NTN
2008-09-02 5582
1342 Өглөөний мэнд
Hotel California
2008-09-02 13813
1341 Он жил енгерч чи жаргалтай амьдарнаа 1
Hotel California
2008-09-02 16126
배너신청
자생병원

배너신청