Бичлэгийн тоо 3,329
Монголын иргэний нисэхийн салбар нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэгчдийн эгнээнд багтах болжээ. 2010 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-аас Монгол Улсын иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд хийсэн аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудит шалгалтад манай иргэний нисэхийн байгууллага амжилттай дүн үзүүлсэн. Улмаар ИКАО, COSCAP зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагаас бүсийн төвүүдэд монгол мэргэжилтэн ажиллуулах, USOAP хөтөлбөрт шалгагч авах саналыг манай талд тавиад буй гэнэ. Түүнчлэн манай мэргэжилтнүүд өмнө нь гадаадын багш нараар заалгадаг байсан бол, одоо гаднын мэргэжил нэгтнүүддээ зааж сурган, мэдлэг оюунаа түгээх чадвартай болжээ.

ИНЕГ-ын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба COSCAP олон улсын байгууллагатай хамтран нисэхийн мэдээллийн үйлчилгээний олон улсын анхан шатны сургалтыг өчигдөр “Жаргалант” цогцолборт эхлүүллээ. Анх удаа манайд зохион байгуулж, Монголын иргэний нисэхийн мэргэжилтнүүдийн багшилж буй эл сургалтад өөрийн орноос гадна Ази, Номхон далайн бүсийн Малайз, БНАСАУ, Тайланд зэрэг орны иргэний нисэхийн салбарын 15 мэргэжилтэн оролцож байгаа юм. Энэ сарын 7-11-нд зохион байгуулах тус сургалтыг дэлхийн нэртэй агаарын хөлөг үйлдвэрлэгч “Аэробус” компани ивээн тэтгэжээ.

Дашрамд сонирхуулахад, манай улсын агаарын зайд үйлдсэн нийт нислэгийн тоо 2012 онд 100.083-т хүрч, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өсчээ. Үүнээс манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй нийт нислэгийн тоо 82627-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6,0 хувиар ахисан үзүүлэлт гэнэ.



Global dentel clinic

2013.01.08 16:12:39
*.152.247.74

mmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1489 Х.Цагаанбаатар улсын аваргад найм дахь удаагаа түрүүллээ 2013-01-10 10874
1488 Дэлхийн алдартнууд МОНГОЛ одуудад "бөхөлзсөөр"... [2] 2013-01-10 9085
1487 Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Японтой хамтарна [2] 2013-01-09 11615
1486 БНСУ-ын иргэн хуурамч архи хийж борлуулжээ [3] 2013-01-09 9424
1485 Монгол зураачдын үзэсгэлэн япон үзэгчдийн сэтгэлийг татав [1] 2013-01-09 11117
1484 “ХАНБУМБАТ” нисэх буудал энэ улиралд ашиглалтад орно [1] 2013-01-08 9601
» Иргэний нисэхийнхэн гаднынханд багшилж байна [1] [1] 2013-01-08 10710
1482 Монгол залуу Солонгосын тайзнаа эх орноо сурталчилна 2013-01-08 11378
1481 Дэлхийн аялагчдад Монголыг санал болголоо [1] [1] 2013-01-07 10000
1480 Монгол тамирчин анх удаа шандас сорьж буй Дакар ралли эхэллээ 2013-01-07 11007
1479 “Mongolia Growth Group” Торонтогийн “Venture” биржид хувьцаа арилжина 2013-01-07 11141
1478 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [2] 2013-01-04 8929
1477 “L Guards” хамтлаг Европын зах зээлд өрсөлдөнө [1] 2013-01-04 12614
1476 Чингис хааны хөшөө хамгийн том цогцолборын нэгээр шалгарчээ [1] 2013-01-04 9870
1475 Морин хуурын чуулгынхны бахдам амжилт 2013-01-04 11417
1474 Бөртэ чоно 2012 2013-01-03 10141
1473 Батаар”-ын дуулиан АНУ-ын онцлох хэргүүдийн нэгд багтжээ [2] 2013-01-03 8654
1472 ХУРД НЭМЭХ ОЮУТОЛГОЙН ХҮРД ЭРГЭЛЭЭ [2] 2013-01-03 9244
1471 Түүхэн амжилттай жилийн шилдгээр Түвшинбаяр тодорлоо 2013-01-03 10726
1470 “Эрдэнэ ресурс девелопмент” нэг сая канад долларын хөрөнгө босгожээ [5] 2012-12-25 7925
배너신청
자생병원

배너신청