Бичлэгийн тоо 3,329
“Mongolia Growth Group” Торонтогийн “Venture” биржид хувьцаа арилжина
Уншсан 11141 vote 0 2013.01.07 16:23:52 Канадын
үндэсний хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Growth Group” компани
энэ сарын эхээр Торонтогийн “Venture”-д энгийн хувьцаа борлуулахаар
болжээ. “Venture” биржид хэдийнээс хувьцаагаа арилжих нь одоогоор
тодорхойгүй байгаа бөгөөд одоогийн “YAK” арилжааны дугаараар оролцох юм
байна. Тус биржид хувьцаагаа арилжиж чадвал “Mongolia Growth
Group”-ийнхэн Канадын биржид цаашид үнэт цаасаа арилжихгүй аж.
Сонирхуулахад,
тус компанийнхан Улаанбаатарт үл хөдлөх бизнесийн үйл ажиллагаа
явуулдаг бөгөөд 5300 ам метр бүхий оффисын талбайг эзэмшдэгээс гадна
санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Өнгөрсөн баасан гаригт Канадын
үндэсний хөрөнгийн биржид “Mongolia Growth Group”-ийн нэгж хувьцааны
ханш 3.8 канад доллар байв.