Монголын спортын оны шилдэг тамирчдыг Спортын 75
сэтгүүлчдийн ил санал асуулгаар шалгаруулдаг билээ. Энэ жилийн шилдгийн
шилдэг, гран при шагналтаар Олимпийн хос медальт Н.Түвшинбаяр
тодорчээ.
“Бөртэ Чоно-2012” наадмын шилдгүүд
Шилдгийн шилдэг олимпийн танхим: Төв аймгийн Зуунмод сумын Л.Эрдэнэцэцэг захиралтай “Хүмүүн” цогцолборын олимпийн танхим
Шилдгийн шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн “Афин” олимпийн зөвлөл
Шилдэг спорт холбоод: Монголын уулын спортын холбоо, Монголын гимнастикийн холбоо
Шилдгийн шилдэг спорт холбоод: Монголын олимпийн боксын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо
Шилдэг олимпийн зүтгэлтэн: “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш
Шилдэг шүүгч: МЧБХ-ны шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр
Шилдэг дасгалжуулагч: О.Балжинням (жүдо), З.Дүвчин (чөлөөт бөх)
Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Д.Ганзориг (бокс)
Шилдэг баг: Азийн элсний наадмын хүрэл медальт Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг