Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Уншсан 10480 vote 0 2012.12.21 15:28:42Мөн энэ үеэр ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Одоогийн байдлаар Монголын эрчим хүчний салбарынхан хэрэглэгчдээ найдвартай эх үүсвэрээр хангахын тулд өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд анхааран ажиллах чиглэлийг бид баримталж байгаа” гэж ярилаа. “Сопоко” компанийнхан бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн хэмээн ам бардам хэлснийг 20 жилийн баталгаа өгч байгаагаас нь ойлгож болохоор. Цаашид зөвхөн нарны дэлгэц гэлтгүй утасны цэнэглэгч зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна.
Одоогоор 50 КВт-ын нарны дэлгэц үйлдвэрлээд байгаа аж. Жижиг, дунд, том
гэсэн хэмжээнээсээ хамааран нарны дэлгэцийн үнэ харилцан адилгүй байх
агаад нэг ваттынхыг нь 2800 төгрөгөөр худалдах юм байна. Захиалга
нэмэгдсэн тохиолдолд үйлдвэрийнхээ хүчин чадлыг богино хугацаанд
нэмэгдүүлж, жилд 20 МВт-д хүргэх боломжтой гэнэ. Уг үйлдвэрийн
санхүүжилтийн асуудлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк хариуцсан
бол, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас зөвлөгөө
үзүүлжээ.