Бичлэгийн тоо 2,391
 

Арванхоёрдугаар сарын 21 болоход ердөө ганцхан хоног үлдлээ. Энэ өдөр юу болохыг дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж, чих тавин чагнаж байна. Учир нь Маяачуудын он тоолол 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах тул энэ өдөр дэлхий сөнөх үү гэсэн асуулт олон хүний анхаарлын төвд ороод байгаа юм. 

 

Дэлхий сөнөх тухай энэхүү цуурхалд монголчууд ч мөн адил анхаарлаа хандуулж, хүн бүр арванхоёрдугаар сарын 21-нд юу болохыг ажиглаж байна. Монголчууд энэ өдөр дэлхий сөнөнө, гурван өдөр харанхуй болж, хасах 70 хэм хүрч хүйтэрнэ хэмээх цуурч байгаа юм. Тэр ч бүү хэл иргэд энэ цуурхалд итгэж, лаа, чүдэнз маш ихээр нөөцлөх болсон аж. Мөн орон сууцанд амьдардаг иргэдийг монгол гэрт амьдрахыг санал болгож байгаа зэрэг хошин шогийн маягтай үзэгдэл газар авах болоод удаж буй. Тиймээс ч хөдөөд лаа, шүдэнзний, хотод монгол гэрийн үнэ огцом өссөн талаар иргэд өөр хоорондоо ярьцгааж байна. 

Үүгээр ч зогсохгүй энэ өдөр сургууль, цэцэрлэг амарч, гадаадад байгаа нэгэндээ монголчууд сэтгэл зовниж буй. Тиймээс ч бид монгол гэр болон лаа, шүдэнзний үнэ ханш бодит байдал дээрээ үнэхээр нэмэгдсэн эсэхийг сурвалжлахаар “Нарантуул” ОУХТ-ийг зорилоо.

Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс дэлхий сөнөх тухай анхааруулжээ

Идэр есийн хүйтэн эхлээгүй ч “Нарантуул” зах гойд хүйтэн байв. Тус захын үүдэнд бохь, чихэр ширхэглэж зардаг хижээл насны эмэгтэйгээс монгол гэр хаагуур худалдаалдаг болохыг нь тодруулаад заасан зүг рүү нь явлаа. 

Бидний очсон эхний павилионд наймаачид цугларан хөзөрдөж байв. Гэрийн үнэ сонирхож, эрэлт ямар байгааг нь асуулаа. Сурвалжлагаар явааг минь сонссон нэгэн наймаачин эр “Монгол гэрийн үнэ огт өсөөгүй. Хүмүүс гадуур 21-тэй холбоотой монгол гэрийн үнэ 2-3 дахин өссөн байна гэж цуураад байгаа болохоос биш эрэлт, үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн зүйл огт байхгүй. Энэ бол үндэслэлгүй худал мэдээлэл” гэв. Тэнд хөзөрдөж байсан наймаачид арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэж шал дэмий юм ярьж, хүмүүсийн толгойг эргүүлж явсан хэсэг нөхдийг барьж, цагдаагийн байгууллагад хандсан талаараа бидэнд хуучлав. Тодруулбал, энэ сарын 18-нд “Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө” гэсэн бичиг бүхий лоозон барьсан хүмүүс тус захаар явж, монгол гэр, лаа, шүдэнзээ нөөцлөхийг сануулж байсан аж. Харин тус захыг хариуцсан байцаагч нар тэднийг цагдаа дуудаж, баривчлуулсан байна. Учир нь тэд энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байжээ. Тус захын монгол гэр борлуулдаг наймаачдын хувьд дэмий зүйл ярьж, үнэ хөөрөгдсөн хэмээн худлаа цуурхал тарааж байгаа нөхдүүдэд бухимдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Дэлхий сөнөхөд монгол гэр ер нь ямар хамаатай юм бэ. Тэгээд ч 21-нд юу ч болохгүй учраас бидний наймаа, арилжаа үргэлжилдгээрээ л үргэлжилнэ” гэж байв. 

Бид цааш явсаар “Танан гэр” ХХК-ийн борлуулах цэгт хүрлээ. Нарантуул захын хувьд монгол гэр дунджаар 650-1.5 сая төгрөгийн үнэтэй байв. Энэ компанийн борлуулж буй гэрийн хувьд ч мод, хийцээсээ хамаараад үнэ ханшийн хувьд ялгаатай. Тодруулбал, шалгүй, дан бүрээстэй, таван ханатай гэрийн мод 650-850 мянган төгрөгийн ханштай байв. Харин шалтай, давхар туургатай, таван ханатай гэрийн мод 1.3-1.8 сая төгрөгийн үнэтэй байгааг “Танан гэр” ХХК-ийн захирал П.Мягмарсүрэн хэлсэн юм. Түүнчлэн дээвэр хоёр хос нь 220 мянга, туурга 50 мянга, гадуур, дотуур цагаан бүрээс дөрвөн ханатай гэрийнх нь 35, таван ханатай гэрийнх 50 мянга, берзинт 120-250 мянга, бүслүүр 7000, өрх 25 мянган төгрөгийн ханштай байв. Харин өнгөрсөн жилийн хувьд таван ханатай, шалтай, давхар бүрээстэй гэрийн мод 1.3-1.5 сая төгрөгийн ханштай байсан гэнэ. Энэ жилийн хувьд гэрийн үнэ ойролцоогоор 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн аж. Гэхдээ энэ нь дэлхийн сүйрэлтэй холбоогүй бөгөөд түүхий эд нь ховордсонтой холбоотой юм байна. Хамгийн гол нь түүхий эд бэлтгэх асуудал хүндрэлтэй байгаа учраас үнэ, ханшинд ийнхүү өөрчлөлт орсон аж. Түүнээс биш иргэдийн яриад байгаа шиг дэлхийн сүйрлээс болж гэрийн үнэ нэмэгдээгүй гэв. Мөн өөр нэгэн павилионы наймаачин эмэгтэй “Өдөрт ганц туурга, гэрийн мод зарвал баярлаад зогсч байна шүү дээ. Хүмүүсийн яриад байгаа шиг монгол гэрийн үнэ нэмэгдээд, ховордсон зүйл огт байхгүй. Үнэхээр хүмүүсийн яриад байгаа шиг гэрийн үнэ нэмэгдээд, нийлүүлэлт нь багассан бол бид ингэж өвлийн хүйтэнд даарч, зах дээр зогсох шаардлагагүй. Ер нь жилийн жилд урин дулааны улиралд монгол гэрийн борлуулалт сайн байдаг юм. Харин өвлийн хүйтэнд гэр барьдаг монгол хүн байдаггүй шүү дээ. Уламжлал, цаг уурын нөхцлөө бодсон ч хэн хөлдүү газар гэр бариад сууж байх вэ дээ” гэв. Монгол гэр худалдаалдаг хэсгээс гарч лаа, шүдэнз борлуулдаг “өргөтгөлийн” гэх тодотголтой чингэлэгүүдийг зорилоо. 

Өдөрт нэг контейнор лаа борлуулагдаж байна 

Харин энэхүү өргөтгөлийн наймаачдын хувьд борлуулалт сайтай байгаагаа үгүйсгэсэнгүй. Үүгээр ч зогсохгүй арванхоёрдугаар сарын 21-нд тохиох болзошгүй аюулаас сэргийлж, хүмүүс лаа, шүдэнз их хэмжээгээр нөөцөлж байгаа тул тэдний ашиг орлого сайн байгааг ч хэлж байсан юм. Тухайлбал, бидний эхний очсон контейнорын худалдагч эр “Лаа, чүдэнзний борлуулалт сайн байгаа. Ер нь лаа, шүдэнзний ханш тус бүрдээ 50-200 төгрөгөөр нэмэгдсэн” гэв. Мөн хажуугийн контейнорийн худалдагч эмэгтэй “Сүүлийн өдрүүдэд лааны борлуулалт эрс нэмэгдсэн. Үнэ ч өссөн. Ялангуяа орон нутгийн иргэд лаа, шүдэнзийг хайрцаг, хайрцгаар нь авч байна. Нэг контейнер лаа, шүдэнз буугаад өдөртөө дуусч байгаа талаар бөөний худалдаачид ярьж байна” гэв. Бидэнтэй тус контейнороос лаа, шүдэнз худалдан авч байгаа нэгэн хижээл насны эр таарсан юм. Тэрбээр Хэнтий аймгийн харъяат бөгөөд арванхоёрдугаар сарын 21-нд ямар нэгэн зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байгаа гэсэн боловч гартаа ууттай лаа барьсан харагдав. Энэ лааг хэнд зориулж авсныг нь лавлахад тэрбээр “Миний хувьд энэ өдөр юу ч болохгүй гэж бодож байна. Харин нутгийн хөгшчүүдийн захисан лаа, шүдэнзийг цуглуулж явна даа” гэв. Энэ бүхнээс харахад лаа, шүдэнзний борлуулалт ихэссэн нь харагдаж байсан бөгөөд “Нарантуул” захаас гараад хувиараа гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг Санжаасүрэн гуайнд очив. Түүний хувьд ч мөн адил гэрийн борлуулалт, үнэ өссөн нь үндэслэлгүй цуурхал гэсэн юм. Харин гэрийн хувьд таван ханатай, шалтай, давхар бүрээстэй гэрийн мод 2.5-2.7 сая төгрөгийн ханштай гэнэ. Мөн таван ханатай сийлбэртэй, эрээн гэр зургаан сая төгрөгийн үнэтэй аж. Харин зургаан ханатай сийлбэртэй гэр найман сая төгрөгийн ханштай байв. 

Арванхоёрдугаар сарын 21-ний эргэн тойронд... 

Зарим нэгэн энэ өдөр юу ч болохгүй хэмээн тал бүрээс нь тайлбарлаж байгаа боловч нөгөө хэсэг нь ямар нэгэн зүйл болно гэж үзэж байгаа юм. Тиймээс ч зарим нэгний хувьд битүүхэн болгоомжилж, багахан айдастай өдөр хоногийг өнгөрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч дунд сургуулийн сурагчид энэ өдөр амарч, иргэдийн хувьд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг эрхэмлэж байна. 

Мөн хүмүүс баасан гарагт дэлхий сөнөхөөс өмнө нэг сайн наргиж авъя хэмээн хошигнож байна. Тэр ч бүү хэл дэлхийн хэмжээний зарим одод ч энэ цуурхалд итгэж байгаагаа үгүйсгээгүй бөгөөд хоргодох байр бариулсан талаараа ярьж байгаа билээ. Харин Монголд зарим нэг нь тэсгим өвлийн хүйтэнд тарвага ичээнээсээ гарсан нь ямар нэгэн байгалийн гамшиг болохыг зөгнөж буй үзэгдэл хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл одон орны талаар хамгийн энгийн ойлголтгүй хүмүүс гурав хоног харанхуй болно хэмээн цуурч байгааг эрдэмтэд сануулсан билээ. Учир нь манай дэлхий наран талаас гурав дахь гариг юм. Тиймээс дэлхийн нөгөө талд байгаа том гаригууд байрлалаа өөрчилж, нарнаас ирж байгаа гэрлийг хаахгүй юм. 

Тиймээс гурав хоног харанхуй болно гэдэг ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй цуу яриа гэдгийг дахин сануулъя.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6882059/a01/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24459
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115741
2075 "ХАН МЭК" ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА. hanmonlaw 2013-07-23 890
2074 ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ,БАКЛАВР,МАГИСТРТ СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ wiscko-Д ХАНДАНА УУ [1] tank2012 2013-07-03 1118
2073 "Аниргүйн гэгээ" шүлгийн цомирлог гарлаа. Монгол эр 2013-06-26 890
2072 АН-ЫН ШУДАРГА ХҮН [5] like s 2013-06-15 948
2071 Daatgaliin zowolgoo ogoh bolon buh torliin daatgaliin uilchelgee hiij bna 189 2013-06-11 956
2070 internet orlogo sss [2] hostur 2013-05-25 1045
2069 Сайн байна уу? WISCKO(Withme International Student center Korea) [1] tank2012 2013-05-16 926
2068 ХУУЛЬ, ВИЗ ГЭРЭЭНИЙХЭНД АЖЛЫН БАЙР СОЛИХ ЗЭРЭГ АСУУДЫГ ШЙИДВЭРЛЭНЭ [1] KTL HUULI 2013-05-16 1113
2067 БНАСАУ Монгол Улсаас албан ёсоор хүнсний тусламж хүслээ. [1] monh-monk 2013-04-18 1805
2066 Монголын төр шоудаж, сураггүй болж, мөнгөө нуусаар байх уу? [9] Levi`s 2013-04-15 1078
2065 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд Levi`s 2013-04-15 1165
2064 С.Ганбаатар гишүүн "Рио Тинто"-г ГААГ-ын шүүхэд өгнө Levi`s 2013-04-03 1114
2063 Хойд Солонгос иргэддээ дайны байдалд шилжих үүрэг өглөө [1] monh-monk 2013-03-09 5485
2062 ээжүүдэд monh-monk 2013-03-08 1126
2061 ХҮЧИРХЭГ БАРДАМ монгол БҮСГҮЙЧҮҮД [1] ***12-р***сар 2013-03-07 1528
2060 Ээжийнхээ сүнсэнд хүргэх захидал [1] ***12-р***сар 2013-03-07 1392
2059 Монгол Улсын тухай сонирхолтой 16 баримт Levi`s 2013-03-03 1520
2058 .Ухаарал хайрласан сайхан үгүүд ***12-р***сар 2013-02-24 1345
2057 Солонгосын цагаачлалын алба -... [1] monh-monk 2013-02-22 2075
2056 ДЭЛХИЙ ЭЭЖИЙН 4570 сая 1 насны ой monh-monk 2013-02-20 1292
2055 How are you?-n хариулт зөвхөн I'm fine биш [1] english club 2013-02-18 1779
2054 Дэлхийн монголчууд минь сайхан битүүрээрэй. monh-monk 2013-02-10 1610
2053 Та өөрийгөө насандаа л яваа нэгэн гэж бодож байна уу? ***12-р***сар 2013-01-27 2013
2052 маш олон насны зөрүүтэй алдартай хосууд байдаг. ***12-р***сар 2013-01-27 1588
2051 Дөрвөн ихрийнхээ үсийг тоон хэлбэрээр засч ялгажээ ***12-р***сар 2013-01-27 1140
2050 солонгос хүнтэй суусан ,суух гэж байгаа хүмүүст [4] soylerdene 2013-01-15 1561
2049 sain baitsgaanuu... [7] S;UM 2013-01-14 1435
2048 Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо. monh-monk 2013-01-11 1469
2047 anharlaa handuulnuu !!!!! ***************** 2013-01-07 1325
2046 shn setgeltei ah egch naraa enxjiguur 2013-01-05 1092
2045 Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж,бас159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй ***12-р***сар 2013-01-03 1244
2044 2013 онд аз жаргал, эрүүл энхийг хүсэж байна monh-monk 2013-01-01 1282
2043 Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо monh-monk 2012-12-30 1475
2042 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1418
» Маргааш арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ***12-р***сар 2012-12-20 1312
2040 Эрчүүд ***12-р***сар 2012-12-20 1549
2039 Хэрэв та хайртыгаа гомдоосон бол яг одоо уучлал гуй! ***12-р***сар 2012-12-20 1227
2038 Амны бэлэгтэй бай [1] ***12-р***сар 2012-12-14 1592
2037 Солонгос элчин ба 10 саяын барьцаа [2] Monte_kristo 2012-12-04 2119
2036 Дуучин Гантулгаас болгоомжил monh-monk 2012-12-04 2145
2035 mongolruu fm er yaaj medchilge yavuuldiin boloo bayzaa 2012-11-30 1192
2034 Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл [1] monh-monk 2012-11-28 1392
2033 Өмнөд Солонгост дэлхийн анхны 4D парк байгуулагджээ monh-monk 2012-11-28 1669
2032 Солонгосчууд шоронгийн харгалзагч робот бүтээжээ monh-monk 2012-11-28 1526
배너신청
자생병원

배너신청