Намуухан дуу чинь сэтгэлд дотнохон
Насан багадаа зовлон vзсэн бvсгvй заяа
Борхон зvрх чинь хайрын шаналан тээсэн
Бодол тунасан нvдийг нь гунигын сvvдэр дайрсан
Эрчvvдэд хуурагдсаар сэтгэлийн учиг нь алдуурсан
Эх хvн болж vрийн телее л амьдарсан
Он жил енгерч чи жаргалтай амьдарнаа
Огт танихгvй нэгэнтэй гэрлэнэ
Харин тэгэхэд би найзыгаа хараад баярлана
Халуун зvрхний угаас нэгэн сэжим тасарна.


*** 2001.09.08

profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/