Бичлэгийн тоо 3,329

 Дөрвөн жил тутам зохиогддог зуны олимпийн дараа олимпийн их гэр бүл нэг дороо цугларч, хийсэн ажлаа тайлагнан, шүүн тунгааж, цаашид бүтээх их үйлсээ ярилцан төлөвлөдөг уламжлалтай. МҮХАҮТ-д өчигдөр болсон олимпийн чуулганд спортынхон халуун ам бүлээрээ цугларч, “Бээжин-2008”-аас “Лондон-2012” хүртэлх цикльд МҮОХ-ны хийсэн ажлын тайланг сонсож, Рио-де-Жанейрогийн олимп болтол хэрхэн ажиллах, хэн тус байгууллагыг удирдах асуудлаар сонгуулиа явуулсан.

Чуулганд оролцсон төлөөлөгчдийн хамгийн залуу нь 25, ахмад нь 86 настан байлаа.Дөрвөн жил тутам зохиогддог зуны олимпийн дараа олимпийн их гэр бүл нэг дороо цугларч, хийсэн ажлаа тайлагнан, шүүн тунгааж, цаашид бүтээх их үйлсээ ярилцан төлөвлөдөг уламжлалтай.

МҮХАҮТ-д өчигдөр болсон олимпийн чуулганд спортынхон халуун ам бүлээрээ цугларч, “Бээжин-2008”-аас “Лондон-2012” хүртэлх цикльд МҮОХ-ны хийсэн ажлын тайланг сонсож, Рио-де-Жанейрогийн олимп болтол хэрхэн ажиллах, хэн тус байгууллагыг удирдах асуудлаар сонгуулиа явуулсан. Чуулганд оролцсон төлөөлөгчдийн хамгийн залуу нь 25, ахмад нь 86 настан байлаа. Мөн тэдний дунд тамирчин, биеийн тамирын багш дасгалжуулагч, хуульч, эмч, инженер, улстөрч, эдийн засагч гээд л төрөл бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүс байсан нь олимпизм аль ч салбарынхныг нэгтгэж, хамтран ажиллуулж чаддагийг харуулна. Олимпийн чуулганыг тохиолдуулан, ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге баярын цахилгаан илгээсний сацуу Азийн олимпийн зөвлөл болон Үндэсний олимпийн хороодын холбооны удирдлага, МҮОХ-той хамтран ажилладаг 45 орны ҮОХ-ноос баярын мэндчилгээ ирүүлсэн байсан юм. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн үг хэлсэн.

Ийнхүү нийт гишүүд дэгийн дагуу МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл болон Хяналтын зөвлөлийн тайлан, МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтов. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, батлуулахад МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцах шаардлагагүй гэж олонх үзсэний учир нь МҮОХ-ны дүрэмд чуулган эхлэхээс наанадаж 14 хоногийн өмнө энэ асуудлаар санал, хүсэлтээ ирүүлсэн байх ёстой, гэтэл өнөөдрийг хүртэл үүнтэй холбоотой нэг ч санал ирээгүйтэй холбоотой гэнэ. Гэвч дээрх асуудлаар гишүүд дор бүрнээ саналаа илэрхийлж байлаа. Үүний дараа МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон Хяналтын зөвлөл ажлаа тайлагнаж, санал шүүмжлэл өрнөв.

МҮОХ-ны ерөнхийлөгчид тус байгууллагыг 2001 оноос өнөөг хүртэл удирдсаар ирсэн Д.Загдсүрэн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, Монгол Улсын ерөнхий прокурор, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нар нэрээ дэвшүүлснийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин МҮОХ-ны дүрэмд тус байгууллагын ерөнхийлөгч орон тооны байх ёстой гэж заасан байдаг тул ерөнхий прокурор өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм. Ийнхүү МҮОХ-г одоогийн тэргүүн Д.Загдсүрэн удирдах уу, эсвэл тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан олимпийн их гэр бүлийн жолоог залах уу гэсэн асуудал урган гарсан.

Нэр дэвшигчид цаашдын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Үүний дараа санал хураалт явагдаж, нийт 108 гишүүний олонх нь буюу 74 хувь нь Д.Загдсүрэнг дэмжсэнээр тэрбээр 2016 оныг хүртэл МҮОХ-г үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Түүнчлэн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Дорлигжав, дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин, Ж.Хатанбаатар, Э.Мөнх-Очир нар сонгогджээ. Дугаар шилжих мөчид МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож байв. Чуулганаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг манай сонины дараагийн дугаараас уншина уу.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6881307/550/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1469 Ж.МӨНГӨНСҮХ: “NIKKEI PORTAL21”-ИЙН БҮХ КОДЫГ ШИНЭЧЛЭХЭД НЭГ Ч ЯПОН ОРОЛЦООГҮЙ ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭ 2012-12-25 10374
1468 “НАЙЗУУД БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАРЛААР ТУНАЖ ҮЛДДЭГ БАГАНА” 2012-12-24 9051
1467 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 9404
1466 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 10045
1465 Монголын бонд шилдгээр шалгарлаа 2012-12-24 9444
1464 Монголд анх удаа “Огторгуйд аялагч Калипагийн Шинэ жилийн захидал” уран зөгнөлт номыг улс орон даяар ЕБС-уудын номын санд хандивлалаа 2012-12-21 9590
1463 Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2012-12-21 10480
» Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана 2012-12-20 10112
1461 “МОНГОЛЫН ГАЙХАМШИГ” ЭХ ХЭЛНЭЭ АМИЛЛАА 2012-12-20 10045
1460 Оюутолгой долоо хоногийн дараа хүдрээ баяжуулж эхэлнэ 2012-12-20 10394
1459 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
1458 Ч.Сайханбилэг бяцхан амьдаадаа таван сая төгрөг хандивлав 2012-12-19 10454
1457 Үргүйдлийг эмчилдэг монгол эрдэмтэн шагнал хүртжээ 2012-12-19 10315
1456 Нийтийн тээвэрт соронзон галт тэрэг санал болгожээ 2012-12-18 10468
1455 Э.УЯНГА: АМЕРИКИЙН ЭСЯ-НД АЖИЛЛАЯ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙГААГҮЙ. АВЪЯ ГЭСЭН ГАНЦ ГАЗАР НЬ ЭНЭ БАЙСАН [1] 2012-12-18 8725
1454 Жүдогийн дүрэм өөрчлөгдлөө 2012-12-18 10577
1453 МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТҮҮНД МЭХИЙДЭГ 2012-12-17 8992
1452 ГЭРЭЛ ЗУРАГТ МӨНХӨРСӨН МОНГОЛ АМЬДРАЛ 2012-12-17 11389
1451 ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ МЕТРОПОЛИС ХОТЫН ИРГЭДИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО 2012-12-17 10619
1450 ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ 2012-12-13 10126
배너신청
자생병원

배너신청