Бичлэгийн тоо 3,329

 Автсрийн “Интерспот фильм” студи 2006 онд бүтээсэн “Монголын гайхамшиг” баримтат киноны монгол хэл дээр орчуулсан хувилбарыг, зохиогчийн эрхийг эзэмших эрхийн хамт өчигдөр БОНХ-ийн сайд С.Оюунд гардуулан өглөө. Монгол орны ховор амьтан, ургамал, дэлхийд гайхагдах өвөрмөц тогтоц бүхий байгалийн бүс бүслүүрийн төлөөлөл болох улсын тусгай хамгаалалттай газар нутгаар “Монголын гайхамшиг” баримтат киног хийжээ.

Түүнчлэн уг кино өнгөрсөн хугацаанд Олон улсын зэрлэг амьтдын кино наадмын “Хамгийн сайн зураглалын шагнал”, Франц улсад зохиогддог Олон улсын уулын 15 дугаар кино наадмын шүүгчийн шагнал, Испанийн Тореллын уулын кино наадмын “Цагаан уул цэцгийн мөнгөн шагнал” хүртсэн байна.

“Монголын гайхамшиг” баримтат киноны зохиолч найруулагч Хайнц Лэгер “Азийн зүрхэнд орших Монгол орны онгон байгалийн хараа булаам дүр төрхийг дахин давтагдашгүй зургуудаар гаргахыг бид хичээсэн. Умар зүг Сибирийн хөвч тайгаас өмнө тийш Хятадын Цагаан хэрэм хүртэл өргөн уудам газар нутагтай энэ орон олон төрлийн зэрлэг амьтдын амьдрах нутаг нь болдог юм. Зүүн Монголын тал нутаг тэнгэрийн хаяатай нийлсэн байдаг бол сүрлэг голууд нь хойд зүгт Байгаль нуур, Япон тэнгист цутгадаг. Энэ киног бүтээхдээ би Монгол орон ер бусын гайхамшгаар дүүрэн гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн” хэмээн ярив.

Тус студи нь байгаль болон экосистемийн онцлогийг харуулсан өндөр нягтшилтай зураглалын бүрэн хэмжээний байгалийн баримтат кинонууд, Австрийн телевизийн өдөр тутмын нийгэм, танин мэдэхүйн нийтлэл, теле сэтгүүл хийдгээрээ нэртэй аж. Мөн “Монголын гайхамшиг” баримтат киноны хоёрдугаар бүлгийг 2014 онд хийхээр төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажлаа ирэх оноос эхлэх юм байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6881280/f35/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1469 Ж.МӨНГӨНСҮХ: “NIKKEI PORTAL21”-ИЙН БҮХ КОДЫГ ШИНЭЧЛЭХЭД НЭГ Ч ЯПОН ОРОЛЦООГҮЙ ГЭДГИЙГ БАРДАМ ХЭЛНЭ 2012-12-25 10374
1468 “НАЙЗУУД БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГАРЛААР ТУНАЖ ҮЛДДЭГ БАГАНА” 2012-12-24 9051
1467 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 9404
1466 Асашёорюү Саоригийнд зочлов 2012-12-24 10045
1465 Монголын бонд шилдгээр шалгарлаа 2012-12-24 9444
1464 Монголд анх удаа “Огторгуйд аялагч Калипагийн Шинэ жилийн захидал” уран зөгнөлт номыг улс орон даяар ЕБС-уудын номын санд хандивлалаа 2012-12-21 9590
1463 Нарны зайн дэлгэцийн үндэсний анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2012-12-21 10480
1462 Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдана 2012-12-20 10112
» “МОНГОЛЫН ГАЙХАМШИГ” ЭХ ХЭЛНЭЭ АМИЛЛАА 2012-12-20 10045
1460 Оюутолгой долоо хоногийн дараа хүдрээ баяжуулж эхэлнэ 2012-12-20 10394
1459 Хятадтай хамтарч байгаль орчныг хамгаална 2012-12-19 10681
1458 Ч.Сайханбилэг бяцхан амьдаадаа таван сая төгрөг хандивлав 2012-12-19 10454
1457 Үргүйдлийг эмчилдэг монгол эрдэмтэн шагнал хүртжээ 2012-12-19 10315
1456 Нийтийн тээвэрт соронзон галт тэрэг санал болгожээ 2012-12-18 10468
1455 Э.УЯНГА: АМЕРИКИЙН ЭСЯ-НД АЖИЛЛАЯ ГЭСЭН ЗОРИЛГО БАЙГААГҮЙ. АВЪЯ ГЭСЭН ГАНЦ ГАЗАР НЬ ЭНЭ БАЙСАН [1] 2012-12-18 8725
1454 Жүдогийн дүрэм өөрчлөгдлөө 2012-12-18 10577
1453 МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТҮҮНД МЭХИЙДЭГ 2012-12-17 8992
1452 ГЭРЭЛ ЗУРАГТ МӨНХӨРСӨН МОНГОЛ АМЬДРАЛ 2012-12-17 11389
1451 ШУУДАНГИЙН ХАЙРЦАГ МЕТРОПОЛИС ХОТЫН ИРГЭДИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО 2012-12-17 10619
1450 ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ 2012-12-13 10126
배너신청
자생병원

배너신청