Moderator: mgl_300
Хүүхэд халуурах нь бие организм нь ямар нэг нян вирүсын эсрэг тэмцэж байна гэсэн үг
Уншсан 2656 vote 0 2012.12.19 11:44:16
Халуун буулгах янз бүрийн эм хэрэглэхгүйгээр гарын доорх зүйлээр хүүхдийнхээ халууныг буулгаж болдог. Гэхдээ халууныг буулгаж болох боловч суурь өвдөлтийг эмчлэхгүй гэдгийг санаарай. Хүүхэд халуурах нь бие организм нь ямар нэг нян вирусын эсрэг тэмцэж байгаа хэрэг юм.
Эцэг эхчүүд хүүхдээ халуурахаар халууныг нь бууруулах гэж яаран сандран хүчтэй эм тариа, антибиотик өгдөг. Энэ нь маш буруу хандлага. Халуун бууруулдаг парацетамол гэхэд л хүүхдийн элгийг гэмтээдэг. Учир нь халуурч буй хүүхдийн дархлаа тодорхой хэмжээгээр суларсан байдаг. Гэвч хүүхдийн халуун хэт ихэссэнээс шингэний дутагдалд орж бие нь тавгүйрхдэг тул дараах аргыг хэрэглэж болно.
-Унтаж байхад нь сэрүүн, чийгтэй алчуур толгой дээр нь тавих, бүлээн усанд оруулах
-Хангалттай шингэн өгөх, өрөөг сэрүүн байлгах, дэвсгэр даавууг нь ойр ойрхон солих зэргээр эм өгөлгүйгээр халууныг багасгах арга байдаг. Зарим үед гэрийн нөхцөлд спиртээр биеийг нь арчдаг. Г эхдээ энэ аргыг байнга хэрэглэвэл спиртийн хордлогод оруулж, биеийг Дордуулах магадлал бий. Мөн хөлд нь хүйтэн жин тавих арга байна. Энэ нь халууныг нэмэгдүүлдэггүй сайн талтай.