Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

зүүд

Уншсан 1973 vote 0 2012.12.14 10:01:16
 

Авирах – Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.

Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.

Агаар – Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдлэвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.

Агаарын бөмбөлөг – Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг. Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлөгөөр нисч байна гэж зүүдлэвэл таагүй аяллыг илэрхийлнэ.
Ажиллах – Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдлэвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.

Аалз – Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдлэвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдлэвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.

Айдас – Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.

Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.

Алим – Түүхий алим зүүдлэвэл бие сэтгэлийн хуьд туйлдана. Болсон алим зүүдлэвэл гэрлэнэ. Гашуун амттай алим байвал уйтгар гуниг, харин жигнэсэн алим бол шунал, амттай алим байвал баяр хөөр. Алим идэж байна гэж зүүдлэвэл мөнгө ашиг олно.

Алт – Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.

Алтаа гээчихлээ – Хэмээн зүүдлэвэл амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.

Алтан бөгж – Хуримлана.

Алтан загас – Маш сайн зүүд. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдлэвэл баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.

Алтан зоос – Нэр хүндэд хүрнэ.

Алмаас эрдэнэ, эсвэл өөр ямар нэгэн үнэт чулуу – Хүн болгонд сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ гэсэн үг.

Алмаас эрдэнийн эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орохыг илэрхийлж буй хэрэг.

Альбом – Баяр баясгалан, хөгжил хөөр.

Амбаар сав – Таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.

Амттан – Таныг зальтай нэгэн хуурах гэж байна. Амттан идэж байна гэж зүүдлэвэл чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. Амттан хийж байна гэж зүүдлэвэл таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.

Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.

Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл. Амраг тань анар жимсээр дайлж байна гэж зүүдлэвэл бусдын хорон санаанаас болгоомжил. Анар жимс идэж байна гэж зүүдлэвэл хэн нэгэнд сэтгэл алдарна.

Ангал – Хэрвээ та ангалруу өнгийн харж байна гэж зүүдлэвэл эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй. Харин эмэгтэй хүн ангалд унаж байна гэж зүүдлэвэл хүнд байдалд орж, хууртаж магад.

Ан агнуур – Үнэт арьс наймаалж байна гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай болохын шинж. Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна гэж зүүдлэвэл таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио.

Аптек – Ашиггүй наймаа.

Арк – Хэрвээ та байшингийн арк зүүдлэвэл хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ. Харин эвдэрхий арк зүүдлэвэл мөнгө санхүүгийн алдагдалд орно гэсэн үг.

Архи – Архинд согтов гэж зүүдлэвэл та цагийг, бас мөнгөө нөхөдтэйгээ хөгжилдөн үрнэ гэсэн үг. Ихэнхдээ цагаа дэмий өнгөрөөнөө гэсэн үг.

Архидах – Ажил төрөл бүтэлгүйтэн. Эхнэрээ согтуу байна гэж зүүдлэвэл байдал сайжирна. Харин нөхрөө согтуу байна гэж зүүдлэвэл хэрэлдэнэ.

Арц хүж – Арц хүж үнэртэж байна гэж зүүдлэвэл тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна.

Арслан – Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна гэж зүүдлэвэл таныг дорд үзсэн явдал тохиолдоно. Гинжлүүлсэн арсланг зүүдлэвэл таныг хэн нэгэн ивээнэ.

Арсланг хөөж байна гэж зүүдлэвэл элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна. Арсланд хазууллаа гэж зүүдлэвэл чухал хүн таныг эргүүлдэж байна. Арслантай тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл зовлон үзнэ. Залуу арслан зүүдлэвэл танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ боломжийг бүү алд.

Арьс шир – Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ.

Асуулт – Утгатай асуулт асууж байна гэж зүүдлэвэл та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна гэсэн үг. Харин танаас ямар нэгэн зүйл асууж байна гэж зүүдлэвэл танд шудрага бусаар хандана гэсэн үг

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6863869/9a2/trackback

tsonkh

2012.12.15 12:15:12
*.131.70.180

profile

***12-р***сар

2012.12.29 19:11:14
*.199.167.95

<object width="420" height="315"><param name="movie" value="http://www.youtube.com/v/0PC7CSkQo7k?hl=ko_KR&amp;version=3"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/0PC7CSkQo7k?hl=ko_KR&amp;version=3" type="application/x-shockwave-flash" width="420" height="315" allowscriptaccess="always" allowfullscreen="true"></embed></object>

profile

***12-р***сар

2012.12.29 18:39:23
*.199.167.95

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210485
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238701
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365910
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364582
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523361
배너신청
자생병원

배너신청