Бичлэгийн тоо 3,329

Ж.Золбаяр буюу Амай энэ сарын 21-нээс Азийн орнуудаар аялахаар болжээ. Түүнийг үдэн гаргах ёслол өчигдөр Гадаад харилцааны яаманд болсон юм. Эл арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Кёкүшюзан Д.Батбаяр болон албаны хүмүүс, гэр бүлийнхэн нь ирсэн байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Залуучуудын заавал унших номын нэг нь “Монгол бадарчин” цуврал ном. Гурван цуврал номыг нь бүх аймаг, суманд хүргэх ажлыг зохион байгуулна. Аялалд нь амжилт хүсье” гэв.

Амай энэ удаа найз Д.Энхтайваны хамт аяллаа Хонконгоос эхлэхээр төлөвлөж, зургаан сараас хоёр жилийн хугацаанд явах юм байна. Тэрбээр “Залуу хүн их юм хийж, бас олон зүйл үзэх хэрэгтэй. Би жирийн л нэг залуу. Хүсэх юм бол хэн ч, юуг ч хийж чадна гэдгийг монголчууддаа харуулахыг зорьж аялдаг” гэв. Амай 2005 оноос эхлэн Европ, Африкийн улс орноор, мөн АНУ-ын бүх мужаар аялжээ. Энэ хугацаанд 70 гаруй улсын 400 орчим хотод очсон байна. Тэрбээр монгол хүний хөл хүрээг үй газар Төрийнхөө далбааг мандуулдаг аж.

Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ховордсон ан амьтан, хотжилттой холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар судалгаа хийн аяллынхаа тухай “Монгол бадарчин” цуврал ном бичсэн юм. Нийт есөн ном бичих бөгөөд аяллаас ирээд дараагийн номуудаа гаргаж, мөн фото зургийн үзэсгэлэн зохион байгуулна гэсэн.

Энэ удаагийн аяллын нэг онцлог нь дүрс бичлэг хийж, www.amai.mn цахим хаягаар өдөр бүр 09.00-23.00 цагийн хооронд хаана, юу хийж байгаагаа шууд хүргэж байх аж.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6861671/d05/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1449 Монгол инженерүүд Японы мэдээлэл технологийн салбарт гайхагдав [1] [1] 2012-12-13 9335
» Амай Азийн орнуудар аялна 2012-12-13 10428
1447 Цэргийн эмэгтэй тамирчид алт, мөнгөн медаль ихэрлүүлэв [1] 2012-12-12 9749
1446 ХЯТАДААС ХЯМД, ЯПОНООС ЧАНАРТАЙ “САНКО СООЛАР” [1] 2012-12-12 10460
1445 Төрийн шагналт зураач С.Саранцацралтыг “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодруулжээ 2012-12-12 11002
1444 ЖЭЖҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМООС 10 МЕДАЛЬ АВАВ [1] 2012-12-10 8989
1443 Монголчуудын цангааг тайлсан хоёр үдэш 2012-12-10 9163
1442 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, АРДЫН БАГШ Ч.ДАМДИНШАРАВ: ОДОО БИ 50 НАСТАЙСАН БОЛ ИЙМ САЙХАН БОЛОМЖТОЙ ҮЕД ИХ ЗҮЙЛ БҮТЭЭХСЭН 2012-12-10 10649
1441 Дэлхийн ёроолд монгол хүн анх удаа хөл тавина [1] 2012-12-07 10880
1440 Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийн шагналыг жил бүр олгоно гэж Ерөнхий сайд хэллээ 2012-12-07 10562
1439 Харүмафүжи оны шилдэг сүмочийн шагнал авлаа 2012-12-07 10529
1438 Санаатай аллагын тоогоор Азидаа тэргүүлжээ [2] 2012-12-05 7887
1437 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ [2] 2012-12-05 8426
1436 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ 2012-12-05 10697
1435 Хакүхо хүндэт элч боллоо [2] 2012-12-05 8321
1434 Нийслэлийн есөн дүүргийн дөрөвт МАН, тавд нь АН ялалт байгуулжээ [1] 2012-12-04 9809
1433 Хууль дүрэм сахидаг орны 53-рт Монгол жагсав [1] 2012-12-04 10393
1432 "Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ 2012-12-04 11571
1431 Б.Долгион: "Michael learns to rock"-ын тоглолт амжилттай болбол дараа нь Брайн Адамсыг урина [1] 2012-12-03 9523
1430 Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ 2012-12-03 10890
배너신청
자생병원

배너신청