jasen
Бичлэгийн тоо 4,494
Олимпийн медальтай холбоотой 36 сонирхолтой баримт 


1. Бээжингийн олимпоос Хятадууд хамгийн их буюу 51 алтан медаль хүртсэн. Тэд 1988 онд Хуучны ЗХУ-ын олимпийн медалийн тоогоороо тогтоож байсан амжилтыг эвдсэн анхны улс болж байна. Нэг олимпоос хамгийн олон алтан медаль авч байсан улс нь АНУ бөгөөд 1984 оны Лос-Анжелесийн олимпоос 83 алтан медаль авч байжээ.

2.  1936 оноос хойш зохиогдсон олимпуудаас хойш АНУ болон ЗХУ-с өөр улс медалиараа тэргүүлсэн анхны тохиолдол ажээ.

3. Хятад Атлантад авсан нийт 50 медалиасаа илүү алтан медалийг Бээжинд авчээ

4. 'Project 119' гэсэн усанд сэлэлт, хөнгөн атлетик, завь, каяак, дарвуулт завины уралдаан зэрэг медалиар баялаг спортуудад алтан медаль авах санаачлагыг Хятадууд гаргажээ. Эдгээрт амжилт гаргана гэж Хятадууд ач холбогдол өгч байсан боловч эдгээр төрлүүдээс дөнгөж дөрвөн алт авсан байна. Харин дийлэнхи алтан медалиудаа усан шумбалт, гимнастик, ширээний теннис зэрэг хөгжлөөрөө тэргүүлдэг спортоор хүртсэн юм.

5. АНУ Афинынхтай адил 36 алтан медаль авсан бөгөөд өнгөрсөн хагас зуун жилийн туршид тогтвортой амжилт үзүүлсээр иржээ. АНУ-ын авсан медаль нь 1952 оноос хойш 40, 32, 34, 36, 45, 33, 34, 83, 36, 37, 44, 38, 36, 36 гэсэн байдалтай байна. /83 алтан медалийг социалист улсууд оролцоогүй 1984 оны Лос-Анжелесийн олимпоос авсан байна/

6. Нийт медалийн тоогоороо АНУ дөрвөн олимп дараалан тэргүүлж байна. Хятад 100, АНУ 110, ОХУ 72 медаль авчээ.

7. Хүн амын тоотой нь харьцуулбал Хятад 25 сая хүн тутамд, АНУ 8.5 сая хүн тутамд, Арлын Ямайка улс Бээжинд 6 алт авсанаар 450 мян хүн тутамд нэг алтан медаль ноогдож байгаа аж. Харин Хятад ийм хэмжээнд очихын тулд 2889 алт авах шаардлагатай гэнэ. Монгол улсын хувьд 1.3 сая хүн тутамд нэг алтан медаль ноогдож байгаа юм.

8. Грек 2004 онд олимп зохион байгуулахдаа 16 медаль авч байжээ. Дөрвөн жилийн дараа олимпийн өлгий нутгийн тамирчид маань дөнгөж 4-н медаль авсан бөгөөд 1992 оноос хойш тэдний хувьд хамгийн цөөн тооны медаль авсан олимп болж байгаа гэнэ.

9. Африк тивийн орнууд нийтдээ 40 медаль авсан бөгөөд тивийн хувьд түүхэндээ хамгийн олон медаль авсан нь энэ ажээ.

10. Афганистан, Бахрейн, Маврики/Мауритиус/, Судан, Тажикистан, Того зэрэг зургаан орон түүхэндээ анх удаа олимпийн медаль авчээ

11. Их Британи улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 47 медаль хүртсэн ба Афинынхтай харьцуулбал 17 медалиар илүү байгаа аж. 2012 онд эх орондоо 60 жилийн зохион байгуулах олимпийн наадамд бүр олон медаль хүртэх найдлага тавьж байгаа ч хамгийн сүүлд өөрийн газар нутаг дээрээ зохион байгуулж байсан олимпийн наадмаас 3-хан алт авч байсан түүхтэй.

12. Энэтхэг улсад дэлхийн хүн амын 17% амьдардаг ч Олимпийн медалийн 0.31%-ийг авчээ.

13. Хятадад дэлхийн хүн амын 19.8% амьдардаг. Медалийн 10.4%-ийг авсан.

14. АНУ-д дэлхийн хүн амын 4.6% амьдардаг. Нийт медалийн 11.5%-ийг хүртсэн.

15. Ямайка улсад дэлхийн хүн амын 0.041% амьдарч байна. Нийт медалийн 1.15%-ийг авсан.

16. Исланд улс олимпийн медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс ажээ.

17. Олимпийн медаль авч чадаагүй хамгийн олон хүн амтай улсаар Пакистан тодорч байна. /164 сая хүн амтай, хүн амын тоогоороо дэлхийд 6-д ордог/

18. Майкл Фелпс алтан медалийн тоогоороо Франц, Нидерланд, Испани, Канад, Аргентин, Швейцарь, Бразил, Мексик зэргийн улсуудын өмнө 9-рт бичигдэж байна.

19. Фелпс эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөлд 8 алт авсан бол бусад орны тамирчид 7 алтан медалийг авчээ

20. АНУ хангалтгүй гэж үзэж байгаа ч хөнгөн атлетикийн тэмцээнээс хамгийн олон алт /7/ хамгийн олон тооны медалийг /23/ хамсан байна.

21. АНУ-ын хувьд хамгийн амжилтгүй оролцсон төрөл нь бокс бөгөөд 12 төрөлд зохиогдсон тэмцээнээс ганц хүрэл медаль авсан. 3-н ч олимпод дараалан амжилт муутай оролцож байгаа хэдий ч боксын төрөлд АНУ нь түүхэн дэхь хамгийн олон медаль /109/ хүртсэн улс

22. Хятад улс ширээний теннисний төрөлд боломжит 12 медалиас 8-ийг нь, усанд шумбалтын боломжит 8 алтаас 7-г авсан байна.

23. Их Британи улс дугуйн уралдааны 10 алтын 7-г авч нийтдээ энэ төрөлд 12 медаль хүртжээ. Бусад орнууд энэ төрлөөс 18 медалийг авчээ.

24. АНУ сагсан бөмбөг, элсний воллейбол, Орос уран сайхны гимнастик, уран сайхны сэлэлт, Хятад ширээний теннис, трамполины төрөл тус бүрт зохиогдсон тэмцээнүүдийн алтыг хамсан байна.

25. Швед улс алт авалгүй хамгийн олон мөнгөн медаль авсан улсаар тодорчээ /4 мөнгө, 1 хүрэл/

26. Армени улс 6 хүрэл медаль авсан бөгөөд алт, мөнгөн медаль хүртээгүй байна.

27. Хуучны ЗХУ-ын тухайд, түүний бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд нийтдээ 173 медаль Бээжингээс авчээ.

28. 1992 оны олимпод Куба улс алтан медалийн тоогоороо 5рт жагсаж байсан бол 2008 онд 28-р байранд оржээ.

29. 1980-с 2008 хүртэл Ямайка улс олимпоос 3 алт авч байжээ. Харин Бээжинд зургаан өдрийн дотор Үсэйн болт гурван алт авсан.

30. Швед улс 20-р зууны эхний хагаст олимпийн медалийн тоогоороо эхний гуравт байнга бичигддэг байв. Харин Бээжинд Скандинавийн хойгийн улс маань 38-р байранд орсон бөгөөд түүхэндээ 2 дахь удаагаа алтан медаль авалгүй гэртээ харьцгаасан байна.

31. Панам, Монгол улсууд түүхэндээ анх удаа олимпийн алтан медаль авчээ. Панам нэг алт авсан бол Монгол улс 2 алтан медаль авсан. Мөн Энэтхэг улсын хувьд зүлэгний хоккейгоос өөр төрөлд олимпоос алтан медаль авч байгаагүй ба 10 м-ийн спорт гар бууны төрөлд оролцсон тамирчин Биндраг эх орондоо анхны алтан медаль авч ирж байгаа мэт төр засгийн хэмжээнд угтан авч байсан болно

32. Хятад оноогоор шүүдэг спортын төрлүүдээс 27 алтан медаль хүртсэн байна.

33. АНУ оноогоор шүүдэг спортын төрлүүдээс 4 алтан медаль хүртсэн байна.

34. Хятадын “бодит” медалийн тоо нь 24/17/14/55 бол
35. АНУ-ын “бодит” медалийн тоо нь 32/31/27/80 ажээ

36. Нийтдээ 958 медаль 87 орны баг тамирчдад очсон бөгөөд олимпийн түүхэнд хамгийн олон медаль гардуулагдаж, хамгийн олон тамирчид медаль хүртсэн байна.

Орчуулж бэлтгэсэн Э.Алтангэрэл

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/685099/884/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
174 Чамин үзэгний "донтой" Жанцанноров [2] Boog_3399 2008-09-08 2710
173 kiss me [1] bmbm 2008-09-08 1875
172 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] ttak 2008-09-07 2937
171 NARANPRINT file Naiman sharga 2008-09-07 2127
170 ЭРИЙН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-09-07 3107
169 ЖАРГААХ ЗҮРХЭН [2] Boog_3399 2008-09-06 3393
168 amraltaaraa yahavee gej ta sanaa zovoh hereggui naashaa..... [1] picnic. 2008-09-06 2780
167 ....................... MGL гишүүн** 2008-09-06 2574
166 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] ttak 2008-09-06 2610
165 Ondor bolgodog vitamin [1] hulan turaah tov 2008-09-03 2813
164 ЭНД УНАХ БОЛОН МОНГОЛ АЧУУЛАХ МАШИН, ГАЗРЫН АЧАА БАЙНГА АВЧ -25-30 ХОНОГТ ХҮРГЭЖ ҮЙЛЧЭЛНЭ,,, ttak 2008-09-03 2616
163 ###ХАМТДАА ХАЙРЛАЯ###"Дэлгэрмөрөн" ramzai 2008-09-03 2351
162 Баримтат кино - Гарын таван хуруу (ZOLJARGAL and SON film) daruuhan01 2008-09-03 3416
161 ХЯТАД ХҮНИЙ САНАА ШУНАЛ ХОЁР [3] Мичидмаа 2008-09-02 3550
160 ***Биеийн ядаргаа арилгаж, тамир тэнхээ сайжируулах... Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-09-02 2120
159 ***ДУНДГОВЬ***** [2] ДУНДГОВЬ 2008-09-01 2448
» Олимпийн медальтай холбоотой 36 сонирхолтой баримт Levi`s 2008-09-01 4342
157 Ingej boloh uu? bmbm 2008-08-31 2027
156 Japan show bmbm 2008-08-31 1910
155 Iim negen yavdal bmbm 2008-08-31 3979
154 Jeju Аялалд урьж байна. file Naiman sharga 2008-08-30 2269
153 wqsdvsv file [1] baagii2 2008-08-30 1850
152 Сонирхолтой ярилцлагууд bmbm 2008-08-30 3403
151 Jesse Mccartney *New song* bmbm 2008-08-30 1708
150 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-08-30 2770
149 УРГАЦЫН БАЯРТ ЗОРИУЛСАН ХА ХА ФИСТИВАЛЬ otgohtugs 2008-08-29 3490
148 chusookoor uitgarlaj suuh gej baina uu(yaraltai burguulne yy!!!) picnic. 2008-08-29 2676
147 LAND-VS-UAZ bmbm 2008-08-29 2218
146 SPORT-oo gej bmbm 2008-08-29 1741
145 Pокeр гэрээсээ тоглох уу [6] Haniri 2008-08-28 2778
144 Jeju Аялалд урьж байна. file Naiman sharga 2008-08-27 2644
143 Монгол Улс 31-т биш 3-т шүү [3] Levi`s 2008-08-27 10348
142 CHUSOKOOR HAMTDAA [3] picnic. 2008-08-25 2945
141 bayar hurgie badara uugandaa!!!! [1] COHATA 2008-08-25 2286
140 МОНГОЛ УЛСАД ОЛИМПИЙН АВАРГА ИХЭРЛЭЛЭЭ [2] MGL гишүүн** 2008-08-24 3815
139 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [1] sana3ds 2008-08-24 3096
138 boks [1] chingis011 2008-08-24 2769
137 *БОРНЫГ ХАРААНДАА АВ* уран сайхны кино /монгол хэлээр/ [1] bmbm 2008-08-23 12325
136 BADAR-UUGAN, SERDAMBA BUTEN SAIND 14.30,15.06 TSAGAAS ALTAN MEDALIIN TULUU TOGLONO [1] huhtenger 2008-08-22 3061
135 badar-uugan bas altiin tuluu toglono [8] vatang 2008-08-22 2914
134 boxing yaj uzeh ve? [1] mmh 2008-08-22 2507
133 yalalt [1] vatang 2008-08-22 1945
132 ЧИНГИС ХААНЫХАА НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВААРАЙ [1] Мичидмаа 2008-08-21 3754
131 olympic basketball usa vs spain -1,2 [1] deny 2008-08-20 2752
130 chusokoor ta yu hiih gej baina.uitgarlaj suuh gej baival.... [2] picnic. 2008-08-20 2760
배너신청
자생병원

배너신청