Бичлэгийн тоо 372

Элчин сайдууд ба томилгоо

Уншсан 3591 vote 0 2012.12.06 14:44:50


Засгийн газрын хувь заяа дэнсэлж буй энэ өдрүүдэд олны анхаарлын төвд оршиж байгаа бас нэгэн чухал асуудалд Элчин сайд нарын томилгоо багтаж байна. Хэдийгээр эл асуудал УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн хүсэлтийг хүлээн авч, өмнөх элчингүүдийг эргүүлэн татах саналаа УИХ-д мэдүүлээд буй.  Түүнд тусгаснаар Монгол Улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Энхсайханыг эргүүлэн татаж, оронд нь  Г.Батжаргалыг томилох болж буй юм. Ж.Энхсайхан нь С.Баярын тэргүүлж байсан Засгийн газрын үед буюу 2008 оны тавдугаар сард Элчин сайдаар томилогдсоноор өнөөг хүртэлх хугацаанд Австрид суурьшжээ.  Харин түүний орыг залгах Г.Батжаргал нь одоо Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирлаар ажилладаг. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Зүүн Английн Их сургуулийг төгссөн тэрбээр олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй. Ажлын гараагаа Гадаад харилцааны яамны Европ, Америкийн газрыг хариуцсан мэргэжилтнээр эхлүүлж байсан, 1997-2000 онд Лондон дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2002-2003 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2004-2005 онд Вена дахь НҮБ-ын салбар төв олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх зэрэг албыг хашсан. Энэ бүхэн нь түүний хувьд туршлагатай дипломатч болох үндэс суурь нь болсон гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж байна. 

Элчин сайдаас татагдах хоёр дахь хүн нь Х.Бэхбат юм, 2008 онд АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож,  дөрөвдүгээр сард албаа хүлээн авчээ. Түүнээс өмнө Женев дэх Элчин сайдын албыг мөн хашиж байсан. Одоо түүний албыг Гадаад харилцааны сайдаар хоёронтоо томилогдож байсан Б.Алтангэрэл залгуулна. Энэ эрхэмд туршлага бий, учир нь 1997-2003 он хүртэл Туркэд Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар суусан бол 1981-1985 онд Афганистан дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Түүнчлэн УИХ-ын Тамгын газартай ч ажил, амьдрал нь холбогдох аж. Тодруулбал, 1990-1991 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөхөөр, 1992-1997 он хүртэл УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн даргын албыг тус бүр хашжээ. 

Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дагуу Бүгд найрамдах Казахстан улсад Суух Элчин сайдаар Ж.Сүхээг нэр дэвшүүлээд байна. БНСУ-д суух Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж буй тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын нүүрэнд Элчин сайд болох нь. Ж.Сүхээ Элчин сайдаар томилогдсоноор Х.Аюурзана татагдана. Тэрбээр Монгол Улсыг төлөөлөн Казахстан улсад Элчин сайдаар томилогдон ажилласнаас хойш дөрвөн жилийг үджээ. Тодруулж хэлбэл, УИХ-аас түүнийг 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр Казахстан улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан аж. Ингэхдээ ОХУ-д суух Элчин сайд Д.Идэвхитэн, Болгар улсад суух Элчин сайд Ц.Ганхуяг нар хамтдаа нэг өдөр томилогдож байжээ. 

Лалын Бүгд найрамдах Афганистан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Дамбийнямыг санал болгоод байна. Польши, Латви, Эстони, Сингапур зэрэг оронд Монголыг төлөөлөн сууж байсны зэрэгцээ Египетдэх Монголын Элчин сайдын яамны зөвлөхийн алба хүртэл хашиж явсан. Энэ бүх ажлын дадлага туршлага нь дэлхийн халуун цэг болох Афганистан руу илгээгдэх итгэлийг хүлээлгэсэн бололтой. Тэр бас  Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Гадаад харилцааны яамны бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. 

 Засгийн газраас санал болгосны дагуу Бельгийн Вант улс болон Европын Холбоонд  суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадоржийг нэр дэвшүүллээ. Намтрыг нь сөхвөл Гадаад харилцааны яамны Азийн газарт III нарийн бичгийн дарга, Австри улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байсан, харин 2009 онд Берлин дэх Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Герман улсад Монгол Улсыг төлөөлөн суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон тушаал дэвшиж байжээ. 

Тэгвэл Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатыг санал болгосон нь улстөрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлыг татах хамгийн содон, сондгой нэр дэвшүүлэлт болж онцлогдов. С.Баяр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үедээ түүнд Цөмийн энергийн газрыг удирдах итгэлийг хүлээлгэсэн ч С.Батболдын Засгийн газрын нүүрэн дээр унагасан гэж үзэх нь бий. Учир нь Монголд цөмийн хаягдал булшлах нь гэсэн дуулиан дэгдэж, С.Батболдын Засгийн газрыг дэнжигнүүлэх хэмжээнд асуудал хурцдах үед тэр нуувчинд орж, үнэхээр ийм хэлэлцээр гадаад ертөнцөд хийгдсэн юм бол түүнийг нь зоригтойгоор хэн хийсэн талаар зарлах, хийгээгүй байхад нь ийм дуулиан дэгдсэн бол түүнд нь үнэн зөв тайлбар хийх ёстой Цөмийн энергийн газрын дарга тухайн үед дуугүй суусан нь эцсийн дүндээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх шалтгаан нь болж байв. Харин С.Энхбат Ерөнхий сайд асан С.Батболдод тэгж ч амар бууж өгөхгүйгээ мэдэгдэж шүүхэд хандаад авсан нь бий. Гэвч түүнийг Засгийн газраас “Ажил үүргээ хариуцлагатай хашиж чадаагүйгээр үл барам ураны ордын хайгуулын лицензийг хүүгийнхээ нэр дээр авч, албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн буруутгасан ч энэхүү дуулиан цөмийн хаягдал хийгээд УИХ-ын сонгуулийн дуулианд дарагдаж, үнэн худал нь батлагдаагүй юм. Одоо шинэчлэлийн Засгийн газар түүнд итгэл хүлээлгэж Кувейтэд суух Элчин сайдад санал болгоод байна. УИХ-аас түүнийг Элчин сайдаар томилбол Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайрааны бүрэн эрх дуусгавар болж татагдана. К.Сайраан нь 2009 оны зун тус албанд томилогдсон бөгөөд энэ үед Ерөнхий сайдын зөвлөх байжээ. 

БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболдыг нэр дэвшүүлсэн нь нүдээ олсон томилгооны нэг болох нь хэмээн улстөрийн хүрээнийхэн дүгнэж буй.  Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, АНУ-ын Хавайн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой аж.  Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн хэлтэст туслах ажилтан, Пхеньян дахь Элчин сайдын яамны орчуулагч, атташе, Ази, Африкийн газар, Улс төрийн газарт мэргэжилтэн. Мөн Гадаад харилцааны яамны Мэдээлэл, мониторингийн газрын дарга, Ази, Африкийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласны зэрэгцээ 2004 онд Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байжээ. 

Бүгд найрамдах Турк улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишигийг санал болгосон нь Гадаад харилцааны яамны дөрөв дэх туршлагатай боловсон хүчинд тооцогдож  байна. Өмнө нь Болгар улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, одоо бол тус яамны Тусгай үүргийн Элчин сайдаар ажиллаж буй аж. УИХ-аас түүнийг Турк улсад суух Элчин сайдаар томилсноор өмнөх Элчин О.Очиржав татагдана. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед буюу 2008 оны нэгдүгээр сард Турк улсад суух Элчин сайдаар томилогдож байжээ. 

Шинээр томилогдох Элчин сайдуудын тухай болон албаа өгөх Элчингүүдийн тухай товч багцаллаа.  

Г.ДАРЬ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6837281/6d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21624
326 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3725
325 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3046
324 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4469
323 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3042
322 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3234
321 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3276
320 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3276
319 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4370
318 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6300
317 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6453
316 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3290
315 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3266
314 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4037
313 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3689
312 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3714
311 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3633
310 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3616
309 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3599
308 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5699
307 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3449
306 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3391
305 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4715
304 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3271
303 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3194
302 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3536
301 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3386
300 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3247
299 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3247
298 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3193
297 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2855
296 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3128
295 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4504
294 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5127
293 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3395
» Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3591
291 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3923
290 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3446
289 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5465
288 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4232
287 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4379
286 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11169
285 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12490
284 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8064
283 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7387
배너신청
자생병원

배너신청