Бичлэгийн тоо 3,329
Мэргэжлийн
сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо Японы Ойта мужийн Үса хотын аялал
жуулчлалын хүндэт элчээр сонгогдлоо. Их аварга, эл хүндтэй үүргийг
гурван жилийн турш гүйцэтгэх аж. Үса хот нь мэргэжлийн сүмод 69 дараалан
ялж, түүхэн амжилт тогтоосон их аварга Фүтабаямагийн төрсөн нутаг
бөгөөд энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож буй.
Үса хотын захирагч Корэнага Шёожи “Хакүхо их аварга Фүтабаямаг хүндэлдэг гэж олон удаа ярьж байсан. Тиймээс тэр манай хотыг дэлхий дахинд сурталчлан таниулж чадна” гэсэн бол Хакүхо “Ард түмний хайртай бөх Фүтабаяма аваргын түүх, сургаалийг Японы залуу хойч үед өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана” гэжээ.
Ёкозүна Хакүхо Хоккайдогийн Такикава, Мияги мужийн Осака, Токүшима мужийн Токүшима, Кагошима мужийн Киришима, Ойта мужийн Үса гэсэн таван хотын аялал жуулчлалын хүндэт элчээр томилогджээ.
mmmmmmm