Бичлэгийн тоо 3,329
Утга
зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан- Өд-2012” наадмын бүртгэл
эхэллээ. Үгийн урлагийн хорхойтнууд энэхүү наадамд яруу найраг, хүүрнэл
зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол,
хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга,
баримтат, уран сайхны киноны зохиол гэсэн төрлөөр өрсөлдөх юм.
Бүртгэл
ирэх сарын 10-нд дуусах аж. Түүнчлэн “Болор цом-30” яруу найргийн
наадмын бүртгэл ирэх сарын 3-наас эхлэх юм байна. “Болор цом”-ын 30
жилийн ойг тохиолдуулан энэ жилийн наадам шинэ оны дараа Улаанбаатарт
зохиогдохоор болжээ