Бичлэгийн тоо 2,391

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (ЕЦСБ)-ын эрдэмтэд шинэ төрлийн эгэл бөөмийг нээсэн, түүнийг хигс бозон байх өндөр магадлалтай байгаа тухай 2 хоногийн өмнө зарлалаа. Шинэ эгэл бөөмс хигс бозон мөн эсэхээс үл хамааран уг шинэ нээлт нобелийн шагнал хүртэх хэмжээний нээлтэд тооцогдож байгаа юм.

Орчлон ертөнцийн гарал үүсэл, түүний зүй тогтлын талаархи Стандарт загварын онолыг 1960-аад оны үед эрдэмтэд боловсруулсан байдаг. Уг онолоор бүхий л матери 17 төрлийн анхдагч эгэл бөөмсөөс бүрддэг гэж үздэг бөгөөд тэдгээрээс кварк, лептон тэргүүтэй 16 нь бодитоор оршин байгааг өмнө нь хийгдсэн туршилт, судалгаануудын хүрээнд бүрэн баталсан байдаг.

Харин 17 дахь бөөмийг туршилтаар илрүүлж чадаагүй байсан юм. Уг бөөмийн тухай таамаглалыг Эдинбургийн их сургуулийн профессор, онолын физикч Питер Хигс 1964 онд анх дэвшүүлсэн тул түүний нэрээр хигс бозон хэмээн нэрлэх болсон байна. Хигс бозон нь материйн масстай байх нөхцөлийг хангадаг учир орчлон ертөнц бүрэлдэн тогтоход чухал үүрэгтэй бөөмс юм.

Их тэсрэлтийн үед хэмжээлшгүй тооны эгэл бөөмс ялгаран гарч гэрлийн хурдаар эмх замбараагүй цойлон нисч байсан гэж үздэг. Харин 1 секунд орчим хугацааны дараа тэсрэлтийн халуун буурч эхлэхэд хигс бозонууд үүсчээ. Хигс бозон бусад эгэл бөөмстэй харилцан үйлчлэлд орсоноор тэдгээрийн хөдөлгөөнийг сааруулах болсон байна. Энэ үзэгдлийг тэдгээр нь массыг агуулах болсонтой холбож үздэг.

Масстай болсон бөөмс өөр хоорондоо татагдан нэгдэж, хэлбэржих замаар одод, гариг эрхэс, орчлон ертөнцийг үүсгэж, улмаар амьдрал үүсэх нөхцөл болжээ. Иймд хигс бозоныг "бурханы бөөм" хэмээн нэрлэдэг. ЕЦСБ Адроны аварга хурдасгуур (LHC)-ын тусламжтайгаар Их тэсрэлтийн дараах нөхцөл байдлыг зохиомлоор үүсгэж, онолын хувьд тодорхойлогдсон боловч бодит байдалд хараахан илрүүлж чадаагүй байгаа эгэл бөөмсийг нээн илрүүлэх туршилтуудыг хийж байна.

Үүний тулд фотонуудыг гэрлийн хурданд хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх үед үүсэх эгэл бөөмсийг бүртгэн авч, тэдгээрийн шинж чанарыг судлаж байгаа юм. Харин энэ удаад АНУ болон Европ, Японы эрдэмтэдийн оролцсон судалгааны 2 баг хоорондоо хамааралгүйгээр бие даан хийсэн судалгаагаар өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ эгэл бөөмсийг тус тус илрүүлсэн тухай мэдээллээ.

Туршилтын хүрээнд фотоны мөргөлдөөнийг нийтдээ 200 тэрбум удаа хийсэн бол тэдгээрээс 2000 гаруй удаад нь үл мэдэгдэх шинэ эгэл бөөмс үүсч байгааг илрүүлсэн байна. Мөн тооцооллын нарийвчлал 99.99998%-д хүрч байгаа учир олонхи эрдэмтэд тэдгээр бөөмсийг хигс бозон мөн гэж үзэж байна. Гэхдээ шинэ бөөм шинж чанарын хувьд төстэй боловч өмнө нь төсөөлж байснаас харьцангуй хөнгөн жинтэй байгаа нь эргэлзэх шалтгаан болж байгаа юм.

Хигс бозоныг туршилтаар илрүүлсэн байж болох талаар өнгөрсөн оны эцсээр анх мэдээлж байсан бол өнөөдрийг хүртэл туршилтуудын үр дүнд цугласан асар их хэмжээний мэдээллийг нягтлан шалгаж ирсэн юм. Харин судалгааг гардан хийсэн эрдэмтэд хигс бозоныг илрүүлсэн  хэмээх дүгнэлт хийхийг яарахгүй байгаа бөгөөд энэ ондоо багтаан эцсийн хариултыг өгөхөөр ажиллаж байна.

Хэрэв судалгааны эцсийн дүгнэлтээр "бурханы бөөм" мөн гэдэг нь тогтоогдвол хагас зуун жилийн турш нууц нь тайлагдаагүй байсан онолын физикийн салбарын хамгийн том оньсого тайлагдаж, зууны шилдэг шинжлэх ухааны нээлтүүдийн нэгт тооцогдох болно. Харин энэ шинэ нээлт бодит амьдралд ямар ач холбогдолтой байх нь энгийн хүмүүсийн сонирхолыг татаж магадгүй.

Хэдийгээр эрдэмтэдийн дэвшүүлсэн онолыг үнэн зөв гэдгийг нотлож, орчлон ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, цаашид хар матери зэрэг шинжлэх ухааны тайлагдаагүй нууцуудыг нээхэд дөхөм болох ач холбогдолтой боловч бидний амьдралд яг ямар хэлбэрээр нөлөөлөхийг одоогоор хэлэх боломжгүй юм. Үүнийг электроныг нээсэнтэй зүйрлэж болно.

Атом илүү жижиг хэсгүүдээс бүрдэж болох тухай 1838 онд анх таамаглагдсан бол электроныг 60 жилийн дараа л нээсэн байдаг. Тухайн үед түүнийг юунд ашиглаж болох талаар хэн ч мэдэхгүй байсан бол өнөөдөр телевизор, хөгжим тоглуулагчаас авахуулаад хорт хавдарын цацраг туяаны эмчилгээ хүртэл технологийн бүхий л дэвшил электрон болон түүнтэй холбоотой физикийн хуулиудад тулгуурлаж байна.

Өндөр энерги бүхий фотонуудын мөргөлдөөн
Хигс бозоныг нээсэн тухай танилцуулж байна
"Бурханы бөөм"-ийг анх таамагласан 83 настай Питер Хигс, нээлтийн тухай
танилцуулах үед нулимсаа арчиж харагдана
Нээлтийн тухай танилцуулгыг сонссон эрдэмтэд алга ташин талархаж байна

эх сурвалж, mailonline болон бусад
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6808526/e22/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
2030 2012 онд галав юүлэхгүй monh-monk 2012-11-28 1506
2029 Xарцаар удирдах технологийг танилцуулав monh-monk 2012-11-28 1332
» "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1496
2027 Хүүдээ бичсэн захидал monh-monk 2012-11-20 1843
2026 bugd uunruu anhaarlaa handuulna u huyagaa2012 2012-11-18 1363
2025 Алдсан утсаа олох арга эди хугда 2012-10-30 1892
2024 Баабарын дөрөвний нэг... monh-monk 2012-10-28 2043
2023 Ганц бие хүмүүст эди хугда 2012-10-15 1880
2022 Соёмбо үсэг & соёмбо хэмээх архи [3] monh-monk 2012-10-14 3408
2021 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1643
2020 Стресстэй тэмцэх хувилбарууд эди хугда 2012-10-10 1376
2019 korea.d suugaa elchin [8] hwan 2012-10-05 1435
2018 Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг [2] эди хугда 2012-09-15 1561
2017 Цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан монгол залуугийн гэрийнхэн хоёр хүүхдийг нь насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжлэхээр болов [1] edi hugda 2012-09-10 1746
2016 Солонгост амиа алдсан залуугийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандлаа [1] edi hugda 2012-09-10 1601
2015 mongol jolooni unemlehiig yaj solongos jolooni unemleheer solih we? [1] anhaa_ts 2012-08-03 1585
2014 yaraltai asuult asuuya [1] moot 2012-08-03 1741
2013 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1505
2012 --Yaraltai-- Tuslaach zolushinka 2012-07-28 1577
2011 meddeg hyn b.val tuslaarai [1] Itachi uchiha 2012-06-13 2031
2010 zaluusaa neg tus bolooch meddegui ee hehe [8] bubaaa 2012-05-17 3622
2009 무신 tuuhiig mushgian guibuulsan kino gargahaa bolioyo [2] ALEKS 2012-05-13 2222
2008 Хавар ба бүсгүй хүн [15] эди хугда 2012-05-02 2397
2007 elchin Gerelt [8] ok200 2012-04-20 3002
2006 asuult asuuy [1] moot 2012-04-16 1760
2005 Хэрэв таны эхнэр жирэмсэн бол үүнийг уншаарай [1] эди хугда 2012-04-12 2825
2004 Би их азтай эр хүн. [10] эди хугда 2012-04-03 3452
2003 tuslaach [2] batdelger 2012-03-29 2291
2002 asuuh zuil baina [3] batdelger 2012-03-28 2713
2001 yaraltai asuuh zuil baina [2] batdelger 2012-03-28 2097
2000 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9447
1999 Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахад ямар материал бүрдүүлэх вэ [2] Ээж минь 2012-03-13 2958
1998 Зураач Omar Ortiz - эротик бүтээлүүдээс Ээж минь 2012-03-13 4521
1997 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3669
1996 hariult heleech [1] bbl 2012-02-24 1905
1995 hej uguuch bataa 2012-02-24 1672
1994 ХҮН ТӨРЛӨХТНИЙ ХИШИГ ХҮРТЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУД АА [9] monh-monk 2012-02-19 2792
1993 KOxrtFMykQc [1] monh-monk 2012-02-19 1677
1992 Монголчуудаа эх оронд ирцгээ!! [10] Mongolia 2012-02-19 3822
1991 Tuslaarai Ganaa 2012-02-17 2247
1990 Сайхан гэж юуг хэлэх вэ? [4] Ээж минь 2012-02-11 2795
1989 yamar chigleleer hamtarah um be [7] eros1 2012-02-10 2544
1988 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8088
1987 КАРГО ЮУ ЭСВЭЛ...? monh-monk 2012-01-28 4498
배너신청
자생병원

배너신청