ЗОХИОМЛООР ҮР СУУЛГАХ ТУХАЙ

1.Зохиомол үр суулгалт

 

Зохиомлоор үр суулгах арга (Intrauterine Insemination, Artificial Insemination: IUI) нь эмэгтэйн өндгөн эс боловсрох үед эр бэлгийн эсийг тусгай зориулалтын нарийн гуурсаар дамжуулан умайн дотор хананд оруулж, биеийн дотор үр хөврөл өөрөөрөө явагдаж жирэмсэн болгох ажиллагаа юм.

Зохиомлоор үр суулгах арга нь өндгөн эс өөрөөрөө боловсрох үе болон өндгөвч сэдээх аргийг хамт гүйцэтгэж болдог.

 

2. Энэ ажиллагааг хэн хийлгэх вэ?

Үргүйдлийн ноцтой шалтгаан (хоёр талын үрийн сувгийн битүүрэл, эрэгтэй үргүйдэл/хүнд/, эндометриоз)-тай тохиолдлоос гадна дараах нөхцөлд зохиомлоор үр суулгалтыг хийнэ.

- Шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл

- Эрэгтэй үргүйдэл /хөнгөн/

- Өсөлтгүй өндгөн эсийн үргүйдэл

- Эндометриоз /хөнгөн/

- Умайн хзүүний үрэвсэл гэх мэт.

 

3.Зохиомлоор үр суулгалтанд бэлтгэх дараалал

 

² Зохиомлоор үр суулгах өдөр төлөвлөсөн цагаас 2 цагийн өмнө нөхөр нь эмнэлэгт ирж үрийн шингэнийг гарган авна.

² Судалгааны өрөөнд гарган авсан эр бэлгийн эсийн дотроос хамгийн идэвхитэй гэсэн эр эсийг ялган хөдөлгөөнийг сэргээж зохиомол үр суулгалтанд ашигладаг зориулалтын гуурс /catheter/ руу хийнэ.

² Зохиомлоор үр суулгах ажиллагааны үед өвдөлт бараг байхгүй учраас мэдээ алдуулах шаардлагагүй.

 

4. Зохиомлоор үр суулгах ажиллагааны дараалал

 

Ø Энэ ажиллагааг амбулторын эмчилгээний өрөөнд хийх ба умайн хүзүүгээр дамжуулан эр бэлгийн эсийг зориулалтын нарийн гуурсаар умайн дотор талд байрлуулна.

Ø Ажиллагааны дараа 5-10 минут орчим хэвтэж байгаад шууд хэвийн амьдралдаа орох боломжтой. Доошоо урсаж гарах болон бэлгийн харьцаанд орсон ч тус ажиллагааны үр дүнд ямар нэг нөлөө байхгүй.

Ø Зохиомлоор үр суулгах ажиллагаанаас 2 долоо хоногийн дараа жирэмсний тестээр жирэмсэн эсэхээ шалгана. Үүнээс өмнө сарын тэмдэг ирсэн ч жирэмсэн эсэхийг шалгах нь чухал юм.

 

5. Зохиомлоор үр суулгах ажиллагааны үед жирэмслэх үйл явц

 

6. Зохиомлоор үр суулгахад ашиглах эмх цэгцтэй болсон эр бэлгийн эсийн байдал

 

7. Зохиомлоор үр суулгахын тулд зайлшгүй хийгдэх шинжилгээ

 

ü Умайн хөндий болон үрийн сувгийн зураг авалт: Хоёр талын үрийн суваг битүүрсэн эсэхийг шалгах

ü Үрийн шингэний шинжилгээ: Эр бэлгийн эсийн найрлага болон хөдөлгөөнийг хянаж үр суулгахад тохиромжтой эсэхийг шалгах

 

- Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэг-

Утас: +82-10-5510-4494 / www.mizmedi.com