"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
/Polycystic Ovary Syndrome, PCOS/
Хэвийн үйл ажиллагаатай өндгөвчнөөс сар бүр нэг ширхэг өндгөн эс боловсорч гадагшилдаг.
Харин эсрэгээрээ хам шинжтэй буюу үйл ажиллагаа нь хэвийн бус өндгөвчинд өндгөн эс гүйцэт боловсорч гадагшилж чадахгүйгээр өндгөвчиндөө уйланхай буюу киста болон үлдэж дээрх зурган дээр байгаачлан хэлбэртэй болдог.
Өндгөвчний хатууралт уйланхайжих хам шинж гэж юу вэ?
Сарын тэмдэг тогтворгүй ирэх, батга гарах, үргүйдэл зэрэг олон янзын шинж тэмдэг илэрсэн жирэмслэх боломжтой эмэгтэйчүүдийн 5-10%-с,өндгөн эс боловсрохгүй байх буюу үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 30-75% -с энэ өвчин илэрдэг байна.
Эрт үед нь илрүүлж, оновчтой оношлуулж эмчлэхгүй тохиолдолд эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин үүсэхээс гадна эндометрийн хорт хавдар, хөхний хорт хавдар зэргийг үүсгэх өндөр магадлалтай.
Өндгөвчний хатууралт уйланхайжих өвчний шинж тэмдэг:
1.Сарын тэмдэг тогтворгүй ирэх
Сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаас хоцорч ирэх юмуу огт ирэхгүй байх, маш бага хэмжээгээр ирэх эсвэл хэт их хэмжээгээр цус алдах гэх мэт.
2.Арьс болон гоо сайхны хамааралтай өөрчлөлт
-Батга
-Эрэгтэй хүнийх шиг сахал, үс ургах /нүүр, цээж, их бие/
-Үс халцрах, үс унах
-Арьсны өнгө өөрчлөгдөх
3.Үргүйдэл
4.Таргалалт болон хэт таргалалт
Өндгөвчний хатууралт уйланхайжих өвчний бусад хам шинж:
1.Таргалалт
2.Чихрийн шижин
3.Зүрх судасны өвчин
4.Эндометрийн эдийн хэт өсөлт, Эндометрийн хорт хавдар
Шаардлагатай шинжилгээ:
1.Цусны шинжилгээ
Сарын тэмдгийн 2-3дах өдөр, шинжилгээг өглөө эрт өгвөл сайн.
üГормоны шинжилгээ
FSH, LH, Testosterone, DHEAS, TSH, PRL,
üӨлөн үеийн цусан дах сахрийн хэмжээ болон инсулин, чихрийн шижин болон зүрх судасны өвчнөөс урдчилан сэргийлэх зорилготой.
2. Эхо шинжилгээ
Өндгөвчний огтлолоос 10мм-с бага хэмжээтэй 5-с дээш тооны жижиг уйланхай буюу сувдан хүзүүний зүүлт мэт хэлбэртэй зүйл шинжилгээгээр ажиглагдвал үүнийг өндгөвчний хатууралт уйланхайжих өвчин гэж оношилдог.
3.Таргалалтын шинжилгээ
Биеийн өндөр, биеийн жин болон өөхний хэмжээг хэмжих
Өндгөвчний хатууралт уйланхайжих өвчний эмчилгээ:
Энэ өвчний үед одоо илэрч буй шинж тэмдгийг арилгахаас гадна бусад хам шинжээс урдчилан сэргийлэхийн тулд тогтвортой эмчилгээ зүйлшгүй хэрэгтэй.
①Биеийн жинд анхаарах
②Өндгөвийг сэдээх:жирэмсэн болохыг хүссэн үед эм эсвэл тариа ашиглана.
③Жирэмслэлтээс хамгаалах эм
Эрэгтэй гормоныг багасгаж батга болон үс сахал ургах зэрэг шинж тэмдгийг эмчилнэ.
④Progesterone
Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулсанаар умайн салст бүрхүүлийг хамгаална.
⑤Инсулины хэмжээг багасгах эм /Metformin гэх мэт/
Цусан дах сахрийн хэмжээ болон инсулины хэмжээг багасгаснаар эрэгтэй гормоныг багасгаж, бусад хам шинжээс урдчилан сэргийлнэ.
⑥Бусад шинж тэмдэг илэрвэл зохих эмчилгээг хийнэ.
Шинжилгээний хариу болон шинж тэмдгээс хамаарч зохих эмчилгээг хийх учраас мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй чухал юм.
MizMedi эмнэлэг
Утас: 010-5510-4494
www.mizmedi.com