Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛ ??

Уншсан 1409 vote 0 2012.11.20 15:13:51

                         Эрэгтэй үргүйдлийн клиник - Miz Мedi

 

 

Үргүйдэл гэж юу вэ?

Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийг оношлох шинжилгээний арга

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээний арга

 

 

Үргүйдэл гэж юу вэ?

 

 

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ. Гэвч үүнийг жирэмслээгүй тохиолдол гэх болохоос жирэмслэх боломжгүй гэсэн утга биш юм.

 

 

Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?

 

 

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас Солонгос улсад гэрлэсэн 10 хос тутмын нэг нь үргүйдэлтэй гэж гарсан байна. Үргүйдэл гэхээр эмэгтэйгээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Яг үнэндээ үргүйдлийн 33% нь эрэгтэй талаас хамаарч, 20% нь эмэгтэй эрэгтэй хоёулаа ямар нэг асуудалтай байх ба, 50% эрэгтэйгээс шалтгаанаас үргүйдэлтэй тохиолдол нь нийт гэрлэсэн эрэгтэйчүүдийн 5-10%-г эзэлж байна.

 

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

 

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь 2 ангилдаг.

Эр бэлгийн эс байгаа ч эр эсийн тоо цөөн болон хөдөлгөөний чадвар нь тааруу байх тохиолдлыг Олигозоосперми (Оligospermia) гэнэ. Харин үрийн шингэний дотор эр бэлгийн эс нэг ширхэг ч гарахгүй тохиолдлыг Aзоосперми (Azoospermia) гэж нэрлэдэг.

Хэдийгээр үрийн шингэний шинжилгээгээр хэвийн гарсан боловч үрийн шингэн дархлааагүй байх юмуу эр бэлгийн эсийн толгой хэсгийн DNA бүтцэд гажиг үүссэн байх тохиолдол ч үргүйдлийн шалтгаан болдог.

 

 

Олигозооспермийн гол шалтгаанууд:

 

 

1.      Вений судасны бүдүүрэл

Төмсөгний венийн судас бүдүүрч мушгирсан байдлыг хэлдэг. Нийт эрчүүдийн дунд 15-20%, үргүйдэлтэй эрчүүдийн дунд 25-40% тохиолддог. Ихэнхдээ зүүн талд байдаг. Үргүйдэлд хүргэдэг шалтгаан нь өргөссөн венийн судас төмсөгний халууныг ихэсгэсэн, хүчилтөрөгчийн хангамжийг бууруулсний улмаас болж гормоны тэнцвэр алдагдан эр эсийн амьдрах чадварт муугаар нөлөөлдөг байна.

 

 

2.      Халдвартай эр эс

Эр бэлгийн эс гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах, мэс засал, венийн судасны бүдүүрэл зэргээс болж эр эсийг ялгаруулдаг төмсөгний дотор хана задарч дархлаагүй эр эс гадагшилснаар эр эсэд вирус халдварлах магадлалтай. Энэ вирус нь эр эсийн гадна талд наалдан хөдлөх чадварыг бууруулж эр эс өндгөн эс рүү хатгаж ороход саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эсийн тоо болон хөдөлгөөн хэвийн гарах ч үр тогтох чадвар нь хэвийн бус гарч үргүйдлийн шалтгаан болдог.

 

 

3.      Гормоны өөрчлөлт

Төмсөг болон өнчин тархинаас ялгарах гормон нь эр бэлгийн эс бүрэлдэн тогтоход оролцдог ба энэ гормон нь маш багаар ялгарах юмуу гормоны тэнцвэр алдагдвал Олигозоосперми юмуу бүр хүнд тохиолдолд Aзоосперми буюу эр эс байхгүй гэж гарах магадлалтай.

 

 

4.      Өнгөтэй үрийн шингэн буюу Рyospermia

Урд өмнө нь бэлгийн замын халдварт өвчин болон үрэвсэлт өвчин тусч байсан болон одоогоор энэ төрлийн өвчтэй байгаа эрэгтэй хүний үрийн шингэнээс халдвартай эс болох цусны цагаан эс олноор гарч энэ нь цусны цагаан эснээс ялгарах дархлааны бодис юмуу идэвхитэй хүчилтөрөгч нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон чадварыг бууруулж үргүйдэлд хүргэдэг.

 

 

5.      Тамхи

Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна. Эмэгтэй хүний хувьд өндгөн эс боловсрох чадварт муугаар нөлөөлдөг байна.

 

 

6.      Архи

Архаг хэлбэрээр архийг уувал эрчүүдийн төмсгийг агшаахаас гадна цусан дах эрэгтэй гормоныг багасгаж эр эсийн тоо, хөдөлгөөн болон хэлбэрт өөрчлөлт оруулдаг. Мөн их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцдог байна.

 

 

 

7.      Бусад шалтгаан

Төмсөгний үрэвсэл болон бусад илрээгүй төмсөгний эмгэг, ажлын орчин, саун, сүүлийн үед авсан илрээгүй ямар нэг өвчин гэх мэт.

 

 

Азооспермийн шалтгаанууд:

 

 

Азоосперми нь үрийн шингэний гадагшлах суваг бөглөрснөөс болсон Битүүрэлтэй Азоосперми, төмсөгнөөс эр бэлгийн эс боловсорч байгаа боловч өөрчлөлттэй, Битүүрэлгүй Азоосперми гэж хуваадаг.

 

 

-         Битүүрэлтэй Азоосперми

    Бактерын халдвраас болсон битүүрэл–Урд өмнө нь төмсөгний дайврын үрэвсэл болон төмсөгний үрэвсэл тусч байсан тохиолдолд хэт үрэвслийн урхаг, хор нөлөөнөөс болж эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрснээр Азоосперми болдог. Энэ мэтчилэн хурц үрэвслээс гадна бэлгийн замын халдвар болон сүрьеэ зэргээс төмсөгний дайвар болон үрийн шингэн дамжих сувагт архаг үрэвсэл үүсч эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрэх тохиолдол бий.

    Эр бэлгийн эс гадагшлах суваг төрөлхийн битүү Азоосперми – Маш ховор тохиолдол боловч төрөлхийн эр эс гадагшлах суваг бүрэлдэн тогтоогүй үед төмсөгнөөс эр бэлгийн эс хэвийн байдлаар боловсрон гарах ч дамжих суваг байхгүй учраас гадагшилж чадахгүй тул үрийн шингэний шинжилгээгээр Азоосперми гэж гардаг.

 

 

-         Битүүрэлгүй Азоосперми

Үргүйдлийн оноштой нийт хүмүүсийн 1-5%-д энэ шалтгаан байдаг ба эр эс бүрэлдэхгүй байгаа юмуу үйл ажиллагаа хэвийн бус тохиодлыг төмсөгнөөс эд эс авах шинжилгээгээр нотлох хэрэгтэй. Үүний гол шалтгаан нь :

    Төмсөгний буруу байрлалын эмгэг (Крипторхиз) болон венийн судасны бүдүүрлийн хүнд тохиолдолд.

    Химийн эмчилгээний дараа

    Хүрээлэн буй орчны нөлөө

    Kleine Pelter –н хам шинж гэх мэт хромсоны өөрчлөлттэй үед – Өндгөн эс болон үрийн шингэний боловсрох явцад өөрчлөлт орж хромсоны тоо нэмэгдэх юмуу бүтцэд нь өөрчлөлт гарах тохиолдлыг хэлэх ба энэ тохиолдолд эр эс боловсрох явцад саад учруулж Азоосперми оноштой эрэгтэй үргүйдэл болдог.

    Y хромсоны үргүйдлийн удамшил–Төмсөгний хүчин зүйлс нь удамшлын болон удамшлын бус байж болно. Хромсоны үргүйдлийн удамшил нь шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл буюу Азоосперми оноштой хүмүүсийн 15%-с илэрдэг байна.

    Шалтгаан нь тодорхойгүй–Үргүйдлийн оноштой олон хүнээс дээр дурьдсан үргүйдлийн шалтгаанууд тодорхой болж илэрдэггүй. Үүний учир нь эр эсийн бүрэлдэх явцад маш олон тооны ген болон хянах элементүүдтэй хамааралтай байдаг ба сүүлийн үеийн оношилгооны аргаар үүний нэгээхэн хэсгийг л мэдэх боломжтой юм.

 

 

Эрэгтэй үргүйдлийг оношлох шинжилгээ

-         Үргүйдлийн чиглэлээр олон жил ажилласан дадал туршлагатай эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн үнэн зөв оношилгоо

-         Компьютроор үрийн шингэнийг задлан шинжилдэг нарийвчилсан үрийн шингэний шинжилгээ

-         Гормоны шинжилгээ болон эр эсийн халдвартай эсэхийг тогтоох шинжилгээ

-         Шулуун гэдэсний эхог ашиглан даавар ялгаруулагч болон үрийн шингэн дамжих сувгийн шинжилгээ

-         Төмсөгнөөс эс авах шинжилгээ

-         Хромсон, үргүйдлийн генийн шинжилгээ, эр эсийн доторх DNA шинжилгээ.

 

 

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

 

 

Олигозооспермийн тохиолдол

 

 

: Үрийн шингэний шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр нь өөрчлөлттэй үед.

 

 

1.     Венийн судасны бүдүүрэл

Үрийн шингэний шинжилгээ хэвийн бус гарсан үед үзлэг болон хуухнаг (хушга)-н эхо шинжилгээгээр венийн судас бүдүүрсэн эсэх нь тогтоогдвол венийи судасны бүдүүрлийг арилгах мэс засал хийгдэнэ(ихэвчлэн зүүн талд). Энэ үед эхнэрийн үргүйдлийн асуудалтай эсэх болон насыг харгалзан үзэж зохиомлоор үр суулгах, үр шилжүүлэн суулгах эсэхээ шийднэ. Мэс заслын дараах үрийн шингэн шинжилгээний сайжралт нь 70% ба 1 жилийн дотор жирэмслэх магадлал нь 40-50%-тай болдог.

 

 

 

 

2.     Гормоны өөрчлөлт

а. Калманы гажиг – Гормоны аргаас хамгийн үр дүнгээ өгдөг арга нь эр эсийг бүрэлдэхэд оролцдог өнчин тархины гормоныг солих үйлчилгээтэй тариаг долоо хоногт гурван удаа тарих ба энэ нь хүнд хэлбэрийн Азоосперми оноштой хүнд ч үр дүнгээ үзүүлдэг.

 

 

б . Эмэгтэй, эрэгтэй гормоны тэнцвэргүй байдал – Хэвийн үед, эрэгтэй гормон нь эмэгтэй гормонтой харьцуулахад 15 дахин их байдаг бол 10 дахин бага гарсан тохиолдолд гормоны тэнцвэргүй байдлаас болсон эрэгтэй үргүйдэл гэж үздэг. Энэ үед Arimidex гэх эмэгтэй гормоны хэвийн хэмжээг зохицуулах үйдчилгээтэй тариаг хэрэглэвэл үр дүнгээ өгдөг.

 

 

в . Шалтгаан нь тодорхойгүй эрэгтэй гормоны багасалт, өөрчлөлт – Энэ үед Clomiphene болон HCG зэрэг гормоны эм, тариаг хэрэглэсэн хүмүүсийн талаас бага хувьд нь үр дүнгээ өгдөг.

 

 

Азооспермийн тохиолдол

 

 

1.     Мэс заслын аргаар эмчлэх боломжтой тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед мэс заслын аргаар эмчлэх боломжтой ба энэ нь үрийн шингэнээс эр эс гарах боломжтой болгож өгнө. Үрийн шингэн дамжих суваг битүүрсэн үед сувгийн бөглөөг гаргах мэс засал, төмсөгний дайврын орчимд бөглөрсөн бол үрийн шингэн дамжих сувгийн болон төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал хийгдэх ба энэ нь мэс заслын тусгай микроскопыг ашиглан хийдэг. Эр бэлгийн эс үрийн шингэнээс амжилттай гарах тохиолдол нь үрийн шингэн дамжих сувагт хийсэн мэс заслаар 90%, төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал нь 50% орчим нь амжиллтай болдог.

Үрийн суваг орчимд бөглөрсөн бол шээсний сувгийн зориулалтын дуранг ашиглан үрийн сувгийн эхлэлд зүсэлт хийж эмчилнэ.

 

 

2.     Мэс заслын аргаар эмчлэх боломжгүй тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед үрийн шингэн дамжих суваг төрөлхийн байхгүй тохиолдолд, олон газар бөглөрсөн юмуу төмсөгний дайврын амсараас эхлээд бөглөрсөн тохиолдолд мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй юм. Ийм үед төмсөгний дайвар эрхтэнгээс эсвэл төмсөгнөөс эр эс гарган авч, гарган авсан эр эсийг өндгөн эсийн дотор руу шууд тарьж хийснээр үр хөврөл явуулж үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийнэ. Нэг удаагийн үр шилжүүлэн суулгах ажилбараар амжилттай жирэмслэх магадлал 40%-тай байдаг. Үүнээс үлдсэн эр бэлгийн эс юмуу төмсөгнөөс авсан эсийг хөлдөөн хадгалж болох ба дараа удаагийн үр шилжүүлэн суулгалтанд үүнийг ашиглаж болох тул дахин шинжилгээ эмчилгээ хийх шаардлагагүй давуу талтай.

 

 

Битүүрэлгүй Азоосперми

Урд нь, төмсөгний үйл ажиллагаа нь чадваргүй учраас ямар нэг бөглөрч битүүрсэн зүйлгүй хэрнээ Азоосперми оноштой хүмүүс эмчилгээний арга байхгүй учраас хүүхэд үрчилж авах юмуу донорын эр бэлгийн эсийг ашиглан зохиомлоор үр суулгах аргийг хэрэглэхээс өөр аргагүй байлаа.

Харин өндгөвчийн дотор руу эр эсийг шууд тарьж оруулах арга бий болж хөгжсөнөөр төмсөгнөөс нэг ширхэг эр эс олдож гарсан тохиолдолд тэр эр бэлгийн эсээр жирэмслэх боломжтой болсон юм. Гэвч эр эсийг хайж олох хэрэгтэй болдог. Эд эсийн шинжилгээнээс маш бага тоотой ч гүйцэт өсөлттэй бие гүйцсэн эр эс гарсан тохиодолд 90-с дээш хувьд нь эр эс гарган авах боломжтой боловч, эр эс гарсан ч бие гүйцсэн эр эс гарган авч чадаагүй, бие гүйцэх явцдаа өсөлт нь зогссон байх тохиолдолд 40%, эр эс огт гараагүй Азооспермийн үед 15%-р багасч олддог.

 

 

Жижиг зүсэлт хийж төмсөгнөөс эр эс гарган авах мэс заслын арга

Битүүрэлгүй Азооспермийн тохиолдолд мэс заслын микроскопыг ашиглан эр эсийг бий болгодог төмсөгний эсээс сонгон авах арга. Зурган дээр микроскопоор цагааран харагдаж байгаа хэсэг нь эр бэлгийн эсийн бүрэлдэж буй хэсэг.

 

 

-Мiz Medi Үргүйдлийн мэргэжлийн эмнэлэг-

Холбогдох утас: +82-10-5510-4494 / Esui8559@mizmedi.com

www.mizmedi.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6784052/be0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211344
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366616
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365246
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524261
38496 55% ХЯМД "SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / ОРЧУУЛГА мэргэжлийн эмч 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-11-23 978
38495 ТАНД ТААЛАГДАХГУЙ БОЛ ТОЛБОР 100%БУЦААЖ ОГНО / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-11-23 917
38494 2 HAALGATAI SOLONGOS HURGUGCH ZARNA 99126350 Aussie 2012-11-22 1309
38493 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-22 973
38492 egchnaraa helj uguj tus bolooch? Riki 2012-11-22 2040
38491 Internetee unegui holbuulaad-- uramshuulald ni 150.000원avaarai tsonkh 2012-11-22 808
38490 hi hot body slim geed turaadag tos ??? oyun1124 2012-11-22 1493
38489 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-22 751
38488 Визгүй хүүхдүүдийн талаар Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-22 1074
38487 CANAD RUU YAJ YARIDAGIIN BOLOO [1] az oirhon 2012-11-22 993
38486 Тамхи охидыг үргүйдэлд хүргэх аюултай Levi`s 2012-11-22 1133
38485 so-toi suuj bgaa ,ba salj bgaa [2] LOVE24 2012-11-22 1120
38484 Ирсэн хүн бүрт өдрийн зууш үнэгүй, + 50,000 воны Омега үнэгүй өгнө MAKE-UP 2012-11-21 1037
38483 ~Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ Tаун салон Mонгол таун 901 тоот. MAKE-UP 2012-11-21 877
38482 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2012-11-21 821
38481 busguichuudeesee zovlogoo huseh ni......... [3] syys 2012-11-21 1218
38480 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭЭР ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА 아름다운 2012-11-21 1077
38479 Гадаад иргэдийн хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү! Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-21 877
38478 хүүхнүүд ээ хариулаарай 소리 2012-11-21 893
38477 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-21 923
38476 shunii zah [3] mishil 2012-11-21 1095
38475 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-11-21 838
38474 ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО Гоо үзэмж 2012-11-21 860
38473 ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРСАН ШҮҮ БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯАРААРАЙ Гоо үзэмж 2012-11-21 999
38472 종합검진-Miz Medi (Эрүүл мэндийн багц шинжилгээ) MizMedi 2012-11-21 1158
38471 Eртөнц таны бодсоноос ТОД! Khos vansemberuu Hospital 2012-11-21 900
38470 hi eejvvdee shal halaah tuhai asuuya [3] mgl_clobal 2012-11-21 1335
38469 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-11-21 791
38468 tuslaarai mglchuudaa [4] naruko 2012-11-20 1896
38467 end hurimlahad busguichude helj ugnu u [2] honey1111 2012-11-20 994
38466 Сэвхийг гайхамшигтайгаар budgeruuleх сэт [1] tsonkh 2012-11-20 1229
38465 TAND INEEMSEGLEL BELEGLII shudnii emneleg 2012-11-20 1003
38464 asuuya madahbadrah 2012-11-20 917
38463 Sevkh arilgah bolon huurai het huurai arisnii buteegdehuun sanal bolgoj b.a ar shand 2012-11-20 2146
38462 huvtsas [3] mishil 2012-11-20 1173
» ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛ ?? MizMedi 2012-11-20 1409
38460 hi c-3 viz [1] michyoso 2012-11-20 989
38459 arvaitaar gereese ajul hih bolomjtoi bolloo eejuud ,busguichuudee [1] chevon 2012-11-20 1057
38458 **55% хямд**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ** ***5- CAP** 2012-11-19 879
38457 arbait baina. 8889990 2012-11-19 998
38456 Seoul * ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ** *ӨДӨР BVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА **010-7566-7074** ***5- CAP** 2012-11-19 885
38455 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-19 881
38454 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-19 1038
38453 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2012-11-19 771
38452 mungu [1] goldbell 2012-11-19 1344
배너신청
자생병원

배너신청