"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130
ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН
Энэ өвчнийг ярихад юуны өмнө судасны тухай ойлголттой болох хэрэгтэй байдаг. Хүний бие дэхь бүхий л судсыг артер (лугших судас) болон вен (намжуун судас) гэж хоёр их төрөлд ангилдаг бөгөөд лугшуун судасны даралт ихсэх үйл явцыг “цусны даралт” ихсэх 高 血 压{gao xue ya} өвчин гэдэг. Энэ бол дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл, хамгийн өргөн цар хүрээнд оршин тархаж байгаа эрүүл мэндэд хор хохирол ихтэй өвчний нэг болно. 1992 онд НҮБ-ийн эрүүл мэндийн зөвлөх Жүн Ду Хун доктор одоогоор дэлхийд жил тутам 12,000,000 (12 сая) хүн зүрх судасны өвчнөөр өвчилдөгийг мэдээлсэн бол, 2003 онд ДЭМБ-аас жил бүр дунджаар 15.000.000 (15 сая) хүн зүрх, судасны өвчнөөр нас барж байгааг мэдээлсэн байдаг. 1998 онд Хятадын зүрх судасны өвчин судлаач эрдэмтэн Хун Жо Гуан бүх хятадад арван нэгэн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй байж нийт нэг дуншуур хүн энэ өвчинд нэрвэгдээд байгааг хэлжээ. Цусны даралт өндөржих өвчин нь орчин үед амь насанд аюултай байгаа гол өвчнүүдийн нэг үүсвэр учраас энэ өвчний талаар өргөн ойлголттой болж эртнээс урьдчилан сэргийлж, зөв зохистой арга хэмжээг авч чадсанаар хүндрэлээс зайлсхийх боломж нээгддэг.
Цусны даралт ихсэх өвчин нь хөнгөнөөс архаг шат руу аажмаар шилжиж зүрх, тархи, судасны өвчин болж хөгжих тал бий. Иймээс эрт мэдэж эхний буюу дунд үе шатанд нь сайтар сэргийлэх арга барилыг өөрийн болгож улмаар байнга эмчлүүлдэг эмч, эмнэлэгтэй болж жилд хэд хэдэн удаа үзүүлэн хянуулж байх нь энэ өвчний эдгэрэлтийг түргэсгэж, сэргийлэх нөхцөлийг хангана. Хүн гэдэг цусаар тэжээгддэг бөгөөд цус нь бидний яриад байгаа бүх судсаар, даруй зүрх судасны агшилт, тэлэлтийн хүчээр тасралтгүй эргэлдэн гүйж бүх биед тархан эд эсийг тэжээн амьдруулж байдаг. Тиймээс цусыг агуулан гүйлгэж байгаа судас тэр тусмаа лугшуун судас ямар нэгэн шалтгаан, хүчин зүйлээс болж даралт нь ихсэх үзэгдлийг цусны даралт өндөржих өвчин гэж ярьж байгаа юм. Хүний амьдрах, амь насны үйл ажиллагаа дэндүү нарийн байдагтай нэгэн адил судас буюу түүний даралтанд нөлөөлөх хүчин зүйл бас нарийн төвөгтэй байдаг. Цусны даралт ихсэх өвчний шалтгааныг анагаахын шинжлэх ухаанд одоо хүртэл бүрэн гүйцэд нотлогдоогүй гэж үздэг билээ. Уншиж судалсан ном зохиол болон 20 гаруй жилийн эмчилгээний туршлагаа үндэслэн тус өвчнийг үүсгэх шалтгаан нөхцөлийг дараах байдлаар тайлбарлая.
Уур бухимдалын шалтгаан: Уур бухимдал гэдэг нь сэтгэл зүйн олон хувирамжийн доторх адил бус хоёр үзэгдэл юм. Нэг нь нэгнээсээ эх авсан эгч дүү хоёр шиг байнга холбоотой байдаг. Ер нь үг, бодол, сэтгэл бүхэн тодорхой хүчийг агуулж, байдаг бөгөөд ажил амьдралаас үүссэн бухимдал нь ямагт уур хилэнгийн эхлэл үүсвэр болж байдаг. Уур бухимдал бол сэтгэлгээний сөрөг урсгалын ахлагч мөртөөн түүний хор хөнөөл, хүчин чадлыг үндэслэн олон үе шат хэлбэрт хувааж болно. Жишээлбэл: Дургүйцэх, уурлан бухимдах, уурлан царай барайх, уур хилэндээ манарах зэрэг нь уур бухимдлын адил бус үе шатууд юм. Бүх зүйлийг тоо буюу чанарын үзүүлэлтээр баримжаа болгодогтой нэгэн адил уур бухимдлаас гарах сөрөг муу хүчийг дараах байдлаар авч үзвэл:
Дургүйцэл нь сэтгэл тааламжгүй байдлыг үүсгэж, бие сэтгэлд нөлөөлөх хор хөнөөлийн хүч нь 5-10 % орчим байж удаан үргэлжлэх буюу давтагдвал бухимдлын нэг хэлбэр болж хувирна.
Уурлаж бухимдах Энэ нь дургүйцлийг давж бухимдах үед биед нөлөөлөх хорын хэмжээ нь 10-25%- ийн үзүүлэлттэй гарч ирдэг сөрөг урсгал бөгөөд удаан үргэлжлэх буюу олонтоо давтагдвал эрүүл мэндэд нөлөөлж эхэлнэ. Бухимдал үүсэх шалтгаан олон бий. Уурлах бол зөвхөн нэг хүчин зүйл нь юм.
Уурлаад царай барайх: Богино хугацаанд уур бухимдлын хар уур сэтгэл мэдрэлээр дамжиж, бүх биеийн хялгасан судсыг түр зуурын чанартай агшилтын байдалд оруулдаг. Үр дүнд нь гадна дүр төрх, нүүр царай цайрч барайх буюу улайж мэнчийнэ.Энэ үед зүрхний хэмнэл хялгасан судасны агшилт, цусны даралт тодорхой хэмжээнд хөдөлсөн байдаг. Сөргөөр нөлөөлөх тооны хувь нь 30-50 хүрч, олон давтагдвал зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх өвчнийг үүсгэнэ.
Уур хилэндээ манарах гэдэг нь уур бухимдлын нэлээд өндөр тун хэмжээ юм. Түүний хор уршгийг тоогоор жишвэл хамгийн багадаа л 60-90%- д хүрсэн байдаг. Энэ үед цусны даралт, зүрхний хэмнэл алдагдах, сэтгэл мэдрэлийн өвчин үүсгэх аймшигтай үе шат тул анхаарах хэрэгтэй.Ямар ч байдалд уурлаж хилэгнэхгүй байх нь өөртөө буюу бусад хүмүүст тустай. Уур хилэндээ шатах үед хүмүүсийн ухамсарт байдал алдагдах, цочмог буюу гэнэтээр зүрх судсанд хүчтэй агшилт өгч зүрх зогсох, даралт харвах, солио мэдрэлийн өвчинд шилжих зэрэг олон эгзэгтэй үеүд нуугдаж байдаг. Энэ үе бага зэрэг л хэтэрвэл “Уурлаад үхчихлээ” гэж хэлдэг. Миний бие 2005 онд бичсэн “Эрүүл мэндийн бяцхан зөвлөмж” номдоо “Уур бол өөрийгөө алах тэсрэх бөмбөг” гэж уур хилэнгийн энэ шат үеэс сэдэвлэн бичиж байсан билээ. Хүмүүсийг уурлуулан, хороох үзэгдэлт кино, үлгэр, домог, ном, зохиол олон байдаг нь мөн уур хилэнг өдөөн асааж, энэхүү эгзэгтэй мөчийг ашигладаг явдал болно.
Уур бухимдал нь сэтгэлийн сөрөг, хурц, сэдэлт ихтэй үйл явц учраас тэр нь зүрх, мэдрэл, цусны судсанд маш хялбар нөлөөлж цусны даралт өвчнийг үүсгэх шалтгаан болно. Уурлах, инээх, баярлах, гомдох нь хэдийгээр физиологийн хэвийн үзэгдэл гэдэг боловч тоо хэмжээнээс хамаарч эерэг, сөрөг гэсэн хоёр үр дүнг байнга гаргаж байдаг. Уур хилэнгийн тухай олон сургааль номлол байдгаас ганц нэгийг дурдвал бурхан багшийн сургаал “Бодь мөрийн зэрэг”-т (Мянган өдрийн цуглуулсан буянаа нэгэн цагийн уур хилэнгээр сарниулдаг) гэсэн байдаг. Хятад анагаах ухааны онолоор өвчин үүсгэх дотоод долоон шалтгааны нэг нь уур хилэн гэсэн байдаг. Ардын үгэнд “Уул морийг зовооно, уур биеийг зовооно” гэсэн үг ч бий.
Тослог, чихэрлэгт хэт шунах шалтгаан: Цусан дахь тос холестрин буюу чихэрлэг ихэдвэл цус өтгөрч, цусны даралт ихсэх өвчин болно гэдгийг бараг хүн болгон мэддэг атлаа түүнтэй тэмцэх асуудлыг ажил хэрэг болгох нь үнэндээ ховор байдаг.Энэ бол нөгөө л хүн өөрийгөө дийлж чадахгүйтэй холбоотой учир юм. Тос холестрин бол гарцаагүй цус өтгөрөх, судас нарийсах, цусны даралтын нэг гол шалтгаан гэдгийг анагаахын шинжлэх ухаан байнга ярьж байдаг болохоор энд арай өөр өнцгөөс хөндөж ярих болно. Мах махан бүтээгдэхүүнд зөвхөн тос, холестрин гэсэн хор байдгаас биш өөр хоргүй гэж боддог нь том эндүүрэл юм. Мал аж ахуйгаар голлосон мах, тос өргөн хэрэглэдэг хүмүүст энэ үзэл баримтлал төдийлөн таатай сонсогдохгүй байхаа. Гэхдээ энэ бол хүн ардын эрүүл мэндтэй холбогдсон асуудал болохоор хэн бүхний сонорт хүргэх ёстой юм. Одоо ярих гэж буй зүйл нь өөх, тос биш харин махны хор юм. Сайн мах, цэвэр мах, шинжилгээ үзлэгт орсон, эрүүл, шим тэжээлтэй мах гэж олон хүмүүс махны сайн талыг ярьж, хортой гэдгийн эсрэг байр суурийг илэрхийлэх нь дамжиггүй юм. Тэгэх ч ёстой, үнэхээр маханд хор байдгийг хэн нэгэн хүнд ойлгуулахад бэрх асуудал билээ. Гэтэл маханд гарцаагүй “Хорт бодис” агуулагдаж байгааг мэдэрчихээд ярилгүй өнгөрөх нь эрүүл мэндийн чиглэлээр ном бичиж байгаа эмч хүнд байж болохгүй асуудал юм гэхдээ маш зөв ойлгох хэрэгтэй. Идвэл хордоно гэсэн үг биш, хэтрүүлж удаан хугацаанд хэрэглэвэл хор болдог, аманд орох амттан бүхэн алс холын хор агуулдгийг хэн ч мэдэхгүй, мөн үгүйсгэхийн аргагүй асуудал билээ. Орчин үед улам бүр ихсэн газар авч байгаа зүрх судасны өвчин, цус өтгөрөх, цусны даралт ихсэх, саа өвчин, таргалалт, тал харвалт, цөс, нойр булчирхайн өвчин, чихрийн шижин, элэгний өөхжилт гээд маш олон өвчнүүд мах, тостой ямар нэгэн хэмжээгээр холбоотой байдгийг шинжлэх ухаан нотлоод байна. Иймээс мах тосны хэрэглээг хянах шаардлага зайлшгүй гарч ирж байгааг зөв талаас нь хүлээн авах хэрэгтэй.
Амьдрал дээр байнга махан хоолоор хооллож зуршсан хүмүүсийг 3-5 өдөр махны бараа харуулахгүй бол эдгээр хүмүүсийн бие махбод нь сулдаж, сулбайгаад ямар ч эрч хүчгүй өөр хоолоор хоолшихгүй болдгийг бид мэднэ. Энэ юуг харуулж байна вэ гэвэл махан хоолны хор шунал нь “дон” өөр ямар ч хоол хүнснээс хавьгүй илүү байж бие махбод зөвхөн тэр зүйлээ нэхэж байгаагийн илрэл юм. Ялангуяа махны энэ донтуулах хүч нь шинэ мах, сайн малын маханд бүр их бий. Хөгшид үр хүүхэддээ “Шинэ шөлийг хичээж уу, нэг мөсөн унтчихдаг шүү” гэж айлган сэрэмжлүүлэн сургадаг. Миний бие дөнгөж эмч болсны дараа хөдөөгийн нэгэн айлд хонох болж айлын хөгшдийн яриаг сонсоод цочирдож байсан билээ.
Тэд “Талийгаач хэн гуай мөн ч хайран хүн шүү. Манайхан нэг шинэ шөл гаргаж таарсан юм. Хэдэн өдөр адууны эрэлд явж ядарсан амьтан ирээд шинэ мах идэж, будаатай шөл хэдэн аяга уугаад ах нь нэг дуг хийгээд авъя гэж баруун хаяагаар хэвтсэн. Тэгээд л тэр хэвээрээ явчихсан даг. Шинэ шөл гэж үнэхээр аюултай” гэж хуучлахыг сонсоод үнэхээр эвгүй сэтгэгдэлд автаж билээ. Энэ бол хорин жилийн тэртээх явдал юм. Одоо бодвол өлсөж цангаж ирсэн хүн шинэ мах, шөлийг хэтрүүлсэн бололтой. Саяхан би ямар номоос харснаа санахгүй байна, юу ч гэсэн малын шинэ мах, цуснаас сүнс нь замхарч амждаггүй тул шүүрхий мах идвэл бүр хортой, том нүгэл гэж бичсэнийг цээжлэн хоцорсон билээ. Наранд халсан шинэ мах идвэл гэмтэж, элэгний өвчний үед мах идвэл эдгэрэлт удаан ужиг болдог ба мах идэгсдийн өвчний нян вирус бэхжиж эм танд хялбар устахгүй болдог тал бий. Галын бурхан гэгддэг Махатма Мориягийн “Агни иог” хэмээх алдарт сургаалд мах идэх нь хорт мансууруулах бодис хэрэглэснээс илүү хортой гэсэн байдаг. Номч Боб Фриселл алсан (үхсэн) амьтны махыг амьд амьтад идээд байна гэхлээр нэг л ойлгомжгүй санагдана гэж өгүүлсэн байдаг.
Гэгээрсэн их багш Чин Хай “Агшин зуур билэг нээгдэхийн түлхүүр” сургаал номондоо “Mах иддэг бүхнийг зан төрхийн талаар хэрцгий, түрэмгий, догшин байдаг. Үүнийг яаж мэдэх вэ? гэвэл махчин амьтан болон өвсөн тэжээлт хоёрыг харьцуулаад үзвэл зөрөө нь харагдана” гэсэн байдаг. Эрүүл мэндээ бодсон ч тэр, ухамсарт хүн гэдгээ бодсон ч тэр амьтан нядалж хооллоод байх нь зөв эсэхээ бодох цаг болсон юм шиг санагдана.
Хятад анагаах ухаанаар олон өвчнийг эмчлэхэд мах, тосыг цээрлүүлдэг тэр тусмаа хонь, ямаа, тэмээний махыг бүр ч хорьдог. Дорно зүг явж Хятад ёсны эмчээр эмчлүүлдэг хүмүүсийг малын мах идэхээ болихгүй бол эмчлүүлээд хэрэггүй шүү гэдгийг олонтоо сонсдог байхаа. Ялангуяа арьсны өвчин, элэг цөсний өвчин, цусны даралт, таргалалт, чихрийн шижин, хавдар, харвалт зэрэг өвчнийг эмчлүүлэхэд махыг цээрлүүлдэг тал байдаг билээ. Энэ утгаараа мах тос нь өвчин үүсгэх холын шалтгаан буюу хор гэж үзэж болмоор байна.
Хорын шалтгаан: Хорын зүйл олон байдаг. Хүний дур сонирхол, шуналыг татаж улмаар хордуулж, эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, амь насыг хүртэл богиносгодог олон хорын нэг бол тамхи юм. Өдөрт 35-85 ширхэг тамхи татагсад 15-25 жилийн нас богиносно гэж ДЭМБ-аас мэдээлж байсан. Английн судлаач нэг ширхэг тамхи нь амь наснаас 11 минутыг хороодог гэж үзсэн байдаг бол Америкийн нэгэн судалгаанд өдөрт 20-30 ширхэг тамхи татдаг хүмүүс ойролцоогоор 6-6,2 жилийн нас богиносдог гэж үзсэн. Нэг тамхичин хүний өдрийн хэрэглэх тамхины зардал нь нэг ядуу айлын бүтэн өдрийн амьдралын зардалтай тэнцдэг. Хятад улсад жилд 110 сая хүн тамхинаас болж эрүүл мэндээрээ хохирдог. Дэлхийн хэмжээнд жилд 3,000,000 гаруй хүн тамхинаас шалтгаалсан өвчнөөр нас бардаг бөгөөд өдөрт 8,000 орчим хүн өртдөг гэсэн байдаг. Дэлхийн хэмжээнд жил бүр 15,000,000 гаруй хүн зүрх судасны өвчнөөр, 7,000,000 хүн хавдраар, 17,000,000 хүн төрөл бүрийн халдварт өвчнөөр нас бардаг гэж 2003 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
Ядаргааны шалтгаан: Цаг үе нийгмийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн амьдрахаар хүн бүхэн хөдөлмөрлөж илүү ихийг хийх болсон нь ядаргаа, стресс, бухимдлыг үүсгэх шалтгаан болоод байна. Энэ нь мэдрэл болон хялгасан судасны уян чанар, тэлж, агших чадамжинд нөлөөлж цусны даралт өвчнийг буй болгодог үндсэн шалтгааны нэг болсоор байна.
Бусад шалтгаан: Аж амьдралын дарамт ачаалал, удаан хугацаанд нойр муутай явах, хөдөлгөөний дутагдал,бүгчим халуун орчинд ажиллаж, амьдрах, сэтгэл зүйн тайван бус, тав тухгүй байдал, давслаг, шорвог идээгээр хооллох зуршил нь судасны нарийсал, хатуурал, хэт таргалалт, зүрхний зарим өвчин, цусны даралт ихэсгэх дам шалтгаан болно. Цусны даралт өндөржих өвчин нь таргалалт, цус өтгөрөх, цусан дахь тос холестрин харьцангуй өндөр явах,чихрийн шижин, нойр муудах зэрэг дөрвөн их хүчин зүйлээс гол шалтгаалан үүсдэг.
Бөөрний шалтгаан: Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, жижиг бөөмийн үрэвсэл, бөөрний хялгасан судасны өөрчлөлт, бөөрний дээд булчирхайн өвчний үед цусны даралт ихсэх өвчин үүснэ.
Цусны даралт ихсэх өвчний оношлогоо, эмчилгээ
Насанд хүрсэн хүний дээд даралт 120, доод даралт 80, тавиас дээш насны хүмүүсийн дээд даралт 140, доод даралт 90 мөнгөн усны багана байхыг хэвийн гэж үздэг. Ямар ч байдалд дээд даралт 160, доод даралт 95 мөнгөн усны баганаас давахыг даралт ихсэх өвчинд тооцно. Энэ үед толгой эргэх, чамархайн судас лугших, хүзүү шил хөшиж, зүрх дэлсэх буюу хатгах, нүд маналзаж дотор эвгүй оргих, тайван бус, бачимдах байдал илэрнэ. Цус, шээсний шинжилгээ, зүрхний бичлэг зэргийг хавсарган оношлоход хэцүү биш. Цусны даралт ихсэх өвчний эмчилгээний хувьд шалтгаан эмчилгээ болон шинж тэмдгийн эмчилгээ гэж хуваадаг. Цусны даралт ихсэх өвчин нь амьдралын олон шалтгаанаас болж байн байн хөдөлж дээшилсээр аажмаар архаг цусны даралт ихсэх өвчин болж хөгждөг. Ялангуяа амьдралын зарим буруу зуршил, ачаалал, ядаргаа, стресс зэрэгтэй ихээхэн холбоотой тул эмчилгээ сувилгааны ямар ч үе шатанд энэ бүхэнд анхаарал хандуулах шаардлагатай юм.
Цусны даралт ихсэх өвчинтэй удаан хугацаагаар явбал зүрх томрох, зүрх, тархины цусны судасны хананд өөрчлөлт орох улмаар харвалтын шалтгаан болох магадлалтай тул энэ өвчнийг эхэн болоод дунд хугацаанд маш сайн тогтоон барьж эмчлэх хэрэгтэй юм. Өвчний талаар тодорхой мэдлэгийг буй болгож өөрийн хяналтандаа оруулж, шинжлэх ухаанчаар аж төрөх хэрэгтэй. Цусны даралтыг бууруулах энап, дибазол, каптоприл, адельпон, резирфин, атенолол болон нү хуань жян яа ван, нао ли чинь зэрэг хятад эмээс сонгон эмчийн зөвлөгөөгөөр ууж болно. Цусны даралт ихэсдэг хүмүүст байнгын гурван цээр бий. Үүнд: Архи тамхи, давс, өөх гурав юм. Үүний дээр уур хилэн, бухимдал, дэндүү хөөрч, баярлахыг цээрлэх, нойр, хоолонд хэвийн байж, амгалан, тайван, баяр баясгалантай байх, өтгөн хэвийн гарах, бие засахад хэт дүлэхгүй байх зэрэг нь чухал байдаг. Гэрийн нөхцөлд цусны даралт хэмжих аппараттай болж даралтаа хянах, айраг цэгээ, фүүр ногоон цай, сайн чанарын ногоон цай уух зуршилтай болох шар буурцгийн төрөл дүжан, дүпү, ширхэглэг бүтэцтэй хоолыг илүү хэрэглэж ядаргаагаа богино хугацаанд тайлж сурах, хөдөлгөөн дасгалыг эрхэмлэж, биеийн жингээ барих, гал, наранд толгой зулайнаасаа халахгүйг онц хичээж, олон төрлийн ногоо жимсийг түлхүү хэрэглэх зэрэг болно.
Ардын эмчилгээний арга: Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд ямар ч өвчнийг хангалттай, үр дүнтэй эмчлэхийг хүсвэл заавал бүхэл цогцын үүднээс авч үзэхийг анхаарах хэрэгтэй юм. Эрт дээр үеийн эмч нар их, бага ямар ч өвчнийг эмчлэхдээ бие махбодод төрөлхийн байдаг арга билэг, таван махбод, хий цусны аль нэгэн хэсэгт доголдол гарсан, илүүдсэн, дутуудсан, буруудсан зэрэг өөрчлөлтийг судлан үзэж тэгшитгэн эмчлэхийг чухалд үздэг байж. Өөрөөр хэлбэл яаралтай тусламж, эмчилгээ, сувилгаа үзүүлэхийн дагуу мөн энэ өвчнийг үүсгэсэн холын нөхцөл шалтгааныг судлан, арилгана гэсэн үг. Жишээ нь: Тал харвалт нь тархины цусан судас тасарсан, бөглөрсний үр дүн боловч түүнийг үүсгэх эх үүсвэр нь цус өтгөрсөн, судас нарийссан, хатуурсан гэсэн оноштойгоор олон жил явснаас үүддэг. Тийм учраас тархины цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг нь хүний биеийн бүхэл цогцын нэгээхэн хэсэг болсон цусны төвшинд өөрчлөлт орж цусыг өтгөрүүлэх, судсыг нарийсгах шалтгааныг тодруулж сайн арга хэмжээг авч чадвал өнөөдрийн цусны даралт өндөр өвчнөөс үүсдэг зүрхний шигдээс, тархины цус харвалт өвчнөөс зайлсхийх бүрэн боломж байдаг билээ. Гагцхүү үл мэдэрч бүхэл цогцын үндсэн дээр тохиромжтой арга хэмжээг авч нэвтрүүлж, төлөвшүүлж чадсангүйгээс болж цусны даралт өвчний сүүлчийн буюу оргил үе шатны хүнд өвчнүүдийг үүсгэсэн байдаг.
Цусны даралттай өвчтөн өөртөө хийж болох хялбар аргууд
1.Бодлоо чөлөөлөх арга. 1-10 минут хүртэл нам төв суух буюу хэвтэж бүх биеэ суллан дотоод сэтгэлдээ “Миний даралт буурч байна” гэснээс өөр ямар ч юм төсөөлөлгүй бодлоо чөлөөлнө. Энэ дасгалыг зуршил болгон өдөрт хоёр удаа хийж сурах
2.Дэлгүүрээр зарагдаж байдаг ямар ч хольцгүй цэвэр шар буурцгийн нунтгийг өглөө бүр 25-50 г-ыг хэрэглэж зурших нь цус өтгөрч судас нарийсахаас хамгаална.
3.Цоохор ногоо” 青 菜 чин цай“ (Үүнийг бас цохор ногоо гэж хэлдэг) хэрэглэх арга. 60 г шинэ соргог цоохор ногоог сайтар угааж цагаан будаатай хамт чанаж будааны зутан болгон хэрэглэж сурах
4.Өнжөөд нэг удаа дүпүтэй, хар далтыг хуурч идэх
5.Амьтны гаралтай мах өөхийг бүрмөсөн хорих буюу өдөрт 20 г-аас илүүг хэрэглэхгүй байх
6.Фүүр ногоон цайг хандалж хар цайны оронд буюу сүүтэй цайнд идээшүүлэн ууж зурших, эрүүл мэндэд тустай маш олон төрлийн цай байдаг боловч энэ цай нь цус шингэлэх, цусны даралтаас хамгаалахад нэн тустай хэмээн орчин үеийн “Эмийн ухааны их толь”-д сонгогдон бичигдсэн байдаг.
7.“Хүнсээр эмчлэх гайхамшиг” хэмээх хятад зохиолд цусны даралт ихсэх өвчинд тохирох хамгийн сайн хүнс бол цоохор ногоо, хамгийн сайн унд бол фүүр ногоон цай хэмээн тэмдэглэн бичжээ.
8.Монгол үндэстний уламжлал, соёл ёс заншлын нэг болсон айраг цэгээг цус өтгөрөх, холестрин ихсэхийн эсрэг сайн үр нөлөөтэй болохыг анагаахын ном сударт бичсээр байна.
Монгол Төвдийн анагаах ухааны үүднээс үзэхэд цусны даралт ихсэх өвчнийг үндсэн зургаан өвчний нэг болох цусны өвчний бүлэгт хамруулан үздэг. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т цус нь биеийг чийгшүүлэх бөгөөд тэжээн амьдруулна гэсэн байдаг. Цус бол долоон тамирын хоёрдугаар, таван махбодын хувьд гал махбодтой, арга билгийн үүднээс үзэхэд аргын чанартай юм. Судасны онолоор артер буюу хар судлын өвчин гэж үздэг. Иймээс цусны даралт ихсэх өвчний үед цусыг шингэлэх, шаардлагатай бол ханах заслыг хийдэг. Даралт ихсэх өвчин гэдэг нэр томьёо нь харьцангуй сүүлийн үе буюу цусны даралтын хэмжүүр багаж гарч ирснээс хойших нэр юм.
Монгол, Төвдийн уламжлалт анагаах ухааны үүднээс судлан үзэхэд цусны даралт ихсэх өвчин гэсэн нэр томьёо байдаггүй зөвхөн цусны халуун, цус хөөрөх, цус ойх зэрэг нэр томьёогоор тэмдэглэсээр ирсэн байна. Олон талын харьцуулалт судалгаа хийж үзэхэд орчин үед нэрлэгдээд байгаа цусны даралт ихсэх өвчний шалтгаан, нөхцөл, шинж тэмдэг, эмчилгээ зэрэг нь эдгээр өвчний дотор багтсан байдаг. Одоо ч гэсэн Монголын ахмад эмч нар цусны даралт өндөржих өвчин гэж нэрлэлгүй цус ойх, цусны хөөрөлт өвчин хэмээн нэрлэж амжилттай эмчилж байгаа юм. Өвөрмонголын Жирэм аймагт цус хөөрөх өвчин, Шилийн гол аймгийн зарим хошуунд цусны халуун, хуян, цус хөөрөх өвчин, Их зуу, Алша нутгаар цус ойх өвчин, цус өтгөрөх өвчин гэж тус тус нэрлэн эмчилж буй. Харин Ойрдад цусны даралт ихсэх өвчний сүүлчийн үе болох тал харвалтыг сүүдэр өвчин буюу гараг саа өвчин гэж нэрлэдэг. Цус өтгөрч, хуян цус хөөрөх өвчний шинж илрэл нь толгой эргэх, өвдөх, нүд харанхуйлах, дур буурах, ухаан мэдрэл муудах, хүзүү, толгой хөших, зүрх савлаж хатгах зэрэг шинж гардаг. Хуян, цусны даралт хавсарсан үед агар-17, цусны хөөрөнгөөр голлосон бол марчин-13 тустай байдаг. Мөн гүргэмжүсэм, жагармартан, сампилноров, болон “Дөрвөн рашаан”-д гардаг сампилванжил зэргээс сонгон хэрэглэж болно. Цаг улиралд зохицуулан муу, сайн цусыг ялгаж байгаад ханах засал хийвэл илүү үр дүнтэй. Чүй ци {曲 池} бэлчир, xui hai {血 海 }бэлчрийг 30 минут хатгавал цусны даралт мэдэгдэм буурдаг.
Хятад анагаах ухаанд энэ өвчнийг дараах гурван шалтгаантай холбон үздэг.
1.Элэгний арга хэтэрснээс болж нүд улайж, царай, нүүр хүрэнтэх, толгой дүүрч өвдөх, нүд эрээлжлэн толгой эргэх, чих шуугин дотор бачимдах, ам гашуу оргиж хатах, элэг цөс орчим өвдөж судас барихад элгэний судас эрчтэй болж түргэснэ.
Сонгодог жор нь бэлэн найруулсан ан гунь нү хуан ван 安 宫 牛黄丸 , нү хуань жян яа ван 牛黄降 压 丸 зэрэг хятад эм болно.
2.Элэг бөөрний билэг барагдснаас болж нүд харанхуйлан толгой эргэх, бухимдуу болж нойр сэрвэлзэх, бөөр, нуруу, хөл, гар шимшрин өвдөж, судас барихад хатуу, нарийн, бөөрний судал хоосон сул байдаг. Энэ үед биеийг тамиржуулан элэг бөөрийг төлжүүлэн засахыг эрхэмлэнэ.
Сонгох эм нь jiang ya wan 降 压 丸 luo bu ma wan 罗 布 麻 丸 tian ma wan 天麻 丸 зэргээс сонгон хэрэглэнэ.
3.Арга билэг хоёулаа хоосорсон бол нүд эрээлжлэн толгой эргэнэ, амьсгал цухалдаж зүрх чичирэх, хөдөлвөл ядарч хөлрөн, гар, хөл цайран хүйтэн оргино, хоёр шилбэ цэлхрэн хавдаж, судас нарийн бөгөөд сул лугшина. Энэ үед билгийг тэтгэн шимжүүлэх аргыг авна
Уух эм нь: nao li qing 脑 立 清 , jin gui shen qi wan 金 贵 肾 气 丸 зэргээс сонгон хэрэглэнэ