Бичлэгийн тоо 3,329

Улаанбаатар хотод нэг мегабит/секундийн хурдтай интернэт бөөний үнээр 100 мянга орчим төгрөг бол хөдөө орон нутагт 475 мянган төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарладаг нэг шалтгаан юм. Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Ийнхүү энэ даваа гаригаас орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгт багтаан авах боломжтой болно. Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот, хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээдийг алс холын аймаг, сумдын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон таатай боломж нээгдэж байгаа юм.