Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаан Фүкүока хотноо болж өнгөрлөө. Ёкозүна Хакүхо Такэказэг, сэкивакэ Гоэйдо Окиноүмиг ялснаар ганц ч унаагүй тэргүүлсэн хэвээр байна. Озэки Котоошюүг ялсан шинэ ёкозүна Харүмафүжи, маэгашира Тоёоношима, Чиёотайрюү нар ганц унаатайгаар тэргүүлэгчдийг нэхэж явна.

Гурван кадобан озэкитэй эхэлсэн энэ тэмцээн одоогийн байдлаар нэг арслан цолоо алдах нь тодорхой болсон. Нэг ялж, нэг унасан озэки Барүто ирэх тэмцээнд сэкивакэ цолтой барилдах болно. Хэрэв тэр нэгдүгээр сарын тэмцээнд 10 ялж чадвал озэки цолоо буцаан авч чадах юм.

Харин Котоошюү, Котошёогикү нарын арслангууд таван ялалттай ямар ч гэсэн цолоо хамгаалан үлдэж чадах бололтой. Какүрюү тав, Кисэносато зургаан ялалттай, тэмцээнийг үргэжлүүлж байгаа. Өнөөдөр болох Харүмафүжи Гоэйдо нарын барилдаан олны анхаарлыг ихэд татаж байна.

ЦАЛИН НЭМЭХГҮЙ

Японы сүмогийн холбоо энэ сарын 18-нд хуралдаж, ирэх жил бөхчүүд, ояката нарын цалинг нэмэхгүй байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр бөхчүүд 12 жил цалингаа нэмүүлж чадахгүй үлдэж байна. Сүмогийн холбооноос сүмогийн нэр хүнд унан, үзэгчид багасч байхад цалин яаж нэмэх билээ гэж мэдэгдсэн аж. Ёкозүна сард 2820000, озэки 2340000, сэкивакэ, комүсүби цолтон 1700000, маэгашира 1300000, жюүрёо 1000000 иенийн цалин авдаг.

Мөн хурлаар ирэх жилийн хоёрдугаар сард тэтгэвэрт гарах Накамүра оякатаг 5 бөх, 1 үсчин, 1 засуулынх нь хамт Хаккаү дэвжээнд шилжүүлэхээр боллоо. Нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн Токиод болдог тэмцээний тасалбарыг дунд сургуулийн сурагчдад хямдралтай зарах болсон байна. 2013 онд ОХУ, Индонезид хийхээр төлөвлөж байгаа үзүүлэх тоглолтын талаар судалж үзэхээр боллоо.

ТАКАМИСАКАРИ ЗОДОГ ТАЙЛАХ УУ

Жюүрёо зиндааны 9 дэх бөх Такамисакари өчигдөр хоёр дахь ялалтаа авлаа. Жюүрёод унаад найман тэмцээн болж байгаа тэрбээр макүшитад унавал зодог тайлна гэдгээ зарлаад байгаа. хоёр ялалт, зургаан унаатай Такамисакари энэ тэмцээнд доод тал нь тав ялж байж жюүрёод үлдэх болно. “Өдөр бүхэн л зодог тайлах бодол толгойд орж ирээд хэцүү байна. Зурагтаар кино үзэж сэтгэлээ тайтгаруулах гэж оролдоод л. Яадаг юм билээ дээ” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

МАКҮҮЧИ ЗИНДАА

Зүүн                                    Баруун

Хакүхо 8-0      Ёкозүна       Харүмафүжи 7-1

Какүрюү 5-3             Озэки           Кисеносато 6-2

Котошёогикү 5-3       Озэки          Котоошюү 5-3

Барүто 1-1 гэмтсэн  Озэки

Мёогирюү 2-6            Сэкивакэ          Гоэйдо 8-0

Аминишики 1-7        Комүсүби            Хоомашёо 2-6

Окиноүми 2-6             Маэгашира 1     Точиоозан 5-3

Шёохозан 5-3             Маэгашира 2      Кайсэй 1-7

Точиношин 1-7          Маэгашира 3       Такэказэ 2-6

Такаясү 1-7                Маэгашира 4      Масүнояма 3-5

Аойяма 6-2                 Маэгашира 5     Тоёохибики 5-3

Кёкүтэнхо 6-2             Маэгашира 6     Тоёоношима 7-1

Гагамарү 4-4              Маэгашира 7        Аран 6-2

Токитэнкү 2-6             Маэгашира 8        Дайдо 2-6

Шёотэнро 2-6             Маэгашира 9       Асасэкирюү 0-3 гэмтсэн

Икиой 6-2                     Маэгашира 10      Ёшиказэ 6-2

Асахишёо 4-4               Маэгашира 11     Миябияма 3-5

Китатайки 3-5              Маэгашира 12     Ваканосато 5-3

Фүжиазүма 3-5            Маэгашира 13       Вакакоюү 3-5

Жёокорюү 3-5              Маэгашира 14      Чиёонокүни 4-4

Ёшиазүма 1-7               Маэгашира 15       Чиёотайрюү 7-1

Тамаваши 4-4              Маэгашира 16

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-2

З-12 Таканоива А.Баасандорж 3-5

Макүшита

Б-1 Азүмарюү С.Тодбилэг 4-0

З-2 Сэйро А.Өнөболд 1-3

Б-2 Араваши Э.Дөлгөөн 2-2

З-3 Широнорюү Э.Одгэрэл 3-1

Б-4 Кагамио Б.Нанжид 3-1

З-6 Ониараши Ө.Өлзийжаргал 3-1

З-15 Сэншёо Э.Баярбат 4-0

Б-18 Рюүо Э.Санчирболд 0-4

З-26 Сакигакэ Я.Баттүшиг 2-2

З-27 Тайга С.Шаравнямбуу 1-3

З-30 Рюүонами Б.Буянжаргал 2-2

Б-37 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 3-1

Б-47 Тоорүгава Д.Ууганбаатар 1-3

Б-49 Чиёшёома Г.Мөнхсайхан 2-2

З-57 Аратоши В.Цэрэндорж 3-1

Санданмэ

З-29 Дайонами Б.Ууганбаяр 1-3

З-78 Такакасүга Э.Энхманлай 2-2
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6780868/ace/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1409 Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарна 2012-11-19 10018
» ХАКҮХО ТЭРГҮҮЛЖ, ХАРҮМАФҮЖИ НЭХСЭЭР 2012-11-19 8923
1407 Чинбаагийн охид цээж нүцгэлэв [1] 2012-11-12 10252
1406 16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа [2] 2012-11-12 8047
1405 ХАКҮХО 63, ХАРҮМАФҮЖИ 61 ДАВААТАЙ [3] 2012-11-12 7676
1404 К.Номинжин жүжигт тоглоно [4] 2012-11-08 7674
1403 ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА [2] 2012-11-08 8090
1402 Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров [2] 2012-11-08 9378
1401 ОЮУТАН-САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [3] 2012-11-05 7409
1400 "ХАНГАРЬД" КЛУБИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ҮЗҮҮРЛЭВ [1] 2012-11-05 8749
1399 Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг 6812 метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа 2012-11-05 10104
1398 Ачааны хоёр галт тэрэг шинээр аялуулж эхэлээ 2012-10-31 9948
1397 ИРЭХ сард монголчууд балетийн оддоор “бялуурна” [1] 2012-10-31 8681
1396 Арваннэгдүгээр сарын банцүкэ гарлаа [1] 2012-10-31 7304
1395 “SWEETYMOTION” АНХ УДАА ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭНЭ 2012-10-30 9047
1394 Эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай боллоо [1] 2012-10-30 9576
1393 “Мисс Экспат”-д монгол бүсгүй шалгарлаа 2012-10-30 10160
1392 Монголын говьд 300 мВт-ын хүчин чадалтай салхин станц барина [3] 2012-10-25 7920
1391 ХОНКОНГИЙН ЛИГТ ТОГЛОЖ БУЙ МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД 2012-10-25 9149
1390 ТЭНГЭРЛЭГ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТӨРИЙН ОРДОНДОО МОРИЛЛОО [3] 2012-10-25 8129
배너신청
자생병원

배너신청