Бичлэгийн тоо 3,329
Мэргэжлийн сүмогийн 11-р сарын тэмцээн Фүкүока хотноо эхэллээ. 16 тэмцээний дараа хоёр ёкозүна оролцож байгаа нь энэ тэмцээний гол онцлог болж байна. Энэ сарын 10-нд дохёны баярт оролцсон шинэ ёкозүна Харүмафүжи “Мэдээж гурав дараалсан түрүү авах зорилготой барилдана. Өдөр өдрийн барилдаандаа анхаарлаа хандуулан барилдахад үр дүн гарна гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр тавдугаар сарын тэмцээний сүүлийн өдрөөс эхлэн өвдөг шороодолгүй 32 дараалан ялаад байгаа бөгөөд дахин гурав ялахад Асашёорюүгийн 35 дараалан ялсан амжилттай тэнцэх болно.

Харин ёкозүна Хакүхо “Жилийн олон ялалттай бөхийн шагналыг авах нь түрүүлэхээс гадна бас нэг зорилго маань. зургаан жил дараалан авч чадвал шинэ рекорд болно” гэж ярьсан байна. Урьд нь их аварга Тайхо таван жил дараалан олон ялалттай бөхийн шагнал авч байв. Одоогийн байдлаар Хакүхо 63, Харүмафүжи 61 ялалттай явж байна. Энэ жил ганцхан түрүүлээд байгаа Хакүхогийн хувьд түрүүлбэл 23 дахь түрүүгээ авч, их аварга Таканоханаг даван, түүхэнд 5-д бичигдэх юм. Харүмафүжи хэрэв ганц ч унаагүй түрүүлбэл Фүтабаяма, Хакүхотой ижил гурав дараалан уналгүй түрүүлсэн амжилтаар түүхэн амжилт тогтооно.

Шинэ ёкозүна, гурван кадобан озэкитэй арваннэгдүгээр сарын тэмцээний эхний өдөр Харүмафүжи Хоомашёог, Хакүхо Аминишикиг ялснаар хоёр аварга мөр зэрэгцэн явж байна. Харин кадобан озэки Котоошюү, Котошёогикү нар унаж, байдал нь улам хэцүүдлээ. Дээд зиндааны монгол бөхчүүд өнөөдөр тун хангалтгүй барилдлаа. Озэки Какүрюү Гоэйдод унасан бол Тамаваши, Асасэкирюү, Шёотэнро, Токитэнкү, Кёокүтэнхо нар бүгд өвдөг шороодсон байна.

 МАКҮҮЧИ ЗИНДАА

Зүүн                                                       Баруун

Хакүхо 1-0                  Ёкозүна                Харүмафүжи 1-0

Какүрюү 0-1                Озэки                   Кисеносато 1-0

Котошёогикү 0-1         Озэки                  Котоошюү 0-1

Барүто 1-0                  Озэки                 

Мёогирюү 0-1              Сэкивакэ            Гоэйдо 1-0

Аминишики 0-1           Комүсүби             Хоомашёо 0-1

Окиноүми 0-1              Маэгашира 1        Точиоозан 1-0

Шёохозан 1-0               Маэгашира 2         Кайсэй 0-1

Точиношин 1-0             Маэгашира 3         Такэказэ 1-0

Такаясү 0-1                   Маэгашира 4          Масүнояма 0-1

Аойяма 1-0                  Маэгашира 5            Тоёохибики 1-0

Кёкүтэнхо 0-1               Маэгашира 6            Тоёоношима 1-0

Гагамарү 0-1                 Маэгашира 7            Аран 1-0

Токитэнкү 0-1                Маэгашира 8            Дайдо 1-0

Шёотэнро 0-1                Маэгашира 9           Асасэкирюү 0-1

Икиой 1-0                      Маэгашира 10         Ёшиказэ 0-1

Асахишёо 1-0                Маэгашира 11         Миябияма 0-1

Китатайки 1-0                 Маэгашира 12         Ваканосато 1-0

Фүжиазүма 0-1               Маэгашира 13         Вакакоюү 0-1

Жёокорюү 1-0                Маэгашира 14          Чиёонокүни 1-0

Ёшиазүма 0-1                 Маэгашира 15          Чиёотайрюү 1-0

Тамаваши 0-1                 Маэгашира 16

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-0

З-12 Таканоива А.Баасандорж 0-1

Макүшита

Б-1 Азүмарюү С.Тодбилэг 1-0

З-2 Сэйро А.Өнөболд

Б-2 Араваши Э.Дөлгөөн

З-3 Широнорюү Э.Одгэрэл 1-0

Б-4 Кагамио Б.Нанжид

З-6 Ониараши Ө.Өлзийжаргал 1-0

З-15 Сэншёо Э.Баярбат

Б-18 Рюүо Э.Санчирболд 0-1

З-26 Сакигакэ Я.Баттүшиг

З-27 Тайга С.Шаравнямбуу 0-1

З-30 Рюүонами Б.Буянжаргал

Б-37 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ

Б-47 Тоорүгава Д.Ууганбаатар 0-1

Б-49 Чиёшёома Г.Мөнхсайхан

З-57 Аратоши В.Цэрэндорж

Санданмэ

З-29 Дайонами Б.Ууганбаяр 1-0

З-78 Такакасүга Э.Энхманлай 0-1

ХАРҮМАФҮЖИ ГИПНОЗООР ДАРАМТНААС ХАМГААЛНА

Харүмафүжи Нагоягаас массажны эмч дуудаж ирүүлэн, Кюүшюү башёод түрүүлэхээр бэлтгэж байна. Хэрэв Харүмафүжи түрүүлвэл 1995 оны Таканоханагаас хойш анх удаа шинэ ёкозүна түрүүлж байгаа хэрэг болох юм. Тэрбээр энэ жилийн Нагоя, Намрын тэмцээнд Нагоя хотын Күмамото эмнэлгийн захирал Хигаши Сэйшиг урин толгойны массаж хийлгэсэн байна.

Ганц ч унаагүй дараалан түрүүлсэн тул энэ удаад ч Фүкүокад урьж ирүүлжээ. Хигаши эмч харанхуй өрөөнд хэвтүүлэн, толгойд нь иллэг хийх зуураа “Миний анхаарал төвлөрч байна” хэмээн ярьж, гипноз хийдэг арга барилтай хүн бөгөөд хүний сэтгэлийн хүч, анхаарал төвлөрүүлэхийг сайжруулдаг аж.

Сүмогийн холбооны Китаноүми оякатагаас эхлээд сүмогийн мэргэжилтнүүд Харүмафүжигийн тухай “Эхний таван өдрийн барилдаанд унахгүй байх хэрэгтэй. Ганцхан унахад л дарамтанд ороод эхэлнэ” гэж ярьж байгаа. Харин шинэ ёкозүна дарамтанд орохгүйн тулд эмчийн хамгаалалтанд ороод байна.

БЕЙСБОЛЧДЫГ СҮМОД УРВУУЛНА

Мэргэжлийн сүмогийн Минэзаки дэвжээ шинэ шавь хайх аянд мордлоо. Тус дэвжээний ояката жүдо, чөлөөт бөх, сонирхогчын сүмогийн секц дугуйлангаар шавь хайж явсангүй. Гайхалтай нь бейсболын тамирчдад сүмо болох урилга тараасан байна. Минэзаки дэвжээний туслах ояката Кимүра бейсболд дуртай нэгэн бөгөөд Японы бейсболын холбооноос зөвшөөрөл авсан, бидэнд хүүхэд сургаж байх цаг алга, бейсболын тамирчид биеийн хөгжил сайтай байдаг хэмээн ярьж байна. Харин Минэзаки ояката “Шинэ шавь олоход хэцүү үе ирсэн. Ганц хоёр ч байсан хамаагүй хүн ирж л байвал боллоо. Бейсболооор амжилт олоогүй залуус сүмод ороод үзэхэд яагаад болохгүй гэж” хэмээн ярьжээ.

Урьд нь 1964 онд Японы мэргэжлийн бейсболын Кинтэцү багийн тоглогч Хажи Шюничи Изүцү дэвжээнд орон, Саканоүми нэрээр барилдаж, жюүрёод дэвшиж байсан түүх бий. Алдарт ах дүү Таканохана, Ваканохана нарын аав озэки Таканохана усанд сэлэлтийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпийн шигшээд багтахаар өрсөлдөж байлаа. Монголын бейсболын холбооны хүндэт ерөнхийлөгч Хакүхо “Бейсболоос ирсэн тамирчин аварга, арслан болбол сайхан даа” хэмээн Минэзаки дэвжээний шинэ туршилтанд баярласан байна. Минэзаки дэвжээ цаашдаа сагсан бөмбөг, регбигийн тамирчдад ч урилга явуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6757245/94b/trackback

Global dentel clinic

2012.11.13 11:13:24
*.253.179.6

mmmmmmm

Global dentel clinic

2012.11.15 17:35:00
*.62.172.83

mmmmmmmm

Global dentel clinic

2012.11.16 14:59:13
*.152.254.208

mmmmmmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1409 Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарна 2012-11-19 10018
1408 ХАКҮХО ТЭРГҮҮЛЖ, ХАРҮМАФҮЖИ НЭХСЭЭР 2012-11-19 8923
1407 Чинбаагийн охид цээж нүцгэлэв [1] 2012-11-12 10252
1406 16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа [2] 2012-11-12 8047
» ХАКҮХО 63, ХАРҮМАФҮЖИ 61 ДАВААТАЙ [3] 2012-11-12 7676
1404 К.Номинжин жүжигт тоглоно [4] 2012-11-08 7674
1403 ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА [2] 2012-11-08 8090
1402 Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров [2] 2012-11-08 9378
1401 ОЮУТАН-САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [3] 2012-11-05 7409
1400 "ХАНГАРЬД" КЛУБИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ҮЗҮҮРЛЭВ [1] 2012-11-05 8749
1399 Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг 6812 метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа 2012-11-05 10104
1398 Ачааны хоёр галт тэрэг шинээр аялуулж эхэлээ 2012-10-31 9948
1397 ИРЭХ сард монголчууд балетийн оддоор “бялуурна” [1] 2012-10-31 8681
1396 Арваннэгдүгээр сарын банцүкэ гарлаа [1] 2012-10-31 7304
1395 “SWEETYMOTION” АНХ УДАА ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭНЭ 2012-10-30 9047
1394 Эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай боллоо [1] 2012-10-30 9576
1393 “Мисс Экспат”-д монгол бүсгүй шалгарлаа 2012-10-30 10160
1392 Монголын говьд 300 мВт-ын хүчин чадалтай салхин станц барина [3] 2012-10-25 7920
1391 ХОНКОНГИЙН ЛИГТ ТОГЛОЖ БУЙ МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД 2012-10-25 9149
1390 ТЭНГЭРЛЭГ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТӨРИЙН ОРДОНДОО МОРИЛЛОО [3] 2012-10-25 8129
배너신청
자생병원

배너신청