Бичлэгийн тоо 11,685

                            МИЗ МЭДИ ҮРГҮЙДЛИЙН

                                МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ

                         

БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон“Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг”

(JCI)Олон улсын байгууллагаар итгэмжлэгдсэн Солонгос улсын хамгийн анхны эмэгтэйчүүдийн эмнэлэг

                  ****

Манай Миз Мэди эмнэлэг нь анх 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт, 2000онд Кансогү дүүрэгт тус тус үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд болон эх,нялхасын эрүүл амьдралын төлөө ямагт хичээн ажиллаж, эмчилгээний арга барилаа байнга сайжруулан, шинэ боловсрол, шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллахыг чухалчилж ирсэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг билээ.

Миз Мэди эмнэлэгт 80 гаруй мэргэжлийн их эмч, доктор профессор, 600 гаруй сувилагч болон бусад ажилтан албан хаагчид хүч чадал, сэтгэл зүрхээ нэгтгэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл амьдралын төлөө хичээн ажиллаж байна. Жилд400.000 гаруй хүн амбултор, 10.000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг ба 20.000-аад хүн мэс засал болон 4000 гаруй хүн амарждаг бөгөөд энэ нь Сөүлд байрлах эмэгтэйчүүдийн эмнэлэг дотроос төрөлтийн байдлаараа 3-рт (улсдаа 5-6рт) орж байна.

Манай Миз Мэди эмнэлэг нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд чиглэсэн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг хийгээд зогсохгүй доорх бүх төрлийн тасаг, клиникийн төвүүдэд мэргэжлийн чадварлаг эмч нар үзлэг шинжилгээ, эмчилгээг хийж байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн хувьд сүүлийн үед Орос, Солонгос,Монгол улсад гэлтгүй дэлхийн олон олон улс оронд үзэгдэх болсон үргүйдлийн асуудалтай гадаад дотоодын олон арван өвчтөнд хандсан энэ төрлийн шинжилгээ эмчилгээ болон үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн (60%) амжилттайгаар хийж байна.

Миз Мэди эмнэлгийн зорилт:

- Өвчтөн өөрийн гэр мэт тохь тухтай орчинд, оновчтой зөв оношилгоо болон чанартай эмчилгээ үйлчилгээг хүргэх

- Судалгаа шинжилгээгээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологийг бий болгон нэвтрүүлэх

- Шилдэг залуу ажилтан суралцуулж мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх

Эмчилгээний төрлүүд:

Staff:

ü Дотрын тасаг

ü Мэс заслын тасаг

ü Эмэгтэйчүүдийн тасаг

ü Хүүхдийн тасаг

ü Эрэгтэйчүүдийн тасаг

ü Мэдээ алдуулалтын тасаг

ü Эмгэг судлалын тасаг

ü Дүрс оношилгооны тасаг

ü Оношилгоо, шинжилгээний тасаг

ü Бүртгэл, тооцооны хэсэг / Энгийн зөвлөгөө

Сenter:

² “Миз” төрөх төв

² Дурангийн мэс заслын төв

² I Dream үргүйдлийн клиник

² Хөхний төв

² Хоол боловсруулах эрхтний дурангийн төв

² Нэгдсэн шинжилгээний төв

² Kids хүүхдийн төв

² Ард түмний эрүүл мэндийн шинжилгээний төв

Клиник:

Ø Бамбай булчирхайн клиник

Ø Цэвэршилтийн клиник

Ø Даралтын клиник (даралт ихсэх)

Ø Хөгшрөлтийн эсрэг клиник

Ø Чихрийн шижин өвчний клиник

Ø Судасны хатуурлын клиник

Ø Архаг өвчний клиник

Ø Таргалалтын клиник

Ø Зуршил болсон үр зулбалтын клиник

Ø Шээс савирах өвчний клиник

Ø Жирэмсний үед эм хэрэглээний тухай зөвлөгөө өгөх клиник

Ø Жирэмслэлтийн өмнөх үеийн зөвлөгөө / эмчилгээний клиник

Үргүйдэл гэж юу вэ?

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл төлөвлөлт, мэргэжлийн карьераа дээшлүүлэх зэргийг урьтал болгосноор зарим эмэгтэйчүүд 30 нас буюу түүнээс хойш насандаа хүүхэдтэй болохоор хойшлуулах болсон байна. Үүний улмаас эдгээр эмэгтэйчүүд үр тогтоход илүү бэрхшээлтэй болох ба эрсдэл нэмэгддэг.

Фалопийн гуурсны эмгэгтэй эсвэл урьд өмнө гуурсаа боолгож байсан эмэгтэй in vitro fertilization (IVF)-ын тусламжтай хүүхэдтэй болох боломжтой. Спермийн тоо маш бага эсвэл төмсөгийг шээсний сүвтэй холбосон гуурс байхгүй/хориг үүссэн боловч төмсөгний биопси болон төмсөгний дайврын аспирациар спермтэй болох нь нотлогдсон эрэгтэйчүүд цитоплазмын дотор сперм тарих (intracytoplasmic sperm injection (ICSI) аргыг ашиглаж хүүхэдтэй болох техник 1991 оноос бий болоод байна. Эсийн өсгөвөрийн техник гүнзгий, боловсронгуй болсны үр дүнд жирэмслэх магадлал сайжирсаар байгаа юм.

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь эмэгтэй болон эрэгтэйн хүчин зүйлүүдээс шалтгаалсан шалтгаан гэж ангилдаг ба үргүйдлийн үндсэн шинжилгээнээс тодорхой шалтгаан нь илрээгүй үргүйдэл байх ба энэ нь нийт үргүйдлийн 20%-г эзэлдэг байна.

Эмэгтэй үргүйдлийн шалтгаан:

Нас 35-с дээш бол, гормоны өөрчлөлт , үтрээ болон умайн хүзүүний хүчин зүйлс, умайн хүчин зүйлс, өндгөвчний хүчин зүйлс, умайн гуурсны хүчин зүйлс, хэвлийн хөндийн хүчин зүйлс, аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин,эндометроз болон шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл гэх мэт.

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан:

Өнчин тархи, нөхөн үржихүйн эрхтэний өөрчлөлт, бэлгийн чадавх муу, гормоны өөрчлөлт болон хромсонд өөрчлөлт, янз бүрийн үрэвсэл, эр бэлгийн эсийн өөрчлөлт, вений судасны битүүрэл, архаг архидалт, тамхи татах, стрэсст орох зэрэг болно.

Эр эм хоёр талаас нөлөөлөх шалтгаан:

Хүрээлэн буй орчин болон мэргэжлээс шалтгаалах хүчин зүйлс

Тамхи болон мансууруулах бодис болон бусад эмүүдийн гаж нөлөө

Дасгал хөдөлгөөний дутагдал

Хэт тураал болон хэт таргалалт

Эмэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

Ø Үндсэн шинжилгээ:

Янз бүрийн халдварт болон үрэвсэлт өвчин, элэгний Б вирус, шээсний шинжилгээ, үржлийн эрхтэнгийн хэвийн үйл ажиллагаа, савны хавдрын шинжилгээ

Ø Гормоны шинжилгээ(цусаар)

Сарын тэмдэг эхлээд 2-4 дах өдөр хийгдэнэ. Сарын тэмдэг хэвийн ирдэг эсэх, сарын тэмдгийн мөчлөг тогтвортой эсэх, өндгөн эсийн боловсролт, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэх

Ø Өндгөн эсийн боловсролтыг Эхо-р шинжлэх

Өндгөвчинд өндгөн эс ялгаран боловсорч дуусах хүртэл үйл явцыг Эхо-р шинжлэн өндгөн эс өндөглөх өдрийг нарийн тогтоож умайд зохиомлоор үр суулгахад ашиглах өндгөн эсийг гарган авах өдрийг тодорхойлно.

Ø Умайн шинжилгээ

Сарын тэмдэг дууссанаас 2-3 хоногийн дараа умайн хэлбэр болон хэвийн үйл ажиллагаа, үрийн сувгийн битүүрсэн эсэхийг шинжилнэ.

Ø Бэлгийн харьцааны дараах салстын шинжилгээ

Бэлгийн харьцаанд орж 2-6 цагийн дараа умайн хүзүүнийн салстад эр эс амьдрах чадвартай эсэхийг дээж аван микроскопоор ажиглана.

Ø Умайн хананаас авах эсийн шинжилгээ

Өндгөн эс бүрэн боловсорч 9-12 хоногийн дараа умайн хананы үрэвсэл болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжлэн үр суулгахад хүлээж авах чадварыг тогтооно.

Ø Умайн болон үрийн хоолойн шинжилгээ

Сарын тэмдэг дууссны 2-3 өдрийн дараа умайн хэлбэр, умайн хэвийн үйл ажиллагаа, умайд ургацаг байгаа эсэх зэрэг удаа дараалан амжилтгүй болсон үр шилжүүлэн суулгалтын үеийн умайн хананы өөрчлөлтөнд онош тавьж эмчилгээ хийнэ.

Ø Хэвлийн хөндийн дуран оношилгоо

Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа хэвлийн хөндийг дурангаар харж үргүйдлийн шалтгааныг тодорхойлно. Шалтгаан нь тодроогүй үргүйдэл болон умайн хана цэвэрлэх мэс заслын дараа үрийн суваг битүүрсэн болон хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх эсвэл сарын тэмдэг хүчтэй өвдөлттэй ирэх үед энэ шинжилгээг хийнэ.

Эрэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

Ø Гормоны шинжилгээ

Үрийн шингэний шинжилгээний дараа эр бэлгийн эсийн үйл ажиллагаа хэвийн бус гарсан тохиолдолд цусан доторх гормоны тоог шинжилнэ.

Ø Үрийн шингэний энгийн шинжилгээ

Бэлгийн харьцаанд оролгүй 3-4 хоногийн дараа эр эсийг гарган авч өөрчлөлттэй байгаа эсэх болон үрийн шингэний автомат хянагчаар эр эсийн тоо болон хөдөлгөөн зэргийг шинжилнэ.

Ø Үрийн шингэний хэлбэр бүтцийн шинжилгээ

Үр тогтох чадваргүй болон хэлбэр бүтцээ алдсан эр бэлгийн эсийг микроскопоор ажиглана.

Ø Үрийн шингэний эсэргүүцлийн шинжилгээ

Эр болон эм бэлгийн эсийн эсэргүүцэл сайн, муу байгаа эсэхийг шалгана.

Ø Үрийн шингэний DNAшинжилгээ

Жирэмслэхэд саад учруулах болон жирэмсний бага сартай үед зуршил болсон зулбалтын шалтгаан болох магадлалтай эр бэлгийн эсийн DNA-г хэвийн эсэхийг шинжилнэ. Энэ шинжилгээг Солонгос улсад хийж байгаа цорын ганц эмнэлэг бол Миз Мэди юм.

Ø Үрийн шингэнийг бүрэлдүүлэх генийн шинжилгээ

Үрийн шингэнийг бүрэлдүүлэх ген болон түүний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø Төмсөгнөөс авах эсийн шинжилгээ

Төмсөг дотроос бага хэмжээний эсийг авч төмсөг доторх эр бэлгийн эсийн хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр вений судас бүдүүрсэн эсэхийг оношилно.

Ø Шулуун гэдэсний Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр даавар ялгаруулах эрхтэн болон үрийн шингэний гадагшлах сувагт өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.

Үргүйдлийн эмчилгээний арга:

Гормоны арга, эмийн арга, өндгөвч өдөөх арга, хэвлийн хөндийн эрхтэний дурангийн мэс засал, үрийн сувгийн гоо сайхны мэс засал, умайн дурангийн мэс засал,зохиомлоор үр суулгах арга, гадны орчинд үр хөврөл явуулж саванд суулгах арга, бичил үр тогтоох арга зэрэг болно.

Эмнэлгийн ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан гараг: өглөө 8.00-17.00

Баасан гараг: өглөө 8.00-17.00

Бямба гараг: өглөө 8.00-12.00

Түргэн тусламж хэрэгтэй өвчтөн болон төрөх хүнд амралтын өдөр харгалзахгүй24 цагийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

Манай Миз Мэди эмнэлэгт Монгол, Орос зэрэг орны орчуулагчид ажиллаж байгаа тул та өөрийн боломжтой цагтаа ирэх буюу утсаар урдчилан захиалга өгч эмнэлэгт ирэн эмчлүүлэх бүрэн боломжтой.

Монголоос ирж эмчлүүлэх дэс дараалал:

1.Эмчилгээ хийлгэх тухай хүсэлт тавьж бүртгүүлэх

2.Солонгост ирэx

3.Үзлэг, оношилгоо

4.Эмчилгээний зардлаа төлөх

5.Шаардлагатай шинжилгээ болон эмчилгээ

6.Монгол руу буцах

Miz Mediэмнэлгийн хаяг:

Каннам Миз Мэди

Митроны 3р шугам Тэчи ёг /대치 / 2р гарц

Кансо Миз Мэди

Митроны 5р шугам Үжансан ёг /우장산 / 4р гарц

Утас: +82-10-5510-4494 /Монгол ажилтан/

www.mizmedi.com

/Сайт удахгүй Монгол хэл дээр гарна^^/

                                        Монголын үрс маш олон болтугай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6757030/789/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96713
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115427
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 135227
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 71052
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 150524
9390 MIZ MEDI ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-11-21 890
9389 ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ШИНЖИЛГЭЭ-Miz Medi MizMedi 2012-11-21 908
9388 ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? MizMedi 2012-11-20 1142
9387 Монгол Таун 903, @ + кабелаа vнэгүй тавиулаад, давхар БЭЛЭГЭЭ АВААРАЙ INTERNET-KOREA 2012-11-20 1099
9386 Samsung-ийн шинэ загварын хөргөгч 02-2275-1698 www.mglsky.com SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-20 761
9385 ТАНД ТААЛАГДАХГУЙ БОЛ ТОЛБОР 100%БУЦААЖ ОГНО / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-11-20 780
9384 МИЗ МЭДИ ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-11-20 897
9383 Монгол Таун 9 давхар 903 тоот, Баталгаат орчуулга, урилга***02-2265-1698 MGLSKYCOM 2012-11-19 1014
9382 Та бүхнийг Солонгосоос бизнес хийхэд бид танд тусална. maayaa 2012-11-16 1896
9381 Tera Encийн гоо сайхны барааг Монголын зах зээлд борлуулахыг хүсвэл бидэнд хандаарай! maayaa 2012-11-16 1450
9380 НАГАС ,БУТЭН САЙН ОДОРИЙН ОНЦГОЙ 70% SАЛE/ ХӨМСӨГ 70.0 ,КОНТУР 50.0 ,УРУУЛ 80.0 ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-11-16 869
9379 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦ ШИНЖИЛГЭЭ-МИЗ МЭДИ MizMedi 2012-11-16 943
9378 margaash 2er arbait b.na saikhanchuluun 2012-11-15 754
9377 margaash 2er arbait b.na saikhanchuluun 2012-11-15 684
9376 margaash 2er arbait b.na saikhanchuluun 2012-11-15 750
9375 Шинэ пүүз Nike Air More Uptempo Hoh BASKETBALL8 2012-11-15 925
9374 Монгол Таун 903, @ + кабелаа vнэгүй тавиулаад, давхар БЭЛЭГЭЭ АВААРАЙ INTERNET-KOREA 2012-11-15 1071
9373 Daewoo 571 литрийн хөргөгч 789,000 вон 02-2275-1698 www.mglsky.com SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-15 804
9372 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-11-14 847
» МIZ MEDI ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-11-12 817
9370 Солонгос гаргана.Монгол-Солонгосын Удирдагч Солилцооны Нийгэмлэг visa_MGL1 2012-11-12 2092
9369 Солонгос гаргана.Монгол-Солонгосын Удирдагч Солилцооны Нийгэмлэг visa_MGL1 2012-11-12 803
9368 em ajil bn 010 4803 3971 wooki 2012-11-12 706
9367 Samsung-ийн шинэ загварын хөргөгч 02-2275-1698 www.mglsky.com SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-12 751
9366 Монгол Таун 9 давхар 903 тоот,G-mobile, Skytel, Үнэгүй интернэт холболтыг зөвхөн манайхаас. www.MGLSKY.com 02-2265-1698 BASKETBALL8 2012-11-12 946
9365 ERUUL ARISIIG BELEGLEGCH MARY KAY tsonkh 2012-11-10 811
9364 amerikiin urilga irsen . yaj materialaa burduulj oroh argaa meddegguiee tuslah hun bval uldeene uu? happygirl2010 2012-11-09 1394
9363 ЗӨВХӨН МОНГОЛЧУУДАД**55% хямдралтай**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ** ***5- CAP** 2012-11-09 820
9362 45 tai emegtei solongosiin viz garguulana dendew 2012-11-09 866
9361 45 tai emegtei solongosiin viz garguulana dendew 2012-11-09 838
9360 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-08 913
9359 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны эди хугда 2012-11-08 930
9358 Монгол Таун 9 давхар 903 тоот.Өндөр хурдны интернэтээ үнэгүй холбуулаад бэлэгээ сонгож аваарай***02-2265-1698 www.mglsky.com INTERNET-KOREA 2012-11-08 865
9357 Samsung notebook 640.000 вон + хэрэглээний программ+бэлэг+нэг жилийн баталгаа*****www.mglsky.com***02-2275-1698 **MGL гишүүн* 2012-11-08 853
9356 Бүх загварын хөргөгч хөлдөөгч, угаалгын машин үйлдвэрийн үнээр 02-2275-1698 www.mglsky.com SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-08 1047
9355 Халлим олон улсын их сургууль,Халлим хэлний курсийн танилцуулга edufun 2012-11-08 831
9354 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-11-08 806
9353 Sport zagvariin Mashin yaraltai hyamd zarna./Tuscani/ file [1] dollar2 2012-11-07 1479
9352 Эрүүл Мэндийн аялалд урьж байна. eruulmend 2012-11-07 934
9351 Өндөр хурдны үнэгүй бас бэлэгтэй интернэтээ манайхаар тавиулаарай. Сэтгэл ханамж 100%.----02-2265-1698 Монгол Таун 9 давхар 903 тоот INTERNET-KOREA 2012-11-07 880
9350 2012 оны шинэ загварын 2 хаалгатай 669 литрийн Samsung Zipel хөргөгч хамгийн хямдаар 970,000 вон 02-2275-1698 www.mglsky.com SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-07 689
9349 www.mglsky.com Бүх пүүз гутлаа танилцуулж байна BASKETBALL8 2012-11-07 1117
9348 Ажил хайж байна Pepino 2012-11-06 834
9347 Ажил хайж байна Pepino 2012-11-06 846
9346 Ажил хайж байна Pepino 2012-11-06 856
배너신청
자생병원

배너신청