Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров
Уншсан 9378 vote 0 2012.11.08 15:08:59 Монгол
Улсын Төрийн соёрхолт зураач Долгоржавын Болдын дүрслэх урлагийн
салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Англи дахь Олон улсын намтрын
төвөөс 2012 оны шилдэг 100 мэргэжилтний нэгээр шалгаруулжээ. Дэлхийн
алдартнуудын намтрыг ном болгон хэвлүүлж, энэ салбартаа тэргүүлэх болсон
тус байгууллага 42 жилийн дотор нэг сая гаруй хүний намтар бүхий 150
орчим товхимол хэвлэн гаргасан байдаг.
Олон улсын намтрын төвийн судлаачид дэлхийн олон оронд судалгаа явуулж, алдартнуудаа тодруулдаг аж. Энэ удаа Монголын сод авьяастнуудын нэг До.Болдыг онцолсон тухай дуулаад түүнтэй утсаар холбогдоход “Тийм ээ. Надад Кэмбрижэд төвтэй энэ байгууллагаас модон дээр сийлж бичсэн өргөмжлөл ирлээ. Баяртай байна. Би саяхныг хүртэл эмчилгээ хийлгэж байгаад одоо л гэртээ ирж төвхнөж байна” хэмээв.
Төрийн соёрхолт, зураач До.Болд И.Репиний нэрэмжит Уран зургийн академийг 1977 онд дүүргэсэн. Тэрбээр тухайн үедээ реалист үзэл баримтлал давамгайлсан орос зураачдын дунд цоо шинэ өнгө аяс бий болгож, уламжлалт хэв маягаа эвдэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн дүрслэх урлагийн салбарынхан ярьдаг юм. Дэлхийн 20 гаруй оронд, 30 орчим үзэсгэлэн гаргаж, олон улсын шагнал удаа дараа хүртсэн түүнийг зөвхөн Монголын бус, дэлхийн уран бүтээлч гэдгийг нь энэ үйл явдал нотолж байгаа юм.
mmmmmmm