Бичлэгийн тоо 3,329

Ингэснээр уржигдраас эхлэн өдөр бүрийн 09.00, 19.00 цагт Замын-Үүдээс Улаанбаатар руу ачааны хурдан галт тэрэг тогтмол явуулж эхэлсэн байна. Тээвэрлэлтийг хурдасгаснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай тээвэрлэж хэрэглэгчдэд хүргэх, барилгын салбарын үнийн өсөлтийн гол хүчин зүйл болох материалын хомсдол үүсгэлгүй тогтмол хангах гээд олон талын ач холбогдолтой аж.
Энэхүү ажлыг хийхэд төмөр замын ажилтнууд болоод иргэдийн зүгээс зохион байгуулалтын нэлээд асуудал тавигдаж байгаа ч эдгээрийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэнэ.