Бичлэгийн тоо 5,522
Анх би чамтай зусланд учирлаа
Амраг хайрын сэтгэлээр уяран даслаа
Алдрайхан хүслийн тэнгэртчамайгаа дээдлэн
Алагхан цэцэг болгон зүрхэндээ ургууллаа
Зуны турш ургасан тэр цэцэг минь
Зуслан буухын үед сэтгэлд минь гандаагүй ээ..
Зүсрэх хүйтэн бороо намрын халуун өдрүүдэд
Зүсээ алдан бөхийж хорчийн хатаж гандаагүй ээ..
Намар нь хатаж гандаагүй энэ цэцэг
Насаа нэмж бас өвлөийг үзсэн юм
Нандин сэтгэлээрээ би түүнийг улам дэдэлсээр
Нартад цэцэг өвөлжихийг анх үзсэн юм
Хавар нь тэр цэцэг хорчийн хатах нь бүү хэл
Харин чбүр сэргэн улам цэцэглэн ургасан юм
Хайрын балаар сэтгэлдээ тарьсан цэцэг
Хаана ч хэзээ ч ганддаггүй юм билээ
