Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
                           Миз Мэди эмэгтэйчүүдийн

                                 мэргэжлийн эмнэлэг

 БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон “Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг”

 (JCI)Олон улсын эмчилгээний зөвшөөрөлтэй Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэг

                                                                            ****

 

Манай Миз Мэди эмнэлэг нь анх 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт, 2000онд Кансогү дүүрэгт тус тус үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд болон эх, нялхасын эрүүл амьдралын төлөө ямагт хичээн ажиллаж, эмчилгээний арга барилаа байнга сайжруулан, шинэ боловсрол, шинэ техник  технологийг нэвтрүүлэн ажиллахыг чухалчилж ирсэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг билээ.

 

Миз Мэди эмнэлэгт 80 гаруй мэргэжлийн их эмч, доктор профессор, 600 гаруй сувилагч болон бусад ажилтан албан хаагчид хүч чадал, сэтгэл зүрхээ нэгтгэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл амьдралын төлөө хичээн ажиллаж байна. Жилд 400.000 гаруй хүн амбултор, 10.000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг ба 20.000-аад хүн мэс засал болон 4000 гаруй хүн амарждаг бөгөөд энэ нь Сөүлд байрлах эмэгтэйчүүдийн эмнэлэг дотроос төрөлтийн байдлаараа 3-рт (улсдаа 5-6рт) орж байна.

 

Манай Миз Мэди эмнэлэг нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд чиглэсэн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг хийгээд зогсохгүй доорх бүх төрлийн тасаг, клиникийн төвүүдэд мэргэжлийн чадварлаг эмч нар үзлэг шинжилгээ, эмчилгээг хийж байна.

 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн хувьд сүүлийн үед Орос, Солонгос, Монгол улсад гэлтгүй дэлхийн олон олон улс оронд үзэгдэх болсон үргүйдлийн асуудалтай гадаад дотоодын олон арван өвчтөнд хандсан энэ төрлийн шинжилгээ эмчилгээ болон үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн (60%) амжилттайгаар хийж байна.

 

Миз Мэди эмнэлгийн зорилт:

-         Өвчтөн өөрийн гэр мэт тохь тухтай орчинд, оновчтой зөв оношилгоо болон чанартай эмчилгээ үйлчилгээг хүргэх

-         Судалгаа шинжилгээгээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологийг бий болгон нэвтрүүлэх

-         Шилдэг залуу ажилтан суралцуулж мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх

 

Эмчилгээний төрлүүд:

 

Staff:

ü  Дотрын тасаг

ü  Мэс заслын тасаг

ü  Эмэгтэйчүүдийн тасаг

ü  Хүүхдийн тасаг

ü  Эрэгтэйчүүдийн тасаг

ü  Мэдээ алдуулалтын тасаг

ü  Эмгэг судлалын тасаг

ü  Дүрс оношилгооны тасаг

ü  Оношилгоо, шинжилгээний тасаг

ü  Бүртгэл, тооцооны хэсэг / Энгийн зөвлөгөө

 

Сenter:

² “Миз” төрөх төв

² Дурангийн мэс заслын төв

² I Dream үргүйдлийн клиник

² Хөхний төв

² Хоол боловсруулах эрхтний дурангийн төв

² Нэгдсэн шинжилгээний төв

² Kids хүүхдийн төв

² Ард түмний эрүүл мэндийн шинжилгээний төв

 

Клиник:

Ø  Бамбай булчирхайн клиник

Ø  Цэвэршилтийн клиник

Ø  Даралтын клиник (даралт ихсэх)

Ø  Хөгшрөлтийн эсрэг клиник

Ø  Чихрийн шижин өвчний клиник

Ø  Судасны хатуурлын клиник

Ø  Архаг өвчний клиник

Ø  Таргалалтын клиник

Ø  Зуршил болсон үр зулбалтын клиник

Ø  Шээс савирах өвчний клиник

Ø  Жирэмсний үед эм хэрэглээний тухай зөвлөгөө өгөх клиник

Ø  Жирэмслэлтийн өмнөх үеийн зөвлөгөө / эмчилгээний клиник

 

Үргүйдэл гэж юу вэ?

 

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл төлөвлөлт, мэргэжлийн карьераа дээшлүүлэх зэргийг урьтал болгосноор зарим эмэгтэйчүүд 30 нас буюу түүнээс хойш насандаа хүүхэдтэй болохоор хойшлуулах болсон байна. Үүний улмаас эдгээр эмэгтэйчүүд үр тогтоход илүү бэрхшээлтэй болох ба эрсдэл нэмэгддэг.

Фалопийн гуурсны эмгэгтэй эсвэл урьд өмнө гуурсаа боолгож байсан эмэгтэй in vitro fertilization (IVF)-ын тусламжтай хүүхэдтэй болох боломжтой. Спермийн тоо маш бага эсвэл төмсөгийг шээсний сүвтэй холбосон гуурс байхгүй/хориг үүссэн боловч төмсөгний биопси болон төмсөгний дайврын аспирациар спермтэй болох нь нотлогдсон эрэгтэйчүүд цитоплазмын дотор сперм тарих (intracytoplasmic sperm injection (ICSI) аргыг ашиглаж хүүхэдтэй болох техник 1991 оноос бий болоод байна. Эсийн өсгөвөрийн техник гүнзгий, боловсронгуй болсны үр дүнд жирэмслэх магадлал сайжирсаар байгаа юм.

 

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь эмэгтэй болон эрэгтэйн хүчин зүйлүүдээс шалтгаалсан шалтгаан гэж ангилдаг ба үргүйдлийн үндсэн шинжилгээнээс тодорхой шалтгаан нь илрээгүй үргүйдэл байх ба энэ нь нийт үргүйдлийн 20%-г эзэлдэг байна.

 

Эмэгтэй үргүйдлийн шалтгаан:

Нас 35-с дээш бол, гормоны өөрчлөлт , үтрээ болон умайн хүзүүний хүчин зүйлс, умайн хүчин зүйлс, өндгөвчний хүчин зүйлс, умайн гуурсны хүчин зүйлс, хэвлийн хөндийн хүчин зүйлс, аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин, эндометроз болон шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл гэх мэт.

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан:

Өнчин тархи, нөхөн үржихүйн эрхтэний өөрчлөлт, бэлгийн чадавх муу, гормоны өөрчлөлт болон хромсонд өөрчлөлт, янз бүрийн үрэвсэл, эр бэлгийн эсийн өөрчлөлт, вений судасны битүүрэл, архаг архидалт, тамхи татах, стрэсст орох зэрэг болно.

 

Эр эм хоёр талаас нөлөөлөх шалтгаан:

Хүрээлэн буй орчин болон мэргэжлээс шалтгаалах хүчин зүйлс

Тамхи болон мансууруулах бодис болон бусад эмүүдийн гаж нөлөө

Дасгал хөдөлгөөний дутагдал

Хэт тураал болон хэт таргалалт

 

Эмэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

Ø  Үндсэн шинжилгээ:

Янз бүрийн халдварт болон үрэвсэлт өвчин, элэгний Б вирус, шээсний шинжилгээ, үржлийн эрхтэнгийн хэвийн үйл ажиллагаа, савны хавдрын шинжилгээ

Ø  Гормоны шинжилгээ (цусаар) 

Сарын тэмдэг эхлээд 2-4 дах өдөр хийгдэнэ. Сарын тэмдэг хэвийн ирдэг эсэх, сарын тэмдгийн мөчлөг тогтвортой эсэх, өндгөн эсийн боловсролт, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэх

Ø  Өндгөн эсийн боловсролтыг Эхо-р шинжлэх

Өндгөвчинд өндгөн эс ялгаран боловсорч дуусах хүртэл үйл явцыг Эхо-р шинжлэн өндгөн эс өндөглөх өдрийг нарийн тогтоож умайд зохиомлоор үр суулгахад ашиглах өндгөн эсийг гарган авах өдрийг тодорхойлно.

Ø  Умайн шинжилгээ

Сарын тэмдэг дууссанаас 2-3 хоногийн дараа умайн хэлбэр болон хэвийн үйл ажиллагаа, үрийн сувгийн битүүрсэн эсэхийг шинжилнэ.

Ø  Бэлгийн харьцааны дараах салстын шинжилгээ

Бэлгийн харьцаанд орж 2-6 цагийн дараа умайн хүзүүнийн салстад эр эс амьдрах чадвартай эсэхийг дээж аван микроскопоор ажиглана.

Ø  Умайн хананаас авах эсийн шинжилгээ

Өндгөн эс бүрэн боловсорч 9-12 хоногийн дараа умайн хананы үрэвсэл болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжлэн үр суулгахад хүлээж авах чадварыг тогтооно.

Ø  Умайн болон үрийн хоолойн шинжилгээ

Сарын тэмдэг дууссны 2-3 өдрийн дараа умайн хэлбэр, умайн хэвийн үйл ажиллагаа, умайд ургацаг байгаа эсэх зэрэг удаа дараалан амжилтгүй болсон үр шилжүүлэн суулгалтын үеийн умайн хананы өөрчлөлтөнд онош тавьж эмчилгээ хийнэ.

Ø  Хэвлийн хөндийн дуран оношилгоо

Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа хэвлийн хөндийг дурангаар харж үргүйдлийн шалтгааныг тодорхойлно. Шалтгаан нь тодроогүй үргүйдэл болон умайн хана цэвэрлэх мэс заслын дараа үрийн суваг битүүрсэн болон хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх эсвэл сарын тэмдэг хүчтэй өвдөлттэй ирэх үед энэ шинжилгээг хийнэ.

 

Эрэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

Ø  Гормоны шинжилгээ

Үрийн шингэний шинжилгээний дараа эр бэлгийн эсийн үйл ажиллагаа хэвийн бус гарсан тохиолдолд цусан доторх гормоны тоог шинжилнэ.

Ø  Үрийн шингэний энгийн шинжилгээ

Бэлгийн харьцаанд оролгүй 3-4 хоногийн дараа эр эсийг гарган авч өөрчлөлттэй байгаа эсэх болон үрийн шингэний автомат хянагчаар эр эсийн тоо болон хөдөлгөөн зэргийг шинжилнэ.

Ø  Үрийн шингэний хэлбэр бүтцийн шинжилгээ

Үр тогтох чадваргүй болон хэлбэр бүтцээ алдсан эр бэлгийн эсийг микроскопоор ажиглана.

Ø  Үрийн шингэний эсэргүүцлийн шинжилгээ

Эр болон эм бэлгийн эсийн эсэргүүцэл сайн, муу байгаа эсэхийг шалгана.

Ø  Үрийн шингэний DNA шинжилгээ

Жирэмслэхэд саад учруулах болон жирэмсний бага сартай үед зуршил болсон зулбалтын шалтгаан болох магадлалтай эр бэлгийн эсийн DNA-г хэвийн эсэхийг шинжилнэ. Энэ шинжилгээг Солонгос улсад хийж байгаа цорын ганц эмнэлэг бол Миз Мэди юм.

Ø  Үрийн шингэнийг бүрэлдүүлэх генийн шинжилгээ

Үрийн шингэнийг бүрэлдүүлэх ген болон түүний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø  Төмсөгнөөс авах эсийн шинжилгээ

Төмсөг дотроос бага хэмжээний эсийг авч төмсөг доторх эр бэлгийн эсийн хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø  Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр вений судасны битүүрэл байгаа эсэхийг оношилно.

Ø  Шулуун гэдэсний Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр даавар ялгаруулах эрхтэн болон үрийн шингэний гадагшлах сувагт өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.

 

Үргүйдлийн эмчилгээний арга:

 

Гормоны арга, эмийн арга, өндгөвч өдөөх арга, хэвлийн хөндийн эрхтэний дурангийн мэс засал, үрийн сувгийн гоо сайхны мэс засал, умайн дурангийн мэс засал, зохиомлоор үр суулгах арга, гадны орчинд үр хөврөл явуулж саванд суулгах арга, бичил үр тогтоох арга зэрэг болно.

 

Эмнэлгийн ажиллах цагийн хуваарь:

 

Даваа-Баасан гараг: өглөө 8.30-17.00

Баасан гараг: өглөө 8.30-19.30 /Эмэгтэйчүүдийн тасаг/

Бямба гараг: өглөө 8.30-12.30

 

Түргэн тусламж хэрэгтэй өвчтөн болон төрөх хүнд амралтын өдөр харгалзахгүй 24 цагийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

 

Манай Миз Мэди эмнэлэгт Монгол, Орос зэрэг орны орчуулагчид ажиллаж байгаа тул та өөрийн боломжтой цагтаа ирэх буюу утсаар урдчилан захиалга өгч эмнэлэгт ирэн эмчлүүлэх бүрэн боломжтой.

 

Монголоос ирж эмчлүүлэх дэс дараалал:

 

1.Эмчилгээ хийлгэх тухай хүсэлт тавьж бүртгүүлэх       

2.Солонгост ирэx

3.Үзлэг, оношилгоо

4.Эмчилгээний зардлаа төлөх

5.Шаардлагатай шинжилгээ болон эмчилгээ

6.Монгол руу буцах

 

Miz Medi эмнэлгийн хаяг:

 

Каннам Миз Мэди

Митроны 3р шугам Тэчи ёг /대치 / 2р гарц

 

Кансо Миз Мэди

Митроны 5р шугам Үжансан ёг /우장산 / 4р гарц

 

Утас: +82-10-5510-4494  /Монгол ажилтан/

 

www.mizmedi.com         

/Сайт удахгүй Монгол хэл дээр гарна^^/

 

 

                               Монголын үрс маш олон болтугай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6712678/a4a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366612
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
38271 buudliin tsagaan hereglel bolon alchuur away mb&mz 2012-11-01 936
38270 Өндөр хурдны интернэт, Монголд шууд таарах LCD LED 3D TV, Gmobile Skytel дугаар нэгжийн худалдаа, Америкаас ирсэн оригналь пүүз, солонгосын цахилгаан барааг үйлдвэрийн үнээр www.MGLSKY.com **MGL гишүүн* 2012-11-01 1021
38269 МИЗ МЭДИ ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-11-01 1223
38268 hamt bair holsolj suuh ohin bnauu bi em sarnai2012 2012-10-31 711
38267 *55% ХЯМД* МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН "SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / ОРЧУУЛГА мэргэжлийн эмч 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-10-31 763
38266 ТАНД ТААЛАГДАХГУЙ БОЛ ТОЛБОР 100%БУЦААЖ ОГНО / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-10-31 799
38265 zuvluj tus bolooch busguichuudee~~ [3] neguunee 2012-10-31 1204
38264 ERUUL ARISIIG BELEGLEGCH MARY KAY tsonkh 2012-10-31 768
38263 Internetee unegui holbuulaad-- uramshuulald ni 150.000원avaarai tsonkh 2012-10-31 711
38262 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-10-31 650
38261 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP: 010-5786-2797 MONGOL_BANK 2012-10-31 754
38260 Meddeg ni helj ugch tuslaach eejvvdee [5] 사랑하는아이 2012-10-31 1142
38259 20~30 nasni em karoked ajild avna peontekt hel medehgvi bj bno.utas 01084536073 file mjl_9665 2012-10-31 1001
38258 ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА Гоо үзэмж 2012-10-31 788
38257 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew2 2012-10-31 771
38256 Хөдөлмөрийн асуудлаар зөвлөгөө өгч үнэ төлбөргүй туслана. 노동 문제로 상담 해 드리고, 무료로 도와 드립니다. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-10-31 634
38255 Huuhdiin tolgoi [1] handcream 2012-10-31 797
38254 INCHEOND 2 ZALUU HAMTRAN AMIDRAH 2 EMEGTEIG URIJ BN bayrkayo 2012-10-31 898
38253 SUG SUG let'sbe 2012-10-30 922
38252 ednii shuudangaar achaa ywuulahad [3] homeplus 2012-10-30 793
38251 ASANII AJIL BNA 01039493351 1939 2012-10-30 733
38250 setgelzuin unegui zuvluguu ugnu bies 2012-10-30 942
38249 yaraltai emlegiin bichig hiij ogj chadah hun bnuu.utsaa uldeenuu.Medeh hun bnuu... hiimor 2012-10-30 835
38248 coolgirl ar shand nart [1] 202020 2012-10-30 737
38247 zovlooch busguichuudee??? [2] syys 2012-10-30 1056
38246 Mash yaraltai emnelgiin bichig gargah hun bwal utsaa uldeenuu.Margaash hiimor 2012-10-30 741
38245 busguichuudee nadad tuslaach [8] eejeeb 2012-10-30 1371
38244 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-10-30 729
38243 БҮХ ТӨРЛИЙН ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ osknps 2012-10-30 763
38242 hi asuuya busguichuudee kontur [1] 99998888 2012-10-30 1132
38241 eejuudee asuuh um bnaa uuruuruu 2012-10-30 718
38240 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-10-30 468
38239 egch naraa zuwluguu uguuch [2] hench heregte 2012-10-30 977
38238 usee husuulj bsan hun bnuu [4] 202020 2012-10-30 1071
» ТА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЙН ЭМНЭЛЭГ ХАЙЖ БАЙНА УУ? MizMedi 2012-10-30 924
38236 eejuuded bbbi 2012-10-30 582
38235 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-10-29 621
38234 geriin chiig yax we? narsar_11 2012-10-29 941
38233 үс ургуулах витамин, turul buriin vitamin DUL MOBILE 2012-10-29 1110
38232 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) [1] Khos vansemberuu Hospital 2012-10-29 864
38231 68-1 asuuya hehe_3333 2012-10-29 766
38230 bvsgvichvvdee yaraltai helj uguuch? [2] mcblog 2012-10-29 1142
38229 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA./KARAOKE, LIVE MUSIC-TAI/ HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-10-29 922
38228 Бүртгэлгүй визгүй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-10-29 770
38227 Хөдөлмөрийн асуудлаар зөвлөгөө өгч үнэ төлбөргүй туслана. 노동 문제로 상담 해 드리고, 무료로 도와 드립니다. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-10-29 795
배너신청
자생병원

배너신청