Бошо Сой шин багш манай улсад анх удаа ирж, үзэсгэлэнгээ дэлгэж байгаа аж. Манай орны түүх, соёлын талаар олон ном, сэтгүүл уншиж сонирхсон тухайгаа хэлэв. Тэрбээр “Монгол Улсад үзэсгэлэнгээ гаргана гэж бодсоор яваад 80 нас хүрчихжээ. Танай ард түмэн уул, усаа аргадаж амьдардаг нүүдэлчин ёс заншилтай тул овоог дүрсэлсэн хүүхэлдэйг нэг жил гаруй хугацаанд урлаж, зөвхөн монголчуудад зориулан бүтээсэн. Хүүхэлдэйн малгай, өмсгөл нь цэнхэр байгаа нь хадагны өнгийг илтгэж байгаа юм. Манай хоёр орны ард түмэн цагаан өнгөнд дуртай юм билээ. Энэ өнгөөр танайхан сүүг бэлгэдэж, ариун цагаан сэтгэлийг илтгэдэг нь манайхтай ижил хэн санагдлаа” гэв.
Хүүхэлдэй хэрхэн хийдэг талаар түүнээс асуухад,
-Хүүхэлдэйн дотор талыг модоор хийдэг. Гаднахыг нь 200 жил хадгалсан дунгаар үйлж урладаг. Хүүхэлдэйн нүд нь шил. Энэ бүгдийг нэг бүрчлэн гараар урладаг. Япон улсын уламжлалт хүүхэлдэй хийдэг модны утсыг хүүхэлдэйн толгой дотор нь заавал хийх ёстой. Учир нь дээр үеийн япончууд модны цаасаар хүүхэлдэй урладаг байсан уламжлалаа авч үлдэх агуулгатай. Удаан хугацаанд хадгалсан дунг ашигладаг учир нь хагарахаас хамгаалж байгаа юм. Хүүхэлдэйн дэргэд амьд цэцэг навч тавьснаар тэд амьд мэт харагддаг.
-Хүүхэлдэйгээ зардаг уу?
-Дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргасан. Хэрэв хүүхэлдэйгээ зарчихвал яаж үзэсгэлэн гаргах билээ. Бүтээлээ зарах дургүй. Хэд хэдийг зарсан тохиолдол бий. 100- 200 орчим мянган иенээр зарсан. Энэ мөнгөнийхөө талаас илүү хувийг нь соёлынхоо үйл ажиллагаанд зарцуулдаг.
mmmmmmmm