Бичлэгийн тоо 3,329

Нийтийн тээврийн чиглэл, банкуудын АТМ-ын байршил, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, утас, ажиллах хуваарь гээд хэрэгцээт бүх лавлагааг “Улаанбаатар хөтөч систем” нэг дор төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нэгдсэн цахим лавлах www. ubguide.mn сайтаас та хүссэн байгууллагынхаа мэдээллийг авч, тэнд ямар замаар хурдан очиж болох газрын зургийг харах боломжтой боллоо.
Түүнчлэн эл цахим лавлахыг андройд үйлдлийн системтэй гар утсандаа үнэ төлбөргүй татаж, интернетгүй орчинд ч ашиглах боломжтой юм байна. Ухаалаг гар утасныхаа “Андройд маркет”-аас та уг хөтөч системийг татан нийслэл хотоо гар утаснаасаа тольдоорой.
mmmmmmm