....Бидэнд нэг л юм дутаад байна. Бүртгэл! "Яагаад зарим газар капитализм хөгжөөд, заримд нь болохгүй байна?" гэдэг номыг нэрт эдийн засагч Эрнандо дэ Сото бичжээ. Ядуу орнуудад хангалттай хуримтлал байгаа гэнэ. Харин тэнд өмчийн болон иргэний бүртгэлийн систем үгүй учраас иргэд нь явсаар эцэст нь өөрийг нь болоод хөрөнгийнх нь бэлийг мэдэх ах дүү төрөл төрөгсөдөөсөө л мөнгө зээлдэг аж. Банк тэднийг мэдэхгүй. Бүртгэлийн систем нэвтрээгүй газар юун капитализм, ерөөсөө хөгжил дэвшлийн тухай ярилтгүй болжээ. Хорвоо ийм л болчиж! Бүртгэлийн систем нэвтрүүлэх нь төрийн үүрэг. Үүний төлөө хүмүүс төрд мөнгө төлж байгаа юм. Үүнийхээ хүчээр бие хүмүүс өөрснөө улам хүчирхэгжих учиртай юм. Хүчирхэг хүмүүс төрөөс өөртөө үйлчилгээ авахын тулд л мөнгө төлдөг аж.
Жич: Адам Смит үндэсний баялаг гэж юу болохыг нээжээ. Харин Сотог үндэсний баялаг ямар нөхцөлд үнэхээр бодит баялаг болдгийг нээсэн гэж мэргэжилтнүүд үзэх юм билээ
Baabar