Бичлэгийн тоо 15,558
                             Миз Мэди эмэгтэйчүүдийн

                                 мэргэжлийн эмнэлэг

  БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон “Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг”

 (JCI)Олон улсын эмчилгээний зөвшөөрөлтэй Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэг

 

Манай Миз Мэди эмнэлэг нь анх 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт, 2000онд Кансогү дүүрэгт тус тус үүсгэн байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд болон эх, нялхасын эрүүл амьдралын төлөө ямагт хичээн ажиллаж, эмчилгээний арга барилаа байнга сайжруулан, шинэ боловсрол, шинэ техник  технологийг нэвтрүүлэн ажиллахыг чухалчилж ирсэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг билээ.

 

Миз Мэди эмнэлэгт 80 гаруй мэргэжлийн их эмч, доктор профессор, 600 гаруй сувилагч болон бусад ажилтан албан хаагчид хүч чадал, сэтгэл зүрхээ нэгтгэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл амьдралын төлөө хичээн ажиллаж байна. Жилд 400.000 гаруй хүн амбултор, 10.000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг ба 20.000-аад хүн мэс засал болон 4000 гаруй хүн амарждаг бөгөөд энэ нь Сөүлд байрлах эмэгтэйчүүдийн эмнэлэг дотроос төрөлтийн байдлаараа 3-рт (улсдаа 5-6рт) орж байна.

 

Манай Миз Мэди эмнэлэг нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд чиглэсэн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг хийгээд зогсохгүй доорх бүх төрлийн тасаг, клиникийн төвүүдэд мэргэжлийн чадварлаг эмч нар үзлэг шинжилгээ, эмчилгээг хийж байна.

 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн хувьд сүүлийн үед Орос, Солонгос, Монгол улсад гэлтгүй дэлхийн олон олон улс оронд үзэгдэх болсон үргүйдлийн асуудалтай гадаад дотоодын олон арван өвчтөнд хандсан энэ төрлийн шинжилгээ эмчилгээ болон үр шилжүүлэн суулгах эмчилгээг өндөр хувийн (60%) амжилттайгаар хийж байна.

 

Миз Мэди эмнэлгийн зорилт:

-         Өвчтөн өөрийн гэр мэт тохь тухтай орчинд, оновчтой зөв оношилгоо болон чанартай эмчилгээ үйлчилгээг хүргэх

-         Судалгаа шинжилгээгээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологийг бий болгон нэвтрүүлэх

-         Шилдэг залуу ажилтан суралцуулж мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх

 

Эмчилгээний төрлүүд:

 

Staff:

ü  Дотрын тасаг

ü  Мэс заслын тасаг

ü  Эмэгтэйчүүдийн тасаг

ü  Хүүхдийн тасаг

ü  Эрэгтэйчүүдийн тасаг

ü  Мэдээ алдуулалтын тасаг

ü  Эмгэг судлалын тасаг

ü  Дүрс оношилгооны тасаг

ü  Оношилгоо, шинжилгээний тасаг

ü  Бүртгэл, тооцооны хэсэг / Энгийн зөвлөгөө

 

Сenter:

² “Миз” төрөх төв

² Дурангийн мэс заслын төв

² I Dream үргүйдлийн клиник

² Хөхний төв

² Хоол боловсруулах эрхтний дурангийн төв

² Нэгдсэн шинжилгээний төв

² Kids хүүхдийн төв

² Ард түмний эрүүл мэндийн шинжилгээний төв

 

Клиник:

Ø  Бамбай булчирхайн клиник

Ø  Цэвэршилтийн клиник

Ø  Даралтын клиник (даралт ихсэх)

Ø  Хөгшрөлтийн эсрэг клиник

Ø  Чихрийн шижин өвчний клиник

Ø  Судасны хатуурлын клиник

Ø  Архаг өвчний клиник

Ø  Таргалалтын клиник

Ø  Зуршил болсон үр зулбалтын клиник

Ø  Шээс савирах өвчний клиник

Ø  Жирэмсний үед эм хэрэглээний тухай зөвлөгөө өгөх клиник

Ø  Жирэмслэлтийн өмнөх үеийн зөвлөгөө / эмчилгээний клиник

 

Үргүйдэл гэж юу вэ?

 

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл төлөвлөлт, мэргэжлийн карьераа дээшлүүлэх зэргийг урьтал болгосноор зарим эмэгтэйчүүд 30 нас буюу түүнээс хойш насандаа хүүхэдтэй болохоор хойшлуулах болсон байна. Үүний улмаас эдгээр эмэгтэйчүүд үр тогтоход илүү бэрхшээлтэй болох ба эрсдэл нэмэгддэг.

Фалопийн гуурсны эмгэгтэй эсвэл урьд өмнө гуурсаа боолгож байсан эмэгтэй in vitro fertilization (IVF)-ын тусламжтай хүүхэдтэй болох боломжтой. Спермийн тоо маш бага эсвэл төмсөгийг шээсний сүвтэй холбосон гуурс байхгүй/хориг үүссэн боловч төмсөгний биопси болон төмсөгний дайврын аспирациар спермтэй болох нь нотлогдсон эрэгтэйчүүд цитоплазмын дотор сперм тарих (intracytoplasmic sperm injection (ICSI) аргыг ашиглаж хүүхэдтэй болох техник 1991 оноос бий болоод байна. Эсийн өсгөвөрийн техник гүнзгий, боловсронгуй болсны үр дүнд жирэмслэх магадлал сайжирсаар байгаа юм.

 

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь эмэгтэй болон эрэгтэйн хүчин зүйлүүдээс шалтгаалсан шалтгаан гэж ангилдаг ба үргүйдлийн үндсэн шинжилгээнээс тодорхой шалтгаан нь илрээгүй үргүйдэл байх ба энэ нь нийт үргүйдлийн 20%-г эзэлдэг байна.

 

Эмэгтэй үргүйдлийн шалтгаан:

Нас 35-с дээш бол, гормоны өөрчлөлт , үтрээ болон умайн хүзүүний хүчин зүйлс, умайн хүчин зүйлс, өндгөвчний хүчин зүйлс, умайн гуурсны хүчин зүйлс, хэвлийн хөндийн хүчин зүйлс, аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин, эндометроз болон шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл гэх мэт.

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан:

Өнчин тархи, нөхөн үржихүйн эрхтэний өөрчлөлт, бэлгийн чадавх муу, гормоны өөрчлөлт болон хромсонд өөрчлөлт, янз бүрийн үрэвсэл, эр бэлгийн эсийн өөрчлөлт, вений судасны битүүрэл, архаг архидалт, тамхи татах, стрэсст орох зэрэг болно.

 

Эр эм хоёр талаас нөлөөлөх шалтгаан:

Хүрээлэн буй орчин болон мэргэжлээс шалтгаалах хүчин зүйлс

Тамхи болон мансууруулах бодис болон бусад эмүүдийн гаж нөлөө

Дасгал хөдөлгөөний дутагдал

Хэт тураал болон хэт таргалалт

 

Эмэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

Ø  Үндсэн шинжилгээ:

Янз бүрийн халдварт болон үрэвсэлт өвчин, элэгний Б вирус, шээсний шинжилгээ, үржлийн эрхтэнгийн хэвийн үйл ажиллагаа, савны хавдрын шинжилгээ

Ø  Гормоны шинжилгээ (цусаар) 

Сарын тэмдэг эхлээд 2-4 дах өдөр хийгдэнэ. Сарын тэмдэг хэвийн ирдэг эсэх, сарын тэмдгийн мөчлөг тогтвортой эсэх, өндгөн эсийн боловсролт, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэх

Ø  Өндгөн эсийн боловсролтыг Эхо-р шинжлэх

Өндгөвчинд өндгөн эс ялгаран боловсорч дуусах хүртэл үйл явцыг Эхо-р шинжлэн өндгөн эс өндөглөх өдрийг нарийн тогтоож умайд зохиомлоор үр суулгахад ашиглах өндгөн эсийг гарган авах өдрийг тодорхойлно.

Ø  Умайн шинжилгээ

Сарын тэмдэг дууссанаас 2-3 хоногийн дараа умайн хэлбэр болон хэвийн үйл ажиллагаа, үрийн сувгийн битүүрсэн эсэхийг шинжилнэ.

Ø  Бэлгийн харьцааны дараах салстын шинжилгээ

Бэлгийн харьцаанд орж 2-6 цагийн дараа умайн хүзүүнийн салстад эр эс амьдрах чадвартай эсэхийг дээж аван микроскопоор ажиглана.

Ø  Умайн хананаас авах эсийн шинжилгээ

Өндгөн эс бүрэн боловсорч 9-12 хоногийн дараа умайн хананы үрэвсэл болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжлэн үр суулгахад хүлээж авах чадварыг тогтооно.

Ø  Умайн болон үрийн хоолойн шинжилгээ

Сарын тэмдэг дууссны 2-3 өдрийн дараа умайн хэлбэр, умайн хэвийн үйл ажиллагаа, умайд ургацаг байгаа эсэх зэрэг удаа дараалан амжилтгүй болсон үр шилжүүлэн суулгалтын үеийн умайн хананы өөрчлөлтөнд онош тавьж эмчилгээ хийнэ.

Ø  Хэвлийн хөндийн дуран оношилгоо

Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа хэвлийн хөндийг дурангаар харж үргүйдлийн шалтгааныг тодорхойлно. Шалтгаан нь тодроогүй үргүйдэл болон умайн хана цэвэрлэх мэс заслын дараа үрийн суваг битүүрсэн болон хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх эсвэл сарын тэмдэг хүчтэй өвдөлттэй ирэх үед энэ шинжилгээг хийнэ.

 

Эрэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 

Ø  Гормоны шинжилгээ

Үрийн шингэний шинжилгээний дараа эр бэлгийн эсийн үйл ажиллагаа хэвийн бус гарсан тохиолдолд цусан доторх гормоны тоог шинжилнэ.

Ø  Үрийн шингэний энгийн шинжилгээ

Бэлгийн харьцаанд оролгүй 3-4 хоногийн дараа эр эсийг гарган авч өөрчлөлттэй байгаа эсэх болон үрийн шингэний автомат хянагчаар эр эсийн тоо болон хөдөлгөөн зэргийг шинжилнэ.

Ø  Үрийн шингэний хэлбэр бүтцийн шинжилгээ

Үр тогтох чадваргүй болон хэлбэр бүтцээ алдсан эр бэлгийн эсийг микроскопоор ажиглана.

Ø  Үрийн шингэний эсэргүүцлийн шинжилгээ

Эр болон эм бэлгийн эсийн эсэргүүцэл сайн, муу байгаа эсэхийг шалгана.

Ø  Үрийн шингэний DNA шинжилгээ

Жирэмслэхэд саад учруулах болон жирэмсний бага сартай үед зуршил болсон зулбалтын шалтгаан болох магадлалтай эр бэлгийн эсийн DNA-г хэвийн эсэхийг шинжилнэ. Энэ шинжилгээг Солонгос улсад хийж байгаа цорын ганц эмнэлэг бол Миз Мэди юм.

Ø  Үрийн шингэнийг бүрэлдүүлэх генийн шинжилгээ

Үрийн шингэнийг бүрэлдүүлэх ген болон түүний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø  Төмсөгнөөс авах эсийн шинжилгээ

Төмсөг дотроос бага хэмжээний эсийг авч төмсөг доторх эр бэлгийн эсийн хэвийн эсэхийг шинжилнэ.

Ø  Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр вений судасны битүүрэл байгаа эсэхийг оношилно.

Ø  Шулуун гэдэсний Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр даавар ялгаруулах эрхтэн болон үрийн шингэний гадагшлах сувагт өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.

 

Үргүйдлийн эмчилгээний арга:

 

Гормоны арга, эмийн арга, өндгөвч өдөөх арга, хэвлийн хөндийн эрхтэний дурангийн мэс засал, үрийн сувгийн гоо сайхны мэс засал, умайн дурангийн мэс засал, зохиомлоор үр суулгах арга, гадны орчинд үр хөврөл явуулж саванд суулгах арга, бичил үр тогтоох арга зэрэг болно.

 

Эмнэлгийн ажиллах цагийн хуваарь:

 

Даваа-Баасан гараг: өглөө 8.30-17.00

Баасан гараг: өглөө 8.30-19.30 /Эмэгтэйчүүдийн тасаг/

Бямба гараг: өглөө 8.30-12.30

 

Түргэн тусламж хэрэгтэй өвчтөн болон төрөх хүнд амралтын өдөр харгалзахгүй 24 цагийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.

 

Манай Миз Мэди эмнэлэгт Монгол, Орос зэрэг орны орчуулагчид ажиллаж байгаа тул та өөрийн боломжтой цагтаа ирэх буюу утсаар урдчилан захиалга өгч эмнэлэгт ирэн эмчлүүлэх бүрэн боломжтой.

 

Монголоос ирж эмчлүүлэх дэс дараалал:

 

1.Эмчилгээ хийлгэх тухай хүсэлт тавьж бүртгүүлэх       

2.Солонгост ирэx

3.Үзлэг, оношилгоо

4.Эмчилгээний зардлаа төлөх

5.Шаардлагатай шинжилгээ болон эмчилгээ

6.Монгол руу буцах

 

Miz Medi эмнэлгийн хаяг:

 

Каннам Миз Мэди

Митроны 3р шугам Тэчи ёг /대치 / 2р гарц

 

Кансо Миз Мэди

Митроны 5р шугам Үжансан ёг /우장산 / 4р гарц

 

Утас: +82-10-5510-4494  /Монгол ажилтан/

 

www.mizmedi.com         

/Сайт удахгүй Монгол хэл дээр гарна^^/

 

 

                               Монголын үрс маш олон болтугай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6688884/ad9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 107540
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 247149
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 311016
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 329979
11238 ` BANKNII BATALGAA OCHIJ GARGANA 010-8683-0962 *** TANID TUSLAY *** 2012-10-23 446
11237 Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ [1] Khos vansemberuu Hospital 2012-10-23 481
11236 orood vz navchaa_s 2012-10-22 452
» МИЗ МЭДИ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-10-22 483
11234 Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ Khos vansemberuu Hospital 2012-10-21 481
11233 Samsung notebook 640.000 вон + хэрэглээний программ+бэлэг+нэг жилийн баталгаа*****www.mglsky.com***02-2275-1698 **MGL гишүүн* 2012-10-21 443
11232 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP: 010-5786-2797 MONGOL_BANK 2012-10-20 480
11231 aziin ornuudad aldart turaah coffee g hudaldjiin buteegdehun 2012-10-19 541
11230 aziin ornuudad aldart turaah coffee g hudaldjiin buteegdehun 2012-10-19 516
11229 Eren survaljilj bna tehoma 2012-10-19 1089
11228 Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ Khos vansemberuu Hospital 2012-10-19 431
11227 "Зайсан карго".Газрын ачаа 1000-800won авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2012-10-18 499
11226 "Зайсан карго".Газрын ачаа 1000-800won авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2012-10-18 480
11225 ХИЙМЭЛ ШҮД ХЯМД ХИЙЖ БАЙНА*** shudnii emneleg 2012-10-17 566
11224 Энд солонгосын иргэнтэй эди хугда 2012-10-17 487
11223 SALE SALE TA YARAGTUN SAMSUNG, LG ,DEWOOO " ZIPEL 669L HORGOGCH UGAALGIIN MASHIN BAINGA UILDVERIIN UNEER 2012 ONII SHINE ZAGVAR . SAMSUNG, LG, DAEWOO 2012-10-17 483
11222 immigration- д баривчилгаанд байгаа таны гэр бүл, найз нөхдийг гархад анхаарал тавин тусалж байна. (010-8906-1510)  WOOWON 2012-10-15 592
11221 Immigration- д баривчилгаанд байгаа таны гэр бүл, найз нөхдийг гархад анхаарал тавин тусалж байна. (010-8906-1510)  [2] WOOWON 2012-10-15 696
11220 ХИЙМЭЛ ШҮД ХЯМД ХИЙЖ БАЙНА*** shudnii emneleg 2012-10-15 433
11219 ih deed surguuli helnii kurst oroh bolon viz sungahad heregtei banknii batalgaa hiine 010-6872-0210 burly 2012-10-15 478
11218 ~~~ BANKNII BATALGAA OCHIJ GARGANA 010-8683-0962 *** TANID TUSLAY *** 2012-10-15 511
11217 Бэлэг аваад гоо сайхны үнэгүй сургалтанд суух сайхан боломжийг бүү алдаарай хичээл 16-наас эхэлнэ.. MAKE-UP 2012-10-14 438
11216 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-10-14 445
11215 oims abii [1] Андройд 2012-10-12 433
11214 utas abii Андройд 2012-10-12 535
11213 utas abii Андройд 2012-10-12 450
11212 2 oroo bair bna leo terry 2012-10-12 440
11211 **Seoul 55% хямд **АРЬС ӨНГӨ БЗХӨ,ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / эрхтэн томруулах төрөл бүрийн гель, целикон, бөгж, цагирага хийнэ/ **010-7566-7074** ***5- CAP** 2012-10-12 412
11210 Seoul * ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ** *ӨДӨР BVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА **010-7566-7074** ***5- CAP** 2012-10-12 505
11209 **55% хямд**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ** Хийгдэх гоо сайхны мэс засал** ***5- CAP** 2012-10-12 470
11208 Та 1,190,000-д бүгдийг нь аваарай***Гэртээ 3D-г мэдэрцгээе*****02-2275-1698 www.mglsky.com **MGL гишүүн* 2012-10-12 434
11207 망우동 -д байр байна aminaa11 2012-10-12 452
11206 ~Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ Tаун салон Mонгол таун 901 тоот. MAKE-UP 2012-10-10 444
11205 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2012-10-10 474
11204 ANSAND BAIR BN mglclub_cool 2012-10-10 507
11203 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA 010-8683-0962 *** TANID TUSLAY *** 2012-10-10 793
11202 Medex xun bnuu [1] verseje 2012-10-09 510
11201 10-11 nd garna Зайсан карго".Газрын ачаа 1000-1200w авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2012-10-09 427
11200 35-45 nasnii em pass butsaana hatan327 2012-10-09 493
11199 LEVI'S ын дахин боловсруулсан / 구재품/ жинсэн өмд бөөнөөр зарна үнэ 3500 вон simere 2012-10-09 445
11198 10-11 nd garna Зайсан карго".Газрын ачаа 1000-1200w авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2012-10-08 435
11197 400.000won belneer!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! gar-utas 2012-10-08 475
11196 Samsung Daewoo LG брэндийн хөргөгч, угаалгын машин үйлдвэрийн үнээр манайхаас аваарай***www.MGLSKY.com***02-2275-1698 SAMSUNG, LG, DAEWOO 2012-10-08 496
11195 10-11 nd garna Зайсан карго".Газрын ачаа 1000won авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2012-10-06 442
11194 Geree er ajild avna yaraltai zaluu25 2012-10-06 466
배너신청
자생병원

배너신청