Монголын орчин үеийн уран зохиолын нэвтэрхий толь бүтээж байна
Уншсан 8371 vote 0 2012.10.15 15:57:02Гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Галбаатар Монголын орчин үеийн уран зохиолын нэвтэрхий толийг бүтээж байгаа гэнэ. Нэвтэрхий толь бүтээх ажлыг Монголын зохиолчдын эвлэл болон Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо дэмжин ажиллаж гишүүдээ хамруулахыг хичээж байгаа аж. Түүнчлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн зохиолчдын намтар, зарим уран бүтээлийнх нь талаар мэдээллийг олоход бэрхшээлтэй байгаа тул толь бүтээгчид ар гэр, үр хүүхдүүдээс нь тусламж хүсэж буй. Нэвтэрхий тольд бүтээл, өөрийнхөө болон ах, дүү, хамаатан садан зохиолчдынхоо тухай оруулахыг хүсвэл товч намтар, бүтээлийн жагсаалт, судлаач, шүүмжлэгчдийн өг сөн үнэлгээ зэргийг хавсарган арван хоёрдугаар сарын 1-нээс өмнө galaa56@ yahoo.com хая гаар илгээх ёстой юм билээ. Даш рамд дуулгахад, Монголын орчин үеийн уран зохиолын нэвтэрхий тольд 1200 орчим зохиолчийн намтар, уран бүтээлийг багтаах төлөвлөгөөтэй байгаа аж.
mmmmmm