БУДАХ
Хойд америкийн барилгын стандартын дагуу барилгын дотоод болон гадна талын будгийн ажлыг хийхэд анхаарах анхан шатны мэдлэг олгоё.
1. Дотоод будгийн ажил уу гадна талын будгийн ажил хийгдэх нь үү гэдгээс эхлэнэ.
2. Одоо ямар материал будах гэж байгаагаа болон тухай материалын өмнөх хуучин будагтай эсэх хэрэв будагтай байсан бол ямар төрлийн будагтай байсанг тодорхойлно.
3. Бидний будах гэж байгаа зүйлээ ямар өнгөтэй ямар харагдуулах вэ гэдгээ тодорхойлоод түүнд таарах будгаа сонгоно.
4. Сонгосон будаг, будагдах зүйлийн эд материал болон ямар орчинд, хэдий хугацаанд хэдэн хүн будахаас шалтгаалан багажаа сонгоно.
5. Будагчдынхаа ур чадварт тааруулан хийгдэх ажлуудын дэс дараалал, гүйцэтгэх ажлын хугацааг урьдчилан гаргана.
6. Будгийн ажлыг эхлүүлэхэд хамгийн чухал бөгөөд нилээн орхигдох гээд байдаг ажил бол будагдах эд ангийг бэлдэж цэвэрлэх.
Дараагийн хичээл хэрхэн цэвэрлэх болон будагдах эд ангийг хэрхэн бэлдэх, будах талаар зааж зөвлөх юм.