Гадаад паспортыг цахим хэлбэрт оруулах ажлыг дипломат ажилтнуудын паспортыг шинэчлэхээс эхэлнэ
Уншсан 7900 vote 0 2012.10.12 15:54:53
-Гадаад паспортыг цахим хэлбэрт оруулах уу?
-Энэ талаар шийдсэн зүйл одоогоор алга. Гэхдээ бид цахим хэлбэрт оруулахаар судалж байгаа. 2014 оноос хэрэгжүүлэх боломжтой болов уу.
-Манай улсад гадаад паспорттой хэчнээн хүн байгаа бол?
-Хэдэн хүн гадаад паспорт авсныг мэдэхгүй. 1.2 сая гадаад паспорт иргэдэд олгосон.
-Гадаад паспортыг цахим хэлбэрт оруулах нь ямар үр дүнтэй вэ?
-Хоёр давуу талтай. Нэгдүгээрт, цахим паспорт зайнаас уншдаг учир хилээр нэвтрэхэд хурдан, хялбар болно. Үүний тулд паспортыг уншдаг системийг хилийн боомтуудад суурилуулах хэрэгтэй. Ингэснээр цаасан паспорт дээр тамга даруулах гэж хилийн боомтуудад дараалал үүсгэдэг явдал байхгүй болно. Хоёрдугаарт, гадаадад явахад зарим орон хил нэвтрүүлэхгүй хүндрэл учруулдаг тал бий. Ийм үед цахим паспорт дээрх хурууны хээг өөрийнхтэйгээ тулгахад ямар ч бэрхшээл үүсэхгүй. Энэ бол дэлхийн өндөр түвшний стандарт.
-Цахим гадаад паспортыг бусад оронд хэр нэвтрүүлж байна вэ?
-Гадаад орнуудын туршлагаас харахад энэ технологид шилжиж байна. Европын холбооны орнууд нэвтрүүлээд эхэлсэн. Манай улсын хувьд энэ ажлыг Гадаад харилцааны яамны дипломат паспортыг шинэчлэхээс эхэлнэ гэж дуулсан хэмээв. Гадаад паспортыг цахим хэлбэрт оруулах ажлыг Гадаад харилцааны яамны ажилтан, албан хаагчдын дипломат болон албан паспортыг шинэчлэхээс эхлэх талаар тус яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Энхтайванаас тодруулахад “Бид энэ төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын шатандаа явна” гэлээ.mmmmmmm
mmmmmmmmmmm
mmmmmmmmm